Tag Archives: Налайх дүүрэг

January, 2017

  • 5 January

    Гэрээсээ төөрсөн иргэнд туслалцаа үзүүлэв

    Дорнод аймгийн харьяат, 74 настай Д.Гийгэр гэрээсээ төөрч Налайх дүүрэгт явсныг холбогдох хүмүүс олж илрүүлэн, нутагт нь буцаажээ. Тодруулбал 2017 оны 01 сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны байранд 74 настай Дамдины Гийгэр гэх оршин суугаа хаяггүй, харьяаллын бус иргэн ирж, очих газаргүй, гэрээсээ төөрснийг нь мэдэж хонуулсан байна. Маргааш өглөө нь хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, Нийгмийн ажилтан …

  • 3 January

    Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

    Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудыг 2017 оны анхны шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг Цагдаагийн хэлтэс зохион байгуулсан юм. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн 14 хоногт хийгдсэн үүрэг даалгаврын биелэлтийн мэдээллийг ЗДТГ-ын шуурхай ажил, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Одонтуяа танилцуулав. Өнгөрсөн 14 хоногт Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин ихэсч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, онцгой анхаарч ажиллах, …

December, 2016

  • 28 December

    Налайх дүүрэгт “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлжээ

    Налайх дүүргийн ЕБС-иудын дунд хэрэгжүүлсэн “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа 12 сарын 26-ны өдөр 119 дүгээр сургуульд боллоо. Тус хөгжлийн хөтөлбөрийг Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран өнгөрсөн 3 сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дүүргийн ЕБС-иудын 9-12 дугаар ангийн 2100 гаруй сурагч хамрагджээ. Хөтөлбөрийн хаалтад дүүргийн Засаг дарга Засаг дарга Ч.Раднаабазар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга …

  • 26 December

    Налайх дүүргийн удирдлагууд МУХБ Д.Даваажав болон уурхайчдын алдрын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Налайх дүүргийн удирдлагууд “Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой”, “Налайхын нүүрсний их уурхай үүсгэн байгуулагдсаны 101 жилийн ой”-н баярыг тохиолдуулан Монгол улсын хөдөлмөрийн ууган баатар Д.Даваажав болон Уурхайчдын алдрын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.    Уурхайчдын баярын хурлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй нээж, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч …

  • 21 December

    Налайх дүүргийн ИТХ хуралдаж, 4 жилд хийх ажлаа баталлаа

    Налайх дүүргийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан 12 сарын 19-нд хуралдлаа. Хуралдаан өглөө 10 цагт төлөөлөгчдийн 87 хувийн ирцтэй эхэлж, ИТХ-ын дарга Б.Нэргүй нээж үг хэллээ. Хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр Дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл Налайх дүүргийн “Хөгжлийн зөвлөл” ажиллах журам батлах Дүүргийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Дүүргийн 2017 оны …

  • 20 December

    Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг өргөн барив

    2016 оны 12 сарын 14-ний өдөр Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын тамгын газрын дарга Ж.Алтангэрэл нар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүйд Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2017 оны үндсэн чиглэлийн төсөл, Нийслэлийн Налайх дүүргийн 2017 оны төсвийн төсөл, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын …

  • 20 December

    Налайх дүүргийн ИТ-дийн хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо хуралдлаа

    Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо, Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хороо, Эдийн засаг, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажлын хороод дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2017 оны үндсэн чиглэл, дүүргийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөлтийг хэлэлцэж, 2016 оны 12 сарын 14-ний өдөр …

  • 14 December

    “Хууль, тогтоомж сурталчлах” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

    “Хууль, тогтоомж сурталчлах” нээлттэй хаалганы өдөрлөгийг 12 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газартай хамтран зохион байгууллаа. Дүүргийн Соёл урлагийн ордонд зохион явуулсан өдөрлөгийн үйл ажиллагаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг …

  • 1 December

    Налайх дүүрэгт ХАБЭА-н салбар зөвлөл байгуулагдлаа

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хүрээнд чиг үүргийн хувьд хамтран ажилладаг албан байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Уулзалтанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Цагдаагийн хэлтэс, НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Налайх Түгээх төв зэрэг байгууллагын …

November, 2016

  • 30 November

    Хувиараа уурхай эрхлэгчдийн аюулгүй ажиллагааг хангуулахын төлөө хамтран ажиллахаар болов

    Налайхын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс дүүргийнхээ Засаг даргатай хамтран ХАБЭА-н хуулийн хүрээнд чиг үүргийн хувьд хамтран ажилладаг албан байгууллагуудын удирдах ажилтнуудын уулзалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Дүүргийн ИТХ, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Цагдаагийн хэлтэс, НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, …

  • 30 November

    “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-т зориулж Налайх дүүрэгт Улаан тууз аялууллаа

    Жил бүрийн 12 дугаар сарын 01-ны өдрийг “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 2015 оны байдлаар дэлхий дээр 36,7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа судалгаа гарчээ. Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Тиймээс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг манай улс энэ жил “Хүний дархлал …

  • 10 November

    Налайх дүүргийн удирдлагууд сонгогдон ажилдаа орлоо

    Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрч,  ИТХ-ын төлөөлөгчид  шинээр сонгогдсон  Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын шинэ төлөөлөгчид анхны хурлаа хийж, ИТХ-ын даргаа сонгож, Засаг дарга томилж эхлэсэн. Тэгвэл Нийслэлийн Налайх дүүргийн хувьд  ИТХ-ын 25 төлөөлөгчийн суудлаас сонгуулийн үр дүнд МАН-аас 21, АН-аас 4 төлөөлөгч сонгогдсон. Гэвч Налайх дүүргийн АН-аас нэр дэвшсэн 4 төлөөлөгчийн нэрийг Сонгуулийн тухай хуулийн  70.5.10-д заасан үндэслэлээр  Сонгуулийн …

October, 2016

September, 2016

  • 9 September

    Налайх дүүргийн удирдлагуудын намдаа барьж буй “бэлэг”

    Налайх дүүргийн удирдлагуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, ИТХ-ын төлөөлөгч Дашхүү, О.Ганболд нарт тус бүр холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэсэн байна. Засаг дарга Х.Болдбаатарын хувьд Налайх дүүрэгт хэрэгжсэн тендерийн комисс ахлан ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү болон дүүдээ их хэмжээний тендер авч өгсөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон байдаг. …

  • 2 September

    НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан: Багш нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана /видео/

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Нийгмийн бодлого, боловсролын асуудал эрхэлсэн орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар Налайх дүүргийн багш нарын Бага хуралд оролцож, сурагч, багш нартаа 2016-2017 оны хичээлийн жилийн мэнд дэвшүүлж, хөгжлийн төлөө хамтдаа хөдөлмөрлөхөө илэрхийллээ.