Tag Archives: нийгэм

March, 2018

  • 23 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 23-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 19-р хороо Санзайн зуслан, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 1-8 хороо Нуурын 1-7, 10-18, 22, 23-р гудамж, Булагийн 1-3, Улаанбаатар зочид буудлын аж ахуйн хашаа, Аяга фермер, Ану сервис /халаалтын зуух/, 25-р зуух, Эгшиглэн магнай ХХК-ууд …

  • 23 March

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ.  Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Хангай, …

  • 22 March

    Монголын Тусгай Олимпийн хороо  55-р сургуулийн сурагчдыг бие бялдрын үзлэгэд хамруулав

    2011 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблэйгаас жил бүрийн 03-р сарын 21-ний өдрийг Олон улсын Дауны хам шинжийн Дэлхийн өдөр болгон зарласан билээ. Энэхүү өдрийг угтан Монголын Тусгай Олимпийн хороо  ( MТОХ ) өчигдөр   нийслэлийн 55 дугаар тусгай сургуулийн Оюуны бэрхшээлтэй 70-н хүүхэд, БЗД-ийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 20-н хүүхэд залууст бие бялдрын үзлэгийг тус сургуулийн спорт зааланд зохион байгууллаа. Энэхүү үзлэгээр тулгуур хөдөлгөөний аппарат, үе холбоо, яс булчин, хөлний үйл ажиллагаа, хэвлий гар хөлийн булчин, …

  • 22 March

    Маргааш НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно

    НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаан  маргааш 10:00 цагт   зохион байгуулагдахаар болжээ. Энэ удаагийн хуралдаанаар “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих”  төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулах тухай,  100 айл дахь барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах  ажлын хэсгийн танилцуулга -хэлэлцүүлэг , НИТХ–ын хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.    Дашрамд дурдахад “Замын …

  • 22 March

    “Эв санааны нэгдэл” төв ҮЭ-ийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар санал солилцов

    Европын холбоо, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр АНУ-ын ҮЭ-ийн холбооны дэргэдэх “Эв санааны нэгдэл” төвийн Хуулийн бодлогын газрын дарга Жефри Скот Вокт МҮЭ-ийн холбооны урилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ойрын өдрүүдэд зөвлөгөө өгч байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр буюу /2018.3.21/-нд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсаны дараа МҮЭ-ийн холбооноос явуулах ажлыг төлөвлөх, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар санал солилцох дугуй ширээний …

  • 22 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 22-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 8, 17-р хороо, Тайгын булаг, Жимобайл, Мосол, Охин хүү, Натуца, Бэсрэг трейд, Эрхэс трейд, Скайтел, Од мөнх, Энх мөнх трэйд, Амин уул, Мод эд, ХАОЕН, Трансбус, Манлай ХХК-ууд, Орхон түшээ мөрөн БГБХ, 016-р цэргийн …

  • 22 March

    Дэлхийн усны өдөр тохиож байна

    Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Дэлхийн Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. …

  • 22 March

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ.  Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Хангай, …

  • 21 March

    “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо ТББ-тай хамтран залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг 3-р сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд …

  • 21 March

    М.Энхболд: Наурызын баяр бол ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгэгдсэн

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийн төлөөллийг өнөөдөр /2018.03.21/ Төрийн ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад төрийн өндөр албан тушаал хашиж явсан болон одоо хашиж байгаа хүмүүс, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, урлаг, спортын ахмад, дунд, залуу үеий төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд хамгийн ахмад нь өдгөө 94 насыг зооглоод буй Жалелийн Хазира гуай байлаа. …

  • 21 March

    ГХЯ: АНУ-д ажиллах H2 визэнд зуучилна гэсэн мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулж байна 

    Гадаад харилцааны яамны Консулын газар АНУ-ын H2 визийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулан тус хөтөлбөрийн дагуу гадаадаас ажилчин авах зөвшөөрөлтэй АНУ-ын ажил олгогч, зуучлагч байгууллагын тухай мэдээлэл болон ажиллах хүч авах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн албан ёсны http://consul.mn/hvisa.php цахим хуудастаа гаргалаа. Н2 ангиллын визийн хөтөлбөр нь Монгол ажилчин авах хүсэлтэй АНУ-ын ажил олгогч компани байх тохиолдолд эрх бүхий …

  • 21 March

    Ү.Хүрэлбаатар: МҮБХ-ны ээлжит бус Их хурлыг хуралдуулахыг хориглосон шүүгчийн захирамж гарсан

    Монголын Үндэсний Бөхийн Холбооны хууль бус их хурлын тухай шинэ удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийж, шүүхийн шийдвэрийг  танилцууллаа. МҮБХолбооны  Цэцдийн Зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар “2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 101 дүгээр шийдвэрт “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх” тухай заасан байдаг. Р.Нямдорж өөрийгөө “Би МҮБХ-ны тэргүүн мөн болохыг тогтоолгоно” гэж олон жилийн өмнө шүүхэд хандсан …

  • 21 March

    С. Баярцогтын хэлсэн онцлох ишлэлүүд

    Өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн Сангийн сайд асан С. Баярцогт хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Би АНУ-д оюутан болчихсон хэдий ч энэ хэрэгтэй холбоотойгоор эргэн ирсэн. Асуудлыг эцэслэх хүртэл Монголдоо байна. -Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаад баяртай байна. -Манайхан өөрсдөдөө итгэдэггүй учир гадны улстай хамтран шалгах …

  • 21 March

    Т.Мөнхсайхан: 11 настай хүүгийн биеийн байдал тогтвортой, энгийн тасагт эмчилгээ хийлгэж байна

    ММСУХ-ноос Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 16 хүүхэд мориноос унаж, тав нь эмнэлэгт хүргэгдэн үйлчлүүлснээс дөрөв нь тэр даруй гарч, харин 11 настай У.Баярбаатар хүү Улаанбаатар хот руу хүргэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайханаас хүүгийн биеийн байдал, хийж байгаа эмчилгээний талаар асууж, утсаар ярилаа. У.Баярбаатарт шаардлагатай оношлогоог хийсэн бөгөөд …

  • 21 March

    Та Казах айлд зочилбол аягаа таглахаа мартуузай

    Өнөөдөр буюу 3-р сарын 21-ны өдөр казак ард түмний уламжлалт баяр Наурыз болж байна. Та казак айлд зочилбол тэр айл эхлээд танд аяганд цай хийж барина. Та цайг нь ханатлаа уугаад баярласнаа илэрхийлэхийн тулд аяганы амсрыг таван хуруугаараа таглаж тавиарай. Хэрвээ ингэхгүй бол айл танд данхтай цайгаа дуустал хийгээд зогсохгүй дахин цай чанах ч хэрэг гарах юм шүү. Мөн казак …