2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа (үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай), 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна. Тодруулбал, 350.7 мянган га-д үр тариа, 11633 …
Tag Archives: нийгэм
June, 2017
-
7 June
Улаанбаатарт 21-23 дулаан байна
2017 оны 06 дугаар сарын 06-ны 20 цагаас 06 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм өдөртөө 18-23 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө …
-
6 June
Сонгуулийн сурталчилгааны үеэр дараах зүйлсийг хориглоно
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс ХОРЬ хоногийн өмнө буюу өнөөдөр /2017-06-06/- өөс эхлүүлнэ. Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрийг хуульчилсан байдаг. · сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, · сурталчилгааны зурагт самбар байрлуулах, · сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, · ухуулах байр ажиллуулах, …
-
5 June
П.Батбаатар:Сонгуулийн санал тоолох машин худалдаж авахтай холбоотой гомдлыг шалгаж байгаа
ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Батбаатартай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. -Он гарсаар нэлээд хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, хагас жил шахуу. Эрүүгийн нөхцөл байдал энэ хугацаанд ямар байв? -Монгол Улсын хэмжээнд оны эхний таван сарын байдлаар 11022 гэмт хэрэг бүртгэгдсэний 7036 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг …
-
2 June
Хар тамхи худалдаалдаг бүлэг этгээдийг баривчиллаа
Одоогоос хоёр жилийн өмнө Зүүн Өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт монголчууд элсэж, Монголоор дамжуулан мансууруулах бодисын наймаа эрхэлж байсан нь тогтоогдож байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс хар тамхи тээвэрлэгч, дамжуулагч улс биш харин идэвхитэй хэрэглэгч орон болон хувирч байгаа гэнэ. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд олширч …
-
2 June
Баянзүрхийн 321 урт метр гүүрийн шав тавих ёслол боллоо
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Баянзүрхийн 321у/м гүүрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км авто замд Туул гол дээр байрлах юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулахад 1960-86 оны үед баригдаж, 40-өөс …
-
2 June
Хүүхдийн баярын нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байлаа
Нийслэлийн Тээврийн газрын санаачлагаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр хүүхэд багачуудаа баярлуулхаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусаа амьтны дүрс болон баярын бөмбөлгөөр чимэглэсэн автобусаар үйлчиллээ. Тус өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар нь цагаан цамцтайгаар үйлчилж, шалгагч нар нь хүүхдэд зориулсан …
-
2 June
Монгол иргэд Сингапур руу 30 хоног визгүй зорчино
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 14 хоног байсныг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичиг харилцан солилцов. Ингэснээр хоёр орны иргэд 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болох юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар …
-
2 June
Шадар сайд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт очиж наадмын бэлтгэл ажилтай танилцана
Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр Баяр наадмын комисс хуралдлаа. Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож, холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн юм. Баяр наадмын комиссын өнөөдрийн хуралдаанаар бэлтгэл ажлыг хангах асуудлаар Үндэсний бөхийн салбар хороо, хурдан морины салбар хороо, сурын салбар хороо, урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо, тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний …
-
2 June
“Өргөө” амаржих газарт өдрийн дурангийн мэс засал хийх боломж бүрдлээ
НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан эх үрсийн баярыг тохиолдуулан “Өргөө” амаржих газарт зочиллоо. Тэд Австрали улсын буцалтгүй тусламжаар олгосон тоног төхөөрөмжийн замын зардлыг шийдвэрлэж өгч буйгаа тус хамт олонд дуулгаад олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр мэндэлсэн бяцхан үрс, ээжүүдэд …
-
2 June
А.Цогцэцэг:Цусны хоёр төрлийн өвчнийг Монголдоо бүрэн төгс эмчилдэг болсон
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ. Сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Цусны хоёр төрлийн өвчнийг Монголдоо бүрэн төгс эмчилдэг болсон. Цаашид дэлхий нийтэд гарч буй шинэ технологиудыг өөрийн орондоо нэвтрүүлэхийн төлөө ажиллана. ЭХЭМҮТ-д 7,5 сая еврогийн төсөл хэрэгжихээр Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр …
-
2 June
Хүүхдийн баяраар 282 хүүхэд төөрчээ
Цагдаагийн алба хаагчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн хэмжээнд 282 төөрсөн хүүхдийг бүртгэлд авч эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажиллаа. Эцэг, эхчүүд та бүхэн баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
May, 2017
-
31 May
Хөрсний бохирдлыг бууруулах төслийг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлнэ
Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн нээлт өнөөдөр боллоо. Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг туршиж нэвтрүүлснээр нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдлыг бууруулах нь төслийн гол зорилго юм. 3 жил үргэлжилж, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдэх төслийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд, Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн төлөвлөлтийг боловсронгуй …
-
31 May
Зөвшөөрөлгүйгээр төлбөр авдаг авто зогсоолуудын үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов
Нийслэлийн засаг даргын захирамжын дагуу явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлын үйл явц 50 хувьтай байна. Тухайлбал явган хүний зам гарц, нийтийн эзэмшлийн талбайг хаасан нийт 129 байршлаас одоогийн байдлаар 54-г нь чөлөөлжээ. Түүнчлэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа барьсан нийт 451 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа аж. Энэ асуудлаар болон автозамын салбарын бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын …