Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 01-ний бямба гарагаас эхлэн хотын нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчихоор болсон. Өөрөөр хэлбэл ирэх сараас эхлэн ИРГЭД нийтийн тээврээр зорчихдоо БЭЛЭН МӨНГӨ-өөр бус зөвхөн КАРТ-аар хөлсөө төлж зорчих юм. …
Tag Archives: нийгэм
March, 2017
-
31 March
Монгол Улсаас Казахстан улсруу том оврын автобусаар зорчигч тээвэрлэж эхэллээ
Баян-Өлгий аймгийн төв талбайд Улс хоорондын зорчигчдыг тогтмол тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Монгол, Казахстан хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу зорчигчдыг том оврын автобусаар тогтмол тээвэрлэхээр болжээ. Өмнөх жилүүдэд хоёр улсын хоорондын зорчигчдыг Казахстан улсын том оврын автобусаар тээвэрлэдэг байсан бол /2017.03.29/-ээс эхлэн долоо хоногт нэгээс хоёр удаа /Монгол Улсын/ “Цэнгэл Транс” ХХК компаны том оврын автобусаар …
-
31 March
НҮБ-ын ЕНБД-ын Тусгай төлөөлөгч Монголд айлчилна
Ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн уулзалтад оролцохоор манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер айлчлах гэж байна. Ноён Роберт Глассер 1959 онд төрсөн. Австрали иргэн. Австралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын …
-
31 March
Автозамуудад хөдөлгөөнт камерууд ажиллуулж эхэллээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд хамтран хөдөлгөөнт хяналтын камеруудыг ажиллуулж эхэллээ. Камеруудыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийт 900 гаруй том оврын автобусны 200 автобусанд байрлуулаад байна. Цаашид нийт автобус болон такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах төлөвлөгөөтөй …
-
31 March
Бээжин хотноо “Транзит Монгол-2017” форум болно
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран 4 дүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо “Транзит Монгол-2017” форумыг зохион байгуулах гэж байгаа аж. Манай улсын төмөр замын тээврийн коридор нь Ази-Европыг холбосон олон улсын тээврийн коридоруудын нэг болохын хувьд БНХАУ-ОХУ, БНХАУ-Европ болон эсрэг чиглэлд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх нь төмөр замын салбарын хөгжилд онцгой ач холбогдолтой учраас …
-
31 March
Д.Ганбат:Төмөр замын бүтээн байгуулалтад мэргэжлийн 700-аад ажилтан шаардлагатай
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Тээврийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлын талаар холбогдох албаныхантай зөвлөлдлөө. УБТЗ ХНН-т харьяалагдах Монгол, Оросын хамтын өмчит тус сургууль нь 54 багш, ажилтан, 1500 оюутантай 13 мэргэжлээр бакалаврын сургалт, 3 мэргэжлээр магистрын сургалт тус тус явуулдаг. Харин далайн тээврийн чиглэлээр сүүлийн хоёр жилийн хугацаанд элсэлт аваагүй талаараа сургуулийн удирдлагууд сайдад …
-
31 March
Манай улс агаарын шинэ зам ашиглаж эхэллээ
Монгол Улсын олон улсын өнгөрөлтийн агаарын замуудад үзүүлэлтэд тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын хоёрдахь шатанд тогтоогдсон агаарын хаалганаас хаалганд чиглэсэн чиг шулуун 6, Улаанбаатар хотод хөөрөлт буултанд ашиглагдах 1 агаарын замыг өнөө өглөөний 08:00 цагаас ашиглаж эхэллээ. PBN буюу үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын зам нь нислэгийн компаниудад илүү шулуун шугамаар нисэх боломж олгодог. Агаарын тээвэрлэгчид эдгээр агаарын замыг ашиглан нислэг …
-
31 March
“Алтан чагнуур” 2017 эзэд тодорлоо
“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 7 дахь жилдээ зохион байгууллаа. Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм. Уг шагналд …
-
30 March
Давс их хэрэглэсний улмаас жил бүр 1.7 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж байна
“Давс ба эрүүл мэнд” дэлхийн хөдөлгөөний санаачлагаар “Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг дэлхийн улс орнууд 15 дахь жилдээ, Монгол Улс тав дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Манай улсын хувьд энэ жил “ Давс ихтэй хоол хүнсийг мартацгаая” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НЭМҮТ, ЭМЯ, ДЭМБ хамтран өнөөдөр /2017.03.30/ ХХААХҮЯ-ны хурлын танхимд мэдээлэл хийлээ. Хуралд …
-
30 March
Г.Наранчулуун:Tөл малын 90 хувь нь бойжиж байна
Орон нутагт хаваржилт ямаршуу байгаа талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунтай ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт зарим нутгаар нэлээд цас орсон нь хаваржилт хүндрэх шалтгаан болсон талаар малчид ярьж байна. Өнөөдөр орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ? -Одоогоор нийт нутгийн 40 гаруй хувь нь цастай байна. Сүүлийн долоо хоногт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар …
-
30 March
Авто тээврийн албан татвар хураах цэгийг нэмлээ
Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ хураахтай холбогдуулан СБД-ийн 3-р хороонд байрлах “Саруул” худалдааны төв, СБД-ийн 12-р хороонд байрлах “Сансар-32” үйлчилгээний төвүүд дээр 2017 оны 3-р сарын 30-ны өдрөөс 2017 оны 5-р сарын 31-ний өдрийг дуустал нэмэлт цэг гарган ажиллуулж татвар хураамжийг төвлөрүүлэх боллоо. Нийслэл хотод АТБӨЯХ эзэмшигч та татвар, төлбөр хураамжаа тогтоосон хуваарийн дагуу төлнө үү. Эх сурвалж: …
-
30 March
Шар хантаазтанууд Манжуурыг зорилоо
“Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-өөр өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг нийслэлийн Засаг даргын санаачлагаар БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшуулсан. Тэгвэл эдгээр иргэнийг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан үдэж, гаргалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд …
-
30 March
Хотын дарга Синьхуа агентлагт цаг үеийн асуудлаар ярилцлага өгөв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр БНХАУ-ын хэвлэл мэдээллийн Синьхуа агентлагийн сурвалжлагчтай уулзаж ярилцлага өглөө. Хотын дарга С.Батболд Синьхуа агентлагийн Монгол дахь сурвалжлагч Жөн Чуанд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
30 March
Агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаараа агаар орчны бохирдлыг бууруулах талаар зөвлөмж гаргасан …
-
30 March
ХААН банкны карт болон юнителийн сим карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжтой
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон. Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 86 чиглэлд 929 их, дунд багтаамжийн …