Tag Archives: нийгэм

August, 2017

  • 28 August

    Авлигатай тэмцэх газрыг татан буулгая

     Монгол Улсын сан хөмрөг, эд баялаг, хөрөнгө мөнгийг завших, авлига авах, албан тушаалаа урвуулан ашиглах онц ноцтой гэмт хэргийг таслан зогсоох байгууллага нь Авлигатай тэмцэх газар. Монгол Улсын хөгжлийг гацааж, эдийн засгийг сааруулж буй хүчин зүйл нь авлига, албан тушаалын наймаа. Түүнтэй тэмцэх нэн шаардлага зүй ёсоор бий болсон учраас АТГ-ыг байгуулсан билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн хэл амтайхан явж ирсэн энэ байгууллагын үйл ажиллагаа иргэдийн итгэл сэтгэлийг алдаж байгааг …

  • 28 August

    Гал түймрээс 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

    Энэ оны эхний найман сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2696 удаа гарчээ. Гал түймрийн улмаас  9,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 31 хүн нас барж, 25 хүн түлэгдэж гэмтэн 822 толгой мал хорогдож, 1146 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 574 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 2,6  хувиар, …

  • 28 August

    Жолооны үнэмлэхний зарим журамд өөрчлөлт оржээ

    Жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл 2014 оноос хойш төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсон билээ. Ингээд жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж буй. Гэтэл энэ нь жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах том шалтгаан болж буй юм. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй …

  • 28 August

    Монгол улсын Алдарт уяачид морио уях, уралдуулах боломж олгоё

    2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан  Ж.Эрдэнэбатын засгийн газар  ажиллаж эхлээд жил гаруй хугацааг үдсэн ч тэднээс олон зүйл хүсэн хүлээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн итгэл алдарч эхлэлээ. Анх мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн тунхаглаж байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маань эхнээсээ мэргэжлийн бус сайдуудаар эгнээнээ тэлсэн. Сангийн сайдаар хувийн том группийн эзэн, эдийн засгийн мэдлэг боловсролоор маруухан, хувийн  ашиг …

  • 28 August

    Дэлхийн аварга П. Орхон эх орондоо ирлээ

    Зургаан өдрийн турш үргэлжилсэн чөлөөт бөхийн ДАШТ өндөрлөж Монголын баг тамирчид өнөөдөр үүрээр эх орондоо ирлээ.Энэ удаагийн ДАШТ-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхон дэлхийн аварга боллоо. 63 кг-ын жинд хүч үзсэн тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3-ийн харьцаагаар ялсан юм. Ингэснээр чөлөөт бөхийн …

  • 28 August

    ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт хойшлоогүй гэв

    Энэ жилийн есдүгээр сарын нэгэн баасан гаригт тохиож байгаа. Тиймээс 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад “Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээлийн нээлт есдүгээр сарын 1-ндээ болно. Дунд сургуулийн сурагч нарт тухайн өдөр “Эх хэлээ дээдэлье” гэсэн сэдвээр багш нар нь хичээл заах юм байна”гэв. Харин их дээд, сургуулийн хичээлийн …

  • 28 August

    Айл өрхүүдийн халаалтыг есдүгээр сарын 15-нд өгнө

    Нийслэлд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нийт 1225 арга хэмжээ төлөвлөж, өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Айл өрхүүдийн халаалтыг ирэх сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгнө. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх аж. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан …

  • 28 August

    Оюутны цахим картыг есдүгээр сарын 1-нээс олгоно

    2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд шинээр элсэж буй оюутнуудад анх удаа нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн карт олгоно. Оюутнууд наймдугаар сарын 21-25-ны хооронд их, дээд сургуульдаа цахим карт авах мэдүүлэг бөглөж өгөх шаардлагатай бөгөөд үүнийг тухайн сургууль нэгтгэж, нийслэлийн Боловсролын газарт энэ долоо хоногтоо багтан хүргүүлнэ гэсэн дарааллаар карт захиалга үргэлжилж байгаа аж.  Цахим картыг идэвхжүүлж, есдүгээр сарын …

  • 28 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Энэ амралтын өдөр буюу 2017 оны наймдугаар сарын 28-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 8, 10, 17-р  хороо Эрдэнэтолгой, Холбоо толгой, Улиастай, Баатархайрханы гудамжууд, 92-р сургууль, Эрүүл мэндийн төв – 15, Мобиком корпораци, Скайтел, Агротех импекс ХХК-ууд, ЦЕГ-ын МШУТ, Хууль сахиулахын их сургууль, 32-р цэцэрлэг, Академи …

  • 28 August

    А.Цогцэцэг: Өмнө нь хийгдэх боломжгүй байсан мэс заслууд ХСҮТ-д хийгддэг болсон

    Эрүүл Мэндийн Яам, Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Элэг Цөс Нойр Булчирхайн эмч нарын нийгэмлэг Япон улсын Накаяма хавдар судлалын институт хамтран “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдэвт олон улсын хурлыг 9 дэх жилдээ өнөөдөр зохион байгууллаа. Хурлыг нээж эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ “Монгол-Японы хамтарсан олон улсын хурлыг хийж эхэлсэн 2009 оноос хойш Монгол Улсад хийгдэх …

  • 28 August

    Биокомбинатад шүлхий гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн зам хаан, тус чиглэлээс Улаанбаатар хот руу автомашин орохыг хориглож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа аж. Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, …

  • 26 August

    Ч.Саранзаяа: Д.Гантулгаас авсан 20 сая төгрөгөөр хуулийн байгууллагаар явах ажлуудад зарцуулж байгаа

    УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох бусдыг хүчирхийлсэн гэх дуулиант хэрэг өнгөрсөн зургадугаар сараас эхлэлтэй. Олны анхаарлын төвд байгаа энэхүү хэргийн талаархи гомдол анх Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн. Тус цагдаагийн газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар дүүргийнхээ прокурорт шилжүүлсний дагуу хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хэрэгсэхгүй болгосон. Улмаар хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргаад …

  • 26 August

    Ардын намын бүлэгт барьсан АТГ-ын “бэлэг”

    Хууль, хүчний байгууллага улс төржиж, эрх мэдэлтнүүдийн захиалгаар ажилладаг болсон тухай нэг бус хүн ярьдаг. Урьд нь  хэн нэгнийг унагаах нүх ухдаг байсан хүчний байгууллага харин өнөөдөр засаг төрийг унагах, татах,  нэг намын даргыг солих  асуудалд хүртэл  гар бие оролцож, бусдын захиалгаар ажлаа хийдэг болсныг гэрчлэх мэт үйл явдлууд хөвөрч байна. Одоогоос арав гаруй хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах яг …

  • 26 August

    Байрны хажууд амьдарч байсан эмэгтэйг төрийн бус байгууллагад хүлээлгэн өгчээ

    Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энэ дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Нийгэм халамжийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 47 дугаар байрны хажууд амьдарч байсан О гэх эмэгтэйг эмнэлгийн үзлэгт хамруулж “Заюу Тайж” төрийн бус байгууллагад байршуулахаар хүлээлгэн өгчээ. Дээрх эмэгтэй өөрийнхөө нэрээс өөр мэдээллийг өгөхгүй, юм ярьдаггүй, биед нь ямар нэгэн …

  • 26 August

    “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” үндэсний чуулганыг есдүгээр сард зохион байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх есдүгээр сард үндэсний чуулган зохион байгуулна. Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулах юм. Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй …