Нийслэлийн дагуул хот байхаар шийдвэрлэгдсэн Налайх хотын захирагчийн сонгууль 10 гаруйхан хоногийн дараа болно. Тодруулбал НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг 6 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргасан. УИХ – ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хот тосгоны Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-д заасанчлан НИТХ-ын Тэргүүлэгчид …
Tag Archives: Налайх дүүрэг
June, 2015
May, 2015
-
25 May
Налайхын тэргүүлэгчид нэмэгдэл авдаг шийдвэрийг хүчингүй болгуулав
Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийн дагуу нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоол гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгов. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа тус дүүргийн ИТХ-аас батлан гаргасан дүрэм журмуудыг хянан үзсэн юм. Тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэмэгдэл урамшуулал олгодог нь хууль тогтоомжоор олгогдоогүй эрхийг …
April, 2015
-
24 April
Ахмад уурхайчид мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговрыг шаардлаа
Налайхын их уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчин /МШӨ/-ний улмаас групп тогтоолгосон хүн 2001 онд 726 байсан бол одоогийн байдлаар 550 гаруй байгаа аж. Эдгээр хүмүүс газрын гүнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 15-25 жил ажиллаад МШӨ-ний улмаас групптэй болсон ч өндөр насны тэтгэврийг 45 хувиар тогтоодог нь хууль бус байна гэдгийг холбогдох газар нь мэдэгдэж хөөцөлдсөн ч үр дүнгүй өнөөдрийг …
-
17 April
Иргэд олддоггүй газар Засаг даргын хамаатанд ингэж олгогддог /баримтат мэдээлэл/
Монгол улсын иргэн хуульд зааснаар 0.07 га газар эзэмших эрхтэй. Гэвч энгийн иргэдийн хувь газар авна гэдэг “харганы ноос түүж эсгий” хийхтэй адил хэцүү хэрэг болсон гэж иргэд ярьдаг. Учир нь төрийн албаны хүнд суртал, “гар харсан” байдал нь иргэдийг хуулийнхаа дагуу газар эзэмших хүсэлтийг нь мохоодог. Жирийн иргэн газар эзэмших, өмчлөхийн тулд асар их бичиг баримт бүрдүүлж, төрийн албаныханы …
-
15 April
Огцом баяжсан Налайхын Засаг даргын “нууц” тайлагдав
Эрх мэдэл, албан тушаалаар дамжин богино хугацаанд хэрхэн “баяжиж” болдгийн үлгэр жишээ болохуйц нэгэн хүний тухай мэдээллийг олны сонорт хүргэе. Энэ бол Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар юм. Тэрээр 2012 оны орон нутгийн сонгуулиас өмнө гэр хорооллын хашаанд амьдардаг, “Чандмань-Налайх” НӨҮГ-тавтомеханикчаар ажилладаг, унах унаагүй нэгэн байсан гэдгийг Налайхчууд бүгд мэддэг юм билээ. Орон нутгийн сонгуулиар Налайх дүүрэгт Ардчилсан нам ялж, …
-
15 April
“Татар ажиллагаа” буюу гэр хорооллоос төрсөн тэрбумтан
“Өдрийн сонин”-ны 2011-2012 оны дугааруудад “Задарсан засаг дарга нар” гэсэн булан тогтмол ажиллаж байсан байдаг. Уг буланг сэтгүүлч Т.Цогт-Эрдэнэ хөтлөн явуулж нийт 13 засаг даргыг улсын хөрөнгө мөнгө идсэн, дархлагдсан байдлыг илчилсэн гэхэд болно. Тухайлбал “Цадаж ханахаа мэдэхээ байсан Засаг дарга А.Цасчихэр”, Зангарагтай авлигач Засаг дарга Ж.Баянмөнх”, “Хэмжээлшгүй хаан болохыг мөрөөдсөн Хэнтийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар”, “Налайхын Засаг дарга асан Бүдүүний …
-
13 April
Х.Болдбаатар даргын “баруун гар” Ч.Одонхүү гэмт хэрэгт холбогдож байжээ
Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар гэх эрхэм төрийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ойр тойрныхоо хэдэн нөхдийн төсвийн өмч хөрөнгийг хэрхэн хувьдаа завшиж байдаг тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэдний эл хэрэг эдүгээ хууль шүүхийн байгууллага, АТГ-т шалгагдаж байгаа гэнэ билээ. Гэтэл “дайран дээр давс” гэгчээр Налайх дүүргийн Засаг даргын орлогч М.Одонхүүгийн тухай “хар бараан” баримтууд гарч …
-
3 April
Налайх, Багануур хотыг дагуул хот болгох тогтоолыг НИТХ-аас гаргалаа
Нийслэл хотын эдийн засаг, дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амийн хэт төвлөрөлийг бууруулах, хотын хангамж, үйлчилгээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах, орчин суугчдын нийгмийн хангамжийг шийдвэрлэх зорилгын хүрээнд Нийслэлийн зэргэлдээх Налайх, Багануур дүүргийг дагуул хот болгох шийдвэрийг НИТХ-аас тэдгээр дүүргийн иргэдийн нийтийн саналд үндэслэн гаргалаа. Анхлан НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы санаачилсан “ЭКО НАЛАЙХ ДАГУУЛ ХОТ” болгох төсөл хөтөлбөрийн тухай саналууд …
-
2 April
Нийслэлийн төсөвт 17,1 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг аудит тогтоожээ
Налайхын Засаг дарга Х.Болдбаатар болон түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүс төрийн албыг амин хувьдаа ашиг олох арга хэрэгсэл болгосон тухай тодорхой баримт түшсэн мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Түүгээр ч зогсохгүй Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, түүний орлогч Ч.Одонхүү, зөвлөх Оч.Ганболд нарын нэр бүхий хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний төсвийн болон орон нутгийн сангийн хөрөнгийг …
March, 2015
-
25 March
Үндэслэлгүйгээр урамшуулал олгодог байдал Налайхын ИТХ-ын Тэргүүлэгчдийг тойрсонгүй
Налайх дүүрэгт Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилогдон ажилласан байна. Ингэхдээ тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Хурлын 2014 оны тогтоол, тэмдэглэл, Хурлын даргын захирамж, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан бичгүүд, Хурлаас баталсан хөтөлбөр, шийдвэрүүдээс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, хянан үзжээ. Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Дүүргийн Хурлын …
-
12 March
Эрх мэдлээр дамжин эд хөрөнгө рүү тэмүүлэх шунал хаана хүргэнэ вэ? /цуврал нийтлэл-2/
Төрийн түшмэл шударга бол төр ёс амгалан гэдэг хуучны үг байдагсан. Харамсалтай нь энэ үг өнөөдөр үнэ цэнэгүй болсон мэт. Эрх мэдлээр далайлган амин хувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгогч төрийн түшээд олширчээ. Энэ тухай бид өмнө нь мэдээлж байсан. http://www.ugluu.mn/106337.html Налайх дүүргийн засаг захиргааны түшмэдүүд эрх мэдлийг эд хөрөнгө олох арга гэж ойлгож байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл …
-
10 March
Эрх мэдлээр дамжин эд хөрөнгө рүү тэмүүлэх шунал хаана хүргэнэ вэ? /цуврал нийтлэл-1/
Эрх мэдэл хүнийг эвддэг гэдэг. Албан тушаалд анх очихдоо ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ илэрхийлж байсан хүмүүс хэсэг хугацааны дараа өөр бодол, өөр итгэл үнэмшилтэй болох нь бий. Түүгээр ч зогсохгүй өөр хоорондоо хуйвалдан нэгдэж, эрх мэдлээр сүр далайлан “хор найруулж” амин хувьдаа ашиг хонжоо олохыг илүүд үзэх нь өнөөгийн манай төр засгийн “хэвшмэл” дүр зураг болсон гэлтэй. Дээр …
-
2 March
Налайхчууд Эх орончдын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ
Налайх дүүргийн Монгол Ардын Намын хорооныхон өчигдөр Эх орончдын баяраа дүүргийн Соёл урлагийн ордонд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баяртын арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч дүүргийн МАН-ын хорооны дарга С.Амарсайхан, Бага хурлын гишүүн Ч.Сарангэрэл, “Сэргэн мандалт” группын ерөнхийлөгч Д.Төмөрчулуун болон дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөл оролцож, эрхэм журмын нөхөддөө хүндэтгэл үзүүлсэн юм. Баярыг нээж дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн …
February, 2015
-
4 February
Огцорсон Засаг ноёны ОНЦГОЙ ЭРХ
Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатарыг тойрсон дуулиан шуугиан одоог хүртэл намжаагүй үргэлжилсээр. Учир нь 2014-12-19 нд хуралдсан дүүргийн ИТХ-ын 11 хуралдаанаар төлөөлөөлөгчдийн 56% хувь нь засаг даргаа огцоруулах шийдвэр гаргаж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Батүүлд өргөн барьсан боловч одоог хүртэл хариу өгөлгүй усанд хаясан чулуу мэт байсаар. Хуулийн дагуу бол тав хоногийн дотор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн …
January, 2015
-
30 January
Налайхын “нисдэг″ даргыг Нийслэлийн захирагч “хамгаалсаар” байна
Өчигдөр Налайх дүүргийн МАН-ын хорооноос олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийлээ. Тус хурлаар Налайхын Засаг дарга Х.Болдбаатарын талаар дүүргийн ИТХ-ын болон МАН-ын төлөөлөгчид мэдэгдэл баримт түшин мэдэгдэл хийлээ. Өнгөрсөн оны 12 сарын 19-нд Налайх дүүргийн ИТХ ээлжит 11 дүгээр хуралдаанаа хийж дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны хэрэгжилтийг “Хангалтгүй″ гэж дүгнэсэн байна. Ийм дүгнэлтэнд хүргэх болсон шалтгаан нь Засаг дарга …