Нийслэлийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 1-ны өдрийн А/655 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 27 иргэнд, Сүхбаатар дүүргийн 11 иргэнд,Чингэлтэй дүүргийн 13 иргэнд, Хан-Уул дүүргийн 15 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 147 иргэнд нийт 215 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 66 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж …
Tag Archives: нийгэм
September, 2017
-
6 September
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 06-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 7-р хороо 29, 30, 30А, 31, 115, 116, 118-р байр, Иргэн Лхагважав АОС, 97-р сургууль, Алтан овоо СӨХ, Харгиун ундаа, Мөрдөс, Хобби Фиш, Гэгээн, Батхангай өргөө ХХК-ууд, ЭМЗ-10 төв, Жидээ төв болон эдгээрийн ойр …
-
6 September
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын баруун болон төв, зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, …
-
5 September
Гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Энэ сарын 4-нд буюу өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 466 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдэж, осол, хэргийн улмаас нийт 9 хүн гэмтэж бэртсэн байна.Тэдгээр 9 хүнээс 3 нь 0-10 хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртжээ. Бүртгэгдсэн ослыг авч үзвэл, явган зорчигч мөргөж гэмтээсэн …
-
5 September
Монгол иргэдээс дамжин өнгөрөх виз шаардахгүй
Монгол иргэд БНХАУ-аар дамжин өнгөрөхөд заавал дамжин өнгөрөх виз авах журам гарсан гэх мэдээлэл сүүлийн үед иргэдийн дунд гарч байна.Монгол Улсын иргэд Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээрийн дагуу 30 хүртэл хоног БНХАУ-д визгүйгээр зорчих буюу дамжин өнгөрөх боломжтой байдаг.Дээрх журам нь монгол иргэдэд хамаарахгүй бөгөөд зөвхөн БНХАУ-д визтэй зорчдог орнуудын иргэд хятадын хоёр …
-
5 September
Нийтийн тээврийн хэрэгслийн гаралтын тоог 10 хувиар нэмэгдүүлжээ
Хичээлийн шинэ жил эхлэхэд нийтийн тээврийн ачаалал ихэсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тээврийн газраас зарим зохицуулалт хийснийг хүргэж байна. Тээврийн хэрэгслийн тоог зуны цагийн хуваариас ачаалалтай горимд шилжүүлсэн Нийтийн тээврийн хэрэгслийн гаралтын тоог 10 хувиар нэмэгдүүлсэн Иргэдээс ирсэн санал, хүсэлтийн мөрөөр зохих судалгааг хийж хот орчмын болон алслагдсан зарим чиглэлүүдэд өглөөний эх авалтын цагийг урагшлуулах, оройн буултын цагийг хойшлуулах графикийн зохицуулалт зэргийг хийжээ. …
-
5 September
214 орчим ерөнхий боловсролын сургуулиас зөвхөн 44 нь “Хүүхдийн автобус”-тай байна
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх автобусны стандартын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт” шалгалтыг зохион байгуулсан билээ. Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 214 орчим ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа үүнээс шалгалтанд 44 сургууль, 1 цэцэрлэг, 1 …
-
5 September
113 дугаар цэцэрлэгийн хашаанд олгосон газрыг хүчингүй болгожээ
Нийслэлээс нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах 113 дүгээр цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/489 дугаар захирамжаар хүчингүй болгож, газрыг буцаан цэцэрлэгийн эзэмшилд шилжүүлжээ. Өмнө нь Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг …
-
5 September
Д.Отгонтуяа: Хоёр дахь хагалгаанд орсны дараа нүд нь юм харахаа болчихсон
Хугацаанд цэргийн албанд явсан хүү нь цэргийн эмчийн буруугаас болж хараагүй болсон учраас хүүгийн ээж хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Хүү нь хараагүй болсон ч одоо хүртэл Батлан хамгаалах яамнаас ямар ч хүн уулзаагүй бөгөөд яамны зүгээс “хуулийн байгууллагад ханд” гэсэн хариу өгсөн байна. Хэвлэлийн хурлын үеэр хүүгийн ээж Д.Отгонтуяа хэлэхдээ: “Миний хүү Б.Ихбаяр 2016 оны 10 дугаар сарын 22-нд цэргийн комиссоор орж Дорнод …
-
5 September
Гадаадын хөрөнгө оруулагч нэрээр залилан хийсэн этгээдэд ял оноожээ
Монгол дахь ашигт малтмалын орд газрын лицензийг ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, нээлттэй арилжаална хэмээн ихээхэн хэмжээний мөнгө босгосон гадаад иргэнд ял оноожээ.Тодруулбал Монголд урт хугацаагаар оршин сууж байгаа Австрали болон Англи улсын иргэн Мохаммед Ибрахим Муншиг гэгч тэрбээр дээрх хэргийг үйлдээд хариуцлага хүлээхгүй зугтсаныг Монголын цагдаа, прокурорын байгууллага баривчилж, залилангийн хэргээр хоёр …
-
5 September
Hotel нэртэй гэмт хэргийг үүр, уурхайнуудыг хэн захиргаадах вэ
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Дарь-Эхийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин нас барсан хэрэг өнгөрөгч наймдугаар сарын 23-нд гарсан. Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Уг хэргийн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хэргийн газар үзлэг хийхэд тус дүүргийн 16-р хороонд оршин суух, 13 настай, иргэн А …
-
5 September
Бичлэг үнэн гэдгийг ярьсан хүмүүс нь хүлээн зөвшөөрчихсөн байхад прокурор эвлүүлэг гэж зарлах шалтгаан юу байв
Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн биеэр өгсөн. Энэ нь өнөөх алдарт 60 тэрбумтай холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Үндсэндээ Ц.Сандуй тийм бичлэг бий гэдгийг хоёр ч удаа хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Мөн түүний найз гэгдэх А.Ганбаатар Ц.Сандуй нарыг өөрийнх нь ресторанд ирж уулзалт, ярилцлага хийж байсан тухай баримттай мэдээллийг дэлгэсэн. Түүнээс гадна МАН-ын нэр бүхий гишүүд, удирдлагууд …
-
5 September
Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг буулгаж байна
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг хотын ерөнхий менежерийн тушаалаар өнгөрсөн долоо хоногоос зогсоож эхэлсэн. Тухайлбал, “Хархорин”, Бөмбөгөр, Барс зах болон МУИС, Бөхийн өргөө зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газарт барьсан саравчийг буулгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар нийслэлд 1500 гаруй ТҮЦ байгаа аж. Тэдний 500 орчим нь л зөвшөөрөлтэй. Бусад зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгах тушаалыг …
-
5 September
“Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна
Хичээлийн шинэ жил эхлэсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн нэмэгддэг билээ. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг. Жил бүрийн энэ үеэр Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба хамтран “Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг орон нутгийн замд зохион явуулж байна. Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын нийтийн тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн О.Энхбат хэлэхдээ …
-
5 September
Ж.Эрдэнэбат: Эрсдэлийг боломж болгоход Монголын үндэсний брэндийн зөвлөл томоохон үүрэгтэй
Монголын үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд боллоо. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн гадаадын улс орны Элчин сайд нар, олон улсын байгууллага, бизнесийн байгууллагын төлөөллүүд, Эрхэм зочид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын Үндэсний брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол …