Tag Archives: нийгэм

June, 2017

  • 8 June

    Шилдэг залуу гагнуурчин Ж.Жанлав-Ойдов Хятадад ур чадвараа сорьж байна

    “Дэлхийн ур чадвар-2017” тэмцээнд эх орноо төлөөлж, гагнуурын төрлөөр оролцох шилдэг тамирчин Ц.Жанлав-Ойдов БНХАУ-д олон улсын тэмцээнд ур чадвараа сорьж байна. Өнөөдөр нээлтээ хийж буй олон улсын тэмцээнд мэргэжлийн ур чадварын төрлүүдээр 35 орноос 227 хүн оролцож байгаа юм. Ирэх аравдугаар сард Арабын Нэгдсэн Эмиратын Абу-Даби хотод болох дэлхийн тэмцээний өмнө тохиож буйгаараа онцлог. Шанхай хотод болж буй тэмцээнд Ж.Жанлав-Ойдов, …

  • 8 June

    Буддаг сонгууль

    “Яг өнөөдөр сонгууль болбол Та хэнийг дэмжих вэ”. Сонгуулийн үеэр аль ч улсад энэ төрлийн судалгааг хийдэг. Энэ асуулт Танд ирвэл шийдлээ олчихсон, эсвэл дугуйлах хүнээ хараахан тооцоолоогүй байна уу. Монгол төрийг ирэх дөрвөн жил тэргүүлж, Та биднийгээ дэлхийн дайдад төлөөлөх энэ эрхмийг сонгохын тулд бид хариуцлагатай хандах учиртай. Монгол Улс Үндсэн хуульдаа парламентийн засаглалтай хэмээн тодорхойлсон ч энэ тогтолцоог …

  • 8 June

    Баянзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ

    2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 10, 12 аймгийн 42 суманд 69 удаа, нийт 79 удаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Байнзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраасан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” …

  • 8 June

    Браво!!! Сайн сайханд дуудсан уриалгыг рекламаар дамжуулан явуулжээ

      Монголчууд бид даяарчлал, цаг мөч бүхэнтэй хөл нийлүүлэх гэж явахдаа өвөг дээдсийн сургамж сургаалиас хэт холдоод, эрх чөлөөгөө эдэлж байна гээд хэлэх үг, хийх үйлдэл нь ч нэг тийшээ хэт хэвийгээд буй мэт санагддаг уу. Сэтгүүлч миний дотроо бодон явдаг нэгэн зүйлийг саяхны нэгэн рекламнаас олж хараад магнай тэнийн баясав. Монгол хүн амны билгээрээ гэдэг. Тэрхүү амны билэгтэй сайхан …

  • 8 June

    П.Ганхуяг: Тогтмол, чанартай вакцинжуулалтын үр дүнд мал сүрэг бүрэн эрүүлжинэ

    “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II үе шатыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээрт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар гарын үсэг зурсан. Ингэснээр Монгол Улсад 2017 оны 2 дугаар улиралд багтаан ОХУ-ын “Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн …

  • 8 June

    Кант, Ницше нар Молор-Эрдэнэ шиг эх орноо муулж яваагүй

    Өөрийгөө том эрдэмтэн гэж үздэг Молор-Эрдэнээс өгүүллийнхээ гарчиг тутамд дурдсан шинжлэх ухааны салбар бүрээр’ няцаалт авч бут ниргүүлэх юм байхдаа гэж хүлээж суусан чинь байдаггүй шүү. Харин түүний оронд тулга тойрсон хэрүүлийн шинжтэй, зарим газар заналхийлсэн шинжтэй,зарим газар мушгих гэж оролдсон ярилцлага маягийн юм л олж хардаг юм байна. Эрдэмтэн хүний хариулт гэж тэр хүний ойлголтоор иймэрхүү юм байдаг юм …

  • 7 June

    А.Цогцэцэг:Манай улсад ходоод, гэдэсний замын өвчлөл нийт өвчлөлийн эхний тавд явж байна

    Манай улсад 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Төв Евразийн шим тэжээлийн анхдугаар чуулган “Монголын хүн амын шим тэжээлийн байдал” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, үг хэллээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Төв Евразийн хоол тэжээл, газар нутаг, цаг агаар, зан …

  • 7 June

    Гурван хүүхдийг галын аюулаас аварсан Б.Баттулга, Б.Мөнхбаяр нарыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа

    Гурван хүүхдийг галын аюулаас аварсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар  “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь …

  • 7 June

    Барьцгүй нөхдийн балаг үргэлжилсээр…

    Гадаа дулаараад нэг л тайван болчихлоо. Гэвч халуунд харшилдаг, хууч өвчин нь хөдөлдөг хүмүүс цөөнгүй байдаг. Өөрөөр хэлбэл цаг агаарын байдлаас болоод буруу зөрүү ярьж, мэдэн будлигчид нэмэгддэг гэсэн үг л дээ. Тэдний нэг бол өмгөөлөгч Г.Батбаяр юм. Өнөөдөр ярьсан зүйлээ маргааш нь үгүйсгэдэг. Олны анхаарал л татаж байвал мэргэжлийн эрх үүргээ умартан үйлчлүүлэгчээ яллаж, залилж, итгэсэн нэгнийхээ нуруунд хутга …

  • 7 June

    Боловсролын сайдаар хэн гэнэ үү? Тимон уу?  Арай үгүй байлгүй дээ

    Боловсролын сайд унаж, дэд сайд нь АНУ-ын элчин сайдаар томилогдчихлоо. Үндсэндээ Монгол Улсын боловсролын салбар эзгүйрчихлээ гэж хэлж болно.  Уг нь энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, өмнөх сайдын үед гарсан алдаа дутагдлыг засах чадвартай нэгнийг хугацаа алдалгүй томилох ёстой баймаар. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд асуудал олон нийтийн анхаарлын төвөөс холдчихоод байна. Эсвэл зориудаар холдуулах сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Гэтэл энэ завсарт …

  • 7 June

    Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ шалгаарай

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд орон даяар эхэлнэ. Харин гадаад улсад байгаа Монгол иргэдээс санал авах ажиллагааг зургаадугаар сарын 10-11-ний өдөр авахаар товлоод байгаа билээ. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулсан байна. Тодруулбал Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг оруулжээ. Иргэн та цахим хуудсын шалгах гэсэн хэсэгт …

  • 7 June

    Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

    Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд болон иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 9 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 17 удаагийн усны осол  гарч , 20 хүн амь насаа алдсан байна. Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг …

  • 7 June

    Жолооч гар утсаа ашиглан тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг хялбархан төлөх боломжтой боллоо

    Замын хөдөлгөөний удирдлагын төв нь иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг боллоо. Уг хэвлэгдсэн QR кодыг интернет банкны харилцагч  ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль хялбар  төлөгдөх юм. Алхам: Жишээ нь: Хаан банкны QR аппликейшн суулгасанаар QPay үйлчилгээ цэс рүү нэвтрээд Зөрчлийн хуудасны QR кодыг уншуулахад мэдээлэл харагдах …

  • 7 June

    Улсын хэмжээнд хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна

    2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа (үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай),  15.1 мянган га-д төмс,  8.5 мянган га-д хүнсний ногоо,  23.2  мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна. Тодруулбал,  350.7 мянган га-д үр тариа, 11633 …