Налайх дүүргийн Засаг дарга хуваарийн дагуу төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Өнөөдөр Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын эдийн засаг, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Ц.Нарандалай, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр нар Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь 100 албан хаагчтайгаар ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг төлөө ажиллаж …
Tag Archives: Налайх дүүрэг
February, 2017
-
7 February
Налайх дүүргийн агаарын чанарын төлөв байдлыг тодорхойлууллаа
Налайх дүүрэг бол нийслэлээс дутахгүй агаарын бохирдолтой. Гэвч саяхан шинэчлэн батлагдсан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг багтаагүй. Тиймээс нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд хандаж Налайх дүүрэгт агаарын чанарын төлөв байдлыг тодорхойлуулах хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлтийн дагуу нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас 02 сарын 06-ны 18 цагаас 02 сарын 07-ны 18 цаг …
-
3 February
Налайх дүүргийн албан бус боловсролд хамрагддаг хүүхдүүд “үдийн цай” уудаг боллоо
Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй. Тэр дундаа хүүхэд бүр тэгш орчинд сурч хүмүүжиж, боловсрол авах эрхтэй. Гэвч албан бус насан туршийн боловсролд хамрагддаг хүүхдүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдын адил “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Энэ асуудлыг Налайх дүүрэгт шийдвэрлэж, албан бус насан туршийн боловсролд хамрагддаг бага дунд ангийн 130 гаруй хүүхэд 7 хоногт 2 удаа “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг …
-
1 February
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хорио цээрийн бүсэд ажиллалаа
Налайх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Хорио цээрийн дэглэмийн бүсэд ариутгал халдваргүйжүүлэлт хэр хийгдэж байгаа, нөхцөл байдал ямар байгаа талаар дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 01 сарын 31-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа. Хорио тогтоогоод 9 хоногийн хугацаанд 3 пост гарган ажиллуулсан бөгөөд цэцэг өвчнөөр …
January, 2017
-
31 January
Налайх дүүрэг “транс тос”-ноос татгалзах уриалга гаргалаа
Налайх дүүргийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд хүний биед хортой гэгддэг транс тосноос татгалзаж байна. Дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, Хангамжийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төвийн удирдах албан тушаалтан, холбогдох ажилтнуудтай уулзалт хийсэн. Энэ үеэрЭрүүл мэндийн нэгдлийн хоолны их эмч Б.Оюунчимэг хүнсний бүтээгдэхүүн, транс тосны хэрэглээ, хор …
-
31 January
Хогны машинуудад GPS суурилуулжээ
Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хоггүй Налайх дүүрэг” аяны хүрээнд Налайх Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ээс хог тээврийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлжээ. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хог тээврийн үйлчилгээнд GPS төхөөрөмж ашиглаж эхлээд байна. Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаа болон хог тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг …
-
31 January
Налайх дүүргийн Засаг дарга Утаагүй нүүрс боловсруулах чиглэлээр санамж бичиг байгууллаа
Налайх дүүрэг хотоос алслагдмал хэдий ч хотоос дутахгүй утаатай болсон. Иймээс утаагүй нүүрс бууруулах төсөл хэрэгжүүлэгч Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл ХХК-ийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уулзлаа. Уулзалтад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, “Налайхын Дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, ЗДТГ-ын Гадаад харилцаа, хороо, олон нийт хариуцсан мэргэжилтэн Б.Хонгорзул , Хөх Тэнгэрийн Мөнхийн гэрэл ХХК-ын Ерөнхий захирал К.Өнербек болон гүйцэтгэх захирал …
-
26 January
Налайх дүүргийн соёл урлагийн ордонд номын дээжээ хандивлалаа
Налайх дүүргийн Соёл урлагийн ордноос санаачлан Налайх дүүргийн нийтийн номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Соёл урлагийн ордны урд талбайд зохион байгуулна. Ийнхүү “Номоо солилцъё” өдөрлөгийг угтан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан, албан хаагчид “Гэрэл дагуулсан амьдрал”, “Өнчин хүү”, “Миний …
-
26 January
Налайх дүүргийн 5 дугаар хороонд хорио цээрийн дэглэм тогтоолоо
Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт хонь малын гоц халдварт “Цэцэг өвчин” гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 сарын 24-ны өдрийн А/26 дугаар захирамжаар голомт гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус дүүргийн 5 дугаар хороо буюу Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж байсан малчин өрхийн …
-
23 January
Налайхын уурхайчид бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгууллаа
100 гаруй жилийн түүхтэй Налайхын нүүрсний уурхайн хувиараа ашигт малтмал олборлогч иргэд шинэ зохион байгуулалтад орж ажиллах боломж бүрдлээ. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бүхий Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаар болж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Сүмбэр худаг ХХК, 9 нөхөрлөлтэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ байгууллаа. Дүүргийн шинэ удирдлагуудын …
-
19 January
”Бидний цөөхөн Монголчууд” төсөл Налайх дүүргээс эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригтын санаачлагаар “Бидний цөөхөн Монголчууд” төслийг эхлүүллээ. Уг төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа М.Зоригтын төрсөн нутаг Нийслэлийн Налайх дүүргийн Соёлын төв ордонд өчигдөр /2017.01.18/ болов. Төслийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Монгол Улсын шатрын их мастер н.Энхтуул нар оролцлоо. Төслийг …
-
18 January
МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулга авч байна
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулга авч байна. 2006 онд батлагдсан, 6 бүлэг, 42 зүйлтэй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар иргэд та …
-
17 January
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс ажлаа тайлагналаа
Дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2017 оны 01 сарын 16-ны өдөр Соёлын ордонд иргэд, олон нийтэд бүтэн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Цагдаагийн хэлтсийн тайлан, мэдээллийн өдөрлөгт дүүргийн ГХУСЗЗ-ийн дарга, ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, УБХЦГ-ын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Очбадрах,Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор, хуульцаазын …
-
13 January
Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 4-р хуралдаан боллоо
Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн 4-р хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын төлөөлөгч нар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир, Газрын албаны дарга М.Давааням, холбогдох албан хаагчид оролцлоо. Хуралдаан 90,47%-ийн ирцтэйгээр дүүргийн Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр хийх ажлын жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай …
-
9 January
Налайх дүүргийн 1-р хороонд галзуу өвчин гарч хөл хорио тогтоолоо
01 сарын 06-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар иргэдтэй уулзах үеэр 1 дүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээлэл өгсөн юм. Мэдээллийг нягталж шалгахад энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч барьжээ. Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид …