НӨАТ-ын тавдугаар сарын урамшууллаас 50 сая төгрөг хожсон супер азтан Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Г.Батцэцэгийг өнөөдөр ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн захирал С.Орхонтамир, дэд захирал Б.Биндэръяа нар гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзан, батламжийг нь гардуулан өглөө. Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 20-ны өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд дөрөвдүгээр …
Tag Archives: нийгэм
May, 2018
-
25 May
Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалтын газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв. Цэргийн гавьяаны улаан тугийн одон олгох зарлигт: “Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол …
-
25 May
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна
Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллах тухай гэрээг шинэчлэн байгуулж, аймаг, нийслэлийн хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд нөлөөлж 292 пуужинг зарцуулжээ. Үүлэнд зориудаар нөлөөлөхөд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, …
-
25 May
Ил задгай автомашины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/739 дүгээр захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн …
-
25 May
Тамхи татдаг 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна
Дэлхийн тамхины эсрэг өдөр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тохиодог билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЭМЯ, СЭМҮТ, НЭМҮТ-өөс хамтран мэдээлэл хийлээ. НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа “Дэлхий даяар тамхины улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890 мянга нь дам тамхидалтаас шалтгаалж …
-
25 May
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Түүнийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн …
-
25 May
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ тавдугаар сарын 18-ны өдрийн 20.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Хүн сураггүй алга болсон тухай дуудлага маргааш /2018.05.19/ нь 21.10 минутад тус аймгийн Онцгой байдлын газарт /ОБГ/ иржээ.ОБГ-ын арван алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн …
-
25 May
Я.Болдбаатар: Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байдаг
Туулын голын хойд талын хэсэг нь Туул голын хамгаалалтын бүс нутаг. Энэхүү хамгаалалтын бүсэд маш олон тооны орон сууцнууд баригдсан байдаг. Тухайлбал KHAN HILLS, RIVER TOWER, TIME SQUARE зэрэг томоохон хотхонууд баригдчихсан байгаа юм. Эдгээр хотхонууд ундны болон ахуйн хэрэглээнийхээ усыг, Туул голыг тэжээдэг гол судлуудыг дайруулсан гүний худгаас татан авч хэрэглэдэг юм байна. Энэ нь туул голын усыг …
-
25 May
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулна
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өөрчлөлт оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын …
-
25 May
Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна
2018 оны тавдугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр …
-
24 May
Гэрээсээ төөрсөн эмэгтэйг хайж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух хаягтай Т.Болормаа нь 2018 оны тавдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ гарч яваад сураггүй болжээ. Иймд уг эмэгтэйг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Т.Болормаа нь 35 настай, оюуны хөнгөн хомсдолтой учир төөрч орон гэрээ олохгүй байх эрсдэлтэй гэнэ. Хэрэв түүнийг харсан, тааралдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн …
-
24 May
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Н.Наранбаатар найруулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтын талаар хэлэлцлээ. Баяр наадам зохион байгуулах төсвийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо. Урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хорооноос …
-
24 May
Зайсан толгой “аврагджээ”
Ээж, дүүгийн хамт “Эрдэнэт”-ийн суудлаар /галт тэрэг/ хотод ирээд, өглөө эрт дэлгүүр, хоршоо онгойсон зүйл байхгүй тул Зайсан толгой гарч байлаа. Олон жилийн өмнөх явдал л даа. Тэр үед л анх удаа Улаанбаатар хотыг бүтнээр нь тольдож, Зайсан толгойн шатыг нэг бүрчлэн тоолж билээ. Гайхамшигтай сайхан дурсамжууд холбогддог болохоор чөлөөт цагаараа Зайсан толгой дээр гарч сэтгэлээ сэргээх дуртай байсан. Гэвч …
-
24 May
С.Мөнхчулуун: Яармагийн гүүрний өргөтгөлийн ажил энэ онд дуусна
НИТХ-аас UBS телевизтэй хамтран гаргадаг “Иргэн ба 45 ” нэвтрүүлгийн 2018 оны 5 сарын 14-ны өдрийн зочноор НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дах МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун уригдан оролцсон байна. Нэвтрүүлгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе.
-
24 May
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 24-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 2, 4, 5, 22-р хороо Цэргийн хотхон, Монелийн гудамж, Алтан-Өлгийн 22-29, Баруун Алтан-Өлгийн 21-32-р гудамж, Цэргийн хотхоны 1-8 байрууд, ойр орчмоор 11:00-17:00 цагт: 16-р хороо 9-19, 27Б, 45, 74, 75, 100-104-р байрууд, Альфа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл