Tag Archives: Налайх дүүрэг

June, 2016

  • 17 June

    С.Амарсайхан: МАН-АН-МАХН-ХҮН-ий Налайх гэж байхгүй гагцхүү бидний Налайх  гэж бий

    УИХ-ын сонгуулийн 63-р тойрогт нэр дэвшигч Т.Аюурсайхан, НИТХ-ын сонгуулийн 45-р тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан нар Налайх дүүргийн  иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. “Бид зүтгэнэ, Хамтдаа хөгжинө” уриатай МАН-аас нэр дэвшигч хоёр “Сайхан” залууг дэмжихээ илэрхийлж олон хүн цуглажээ. Тэдний өнөөдрийн уулзалт Налайхын эрүүл мэндийн төвөөс эхэлсэн бол сүүлийн уулзалт Налайхын 4 дүгээр зөрлөг буюу Баянгийн бүрдийн сонгогч олонтой уулзаж тэднийхээ …

  • 14 June

    Налайхчууд хоёр “Сайхан”-д итгэл хүлээлгэнэ гэлээ

    Нийслэлийн Налайх дүүрэгт УИХ болон НИТХ-д нэр дэвшигчдийн уулзалт арга хэмжээ үргэлжилсээр байна. Тодруулбал, УИХ-ын 63 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Аюурсайхан, НИТХ-ын 45-р тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан нар өнөөдөр  Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.  Нэр дэвшигчид өнөөдөр гурван хорооны иргэдтэй уулзаж тэднийхээ дуу хоолой, санал хүсэлтийг сонслоо. Эхний уулзалт Цэргийн ангийн өмнөх талбайд болсон бол дараагийн …

  • 8 June

    НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы видео тайлан

    Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-ийн төлөөлөгч Сайнбуянгийн Амарсайханы Налайх хотод хийсэн ажлын тайланг хүргэсэн видео мэдээллийг уншигчиддаа хүргэж байна. Ugluu.mn

  • 6 June

    НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы тайлан /цуврал 1/

    НИТХ-ын төлөөлөгч Сайнбуянгийн Амарсайханы НИТХурал дээр хэлэлцсэн асуудал хэлэлцүүлгийг цувралаар хүргэж байна. Цувралын эхний хэсэгт Нийслэлийн татварын хуулийн талаарх асуудлыг хэрхэн хөндсөнийг болон Татварын хууль зайлшгүй байх ёстой харин зөвхөн иргэд гэлтгүй байгууллагад ч гэсэн ноогдуулах ёстой талаар санал бодлоо илэрхийлснийг бичлэгээр үзүүлж байна. Мөн Дулааны цахилгаан станцын талаарх үзэл бодлоо хэрхэн илэрхийлсэнийг ч хүргэж байна. Ugluu.mn

May, 2016

  • 16 May

    Налайхын Амараа

    – Улстөрчийн хөрөг – Сайнбуянгийн Амарсайхан. Энэ нэр хэдийнэ шинэ цагийн монголчуудад танил болжээ. Зарим нь түүнтэй мөр зэрэгцэхийг,  нөгөө зарим нь  гаргасан жимээр нь  урагшлахыг, үлдсэн нь  хүчтэй өрсөлдөгч байхыг хүсэх  ажээ.  Харин төрж өссөн  Налайхчууд нь алсыг харж чаддаг,  гялалзсан нүдтэй хүүгээрээ бахархаж,  Налайх түмний хөгжил цэцэглэлтийн түүчээ хэмээгээд бүхий л итгэл хүслээ даатгаж орхисон юм билээ.   Харин …

March, 2016

  • 12 March

    Иргэдэд олддоггүй газрыг эрх мэдэлтнүүд наймаалцсаар…

    Иргэдэд олддоггүй газрыг Засаг даргын орлогч Т.Чулуунгэрэл, Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Энхжаргал нар наймаалцаж дуусах болоогүй юу Налайхын газар нутаг үе үеийн эрх баригчдын хөлжих хэрэгсэл болоод удаж байгаа гэдгийг иргэд сайн мэддэг. Б.Баяндэлгэрийн үед цэцэглэж байсан газрын наймаа улам хөгжиж дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарын үед улам л даамжирч байна. Тэд өмнө нь газар, төсвийн мөнгийг ээлжлэн иддэг байсан бол …

December, 2015

  • 21 December

    Төрд гологдож, засагтаа адлагдсан 100 жилийн ой

    Тэртээх 100 жилийн өмнө анх Богд хааны лүндэнгээр орос,  хятад голдуу олборлогчид Налайхын уурхайгаас чулуун нүүрс олборлож эхэлснээр энэ уурхайн түүх эхлэжээ. Нийслэл хотын түүх Налайхын уурхайтай салшгүй холбоотой гэж хэлж болно. Ингэх хэлэхийн учир нь бас бий. Оросын нэрт  эрдэмтэн И.Майский  Монголоор аялаад 1921 онд нутагтаа очоод  хэвлүүлсэн “Орчин үеийн Монгол”  номондоо: “Монголын цорын ганц жинхэнэ үйлдвэрийн газар нь …

  • 20 December

    Налайхын уурхайн 100 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо /фото/

    Налайхын Их уурхайн нүүрс олборлолтын түүх тэртээх  100 жилийн өмнө Богд хаант Монгол улсын үед буюу 1915 онд  эхлэжээ. Нэгэн цагт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг элч гэрлээр хангаж  байсан Налайхын уурхай өдгөө нүх цооног төдий үлдэж, тэнд гар аргаар уурхайчид нэн хүнд орчин нөхцөлд ажиллаж байгаа юм. Гэсэн хэдий ч Налайхын Их уурхайн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, уурхайд ажиллаж …

September, 2015

  • 7 September

    н.Жутья: Хүүхдүүд маань миний хойчийг залгамжлан мэргэжлийг маань өвлөн ажиллаж байдагт баярладаг даа

    Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 80 жилийн   баярын хурлын завсарлагаанаар  хоёр үеэрээ  цагдаагийн байгууллагад зүтгэж яваа  нэгэн гэр бүлийн 3 цагдаагийн офицертэй  таарсан  юм. Аав нь  болох н.Жутья гуай  цагдаагийн хошууч цолтойгоор гавьяаны амралтандаа гарсан бол  түүний охин, хүү хоёр нь өдгөө  хоёулаа цагдаагийн офицер юм байна. Бэлтгэл хошууч н.Жутья  гуайгаас цөөн хором ярилцснаа та бүхэндэ хүргэе. – Таны хувьд анх …

July, 2015

  • 23 July

    Бумбын тахилга маргааш болно  

         Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” маргааш Налайх дүүрэгт болно. Гурван өдөр үргэлжлэх уг тахилганд Налайх хотын “Сайн Номун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, Монголын бурхан шашинтны соёл уламжлалын төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүт гивш маарамба, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга …

June, 2015

  • 15 June

    Шуурхай мэдээ: Налайх хотын Сонгуулийн нэгдсэн хороо хууль зөрчжээ

    Налайх хотын  Захирагчийн сонгууль 6 сарын 14-ны ням гарагт  болж өнгөрлөө. Харамсалтай нь  энэ удаагийн сонгууль  Налайхын  Сонгуулийн  нэгдсэн  хорооны болон дүүргийн эрхийг барьж байгаа АН-ын  удирдлагуудын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны   дунд болж өнгөрсөн байна. Хотын Захирагчийн сонгууль  Налайх хотын өнөөгийн удирдлагуудын   хууль зөрчсөн хэрээс хэтэрсэн  үйлдэл дунд шударга өрсөлдөөн явах боломжгүй байдлыг бий болгожээ. Ингэж хэлэхийн учир нь …

  • 14 June

    Шуурхай мэдээ: Налайх хотын Захирагчийн сонгууль боллоо

    Налайх хотын Захирагчийн сонгууль амжилттай  өнөөдөр Налайх хотод болж өнгөрлөө. Тус сонгуульд  сонгуулийн насны  20263  оролцох ёстойгоос  санал авах үйл ажиллагааг зогсоосон 22:00 цагийн байдлаар нийт сонгуулийн насны иргэдийн 51.4 хувь буюу 10455  сонгогч саналаа өгсөн байна. Захирагчийн сонгуулийн ирц хүчинтэй  ирцэд хүрсэнтэй холбоотойгоор Налайхын Сонгуулийн тойргийн нэгдсэн хорооноос  нэр дэвшигчдийн саналыг тоолох  үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Дашрамд дурьдахад Налайх …

  • 14 June

    Налайхын Захирагчийн сонгуулийн ирц 23 хувьтай байна

    Нийслэлийн  ИТХ-ын шийдвэрээр Налайх, Багануур дүүргийг Нийслэлийн дагуул хот болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан дээрх хоёр дүүрэгт Хотын захирагчин сонгуулийг явуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр  Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль  болж байна. Тус  дүүрэг нь  34000 орчим иргэдтэй  бөгөөд үүнээс 20263  орчим иргэн сонгуулийн насанд хүрсэн  иргэд юм байна. Налайх хотын захирагчид  8  нэр дэвшигч өрсөлдө байгаа бөгөөд сонгуулийн санал  хураах ажиллагаа …

  • 6 June

    Налайхын “хуучин” Засаг дарга нар хотын Захирагчийн сонгуульд өрсөлдөж байна

    Шинэхэн хотын статустай болсон Налайх хотын Захирагчийн сонгууль энэ сарын 14-ны өдөр  болохөөр төлөвлөгдсөнтэй холбоотойгоор Хотын захирагчид нэр дэвшигчид тодорч, иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулан сурталчилгаагаа ид явуулж байна. Нэр дэвшигчдийн дунд өмнө нь 2008-2012 онд  Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо Стандартчилал хэмжилзүйн газарт Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Бүдүүний Баяндэлгэр байгаад дургүйцэх сонгогчид  цөөнгүй байгаа гэнэ. Учир нь Б.Баяндэлгэр  өмнө …

  • 4 June

    Налайх хотын Захирагч хэн болох вэ?

    Налайх, Багануур дүүргийн иргэдийн хувьд  6 сарын 14-ны өдөр нэгэн чухал үйл явдал тохиох гэж байна. Энэ бол  тус дүүргүүд Нийслэлийн дагуул хот болсонтой холбоотойгоор анх удаа Хотын захирагчийг иргэдийн оролцоотой сонгох үйл явдал юм. Анх НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайханы санаачилсан Налайх дүүргийг Эко хот болгох төсөл яван явсаар Багануур Налайх дүүрэг Нийслэлийн дагуул хотын статустай болох боломж бүрдсэн. Өнгөрсөн өвөл дээрх …