Tag Archives: нийгэм

April, 2017

  • 6 April

    Киргизстаны төлөөлөгчидтэй туршлага солилцов

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Киргизийн Социал Демократ намаас 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй парламентын гишүүн Алтыбаева Айнуру Тойчиевна, парламентын гишүүн Аида Касымалиева, “Каныкей эне”  нийтийн сангийн ерөнхийлөгч Перизат Суранова нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч эмэгтэйчүүд оролцсон юм. Тэд орон нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны байдал, иргэдийн Төлөөлөгчдийн …

  • 6 April

    “Тоёота моторс” корпорац наадмын ивээн тэтгэгчээр ажиллах хүсэлтээ илэрхийллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Тоёота мотор” корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Цүёоши Авай болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ноён Цүёоши Авай “Бид 2014 оноос хойш Монгол наадмыг ивээн тэтгэж хамтран ажилласаар ирсэн. Энэ удаа дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж хамтран ажиллахыг хүсч байна. Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр …

  • 6 April

    Богд Хан ууланд золбин нохой олширчээ

    Богд уулын дархан цаазат газарт золбин нохой олширч байгааг Богд Хан уулын дархан цаазат газрын албаны хүмүүс санаа зовнин өгүүлж байна. Нийслэл хоттой ойрхоноос гадна аялж зугаалж байгаа хүмүүс дагуулж ирсэн нохойгоо ууланд орхиж төөрүүлдэг зэрэгтэй холбоотой гэнэ. Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Бор гөрөөс, буга, жижиг мэрэгч амьтдад золбин нохой хохирол их учруулдаг. Он …

  • 6 April

    Эрчүүдийн дундаж наслалт 66, тэтгэвэрт гарах нас 65

    Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр нь “ДУНДАЖ НАСЛАЛТ” юм. Хүн амын дундаж наслалт гэдэг нь (төрөх үеийн) шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа (жил) юм. Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 65.6 жил, эмэгтэй хүүхэд 75.1 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна. Хүн амын дундаж наслалтыг тодорхойлохдоо насжилтын хүснэгт байгуулдаг. Насжилтын хүснэгтийг хийснээр хүн амын нас …

  • 6 April

    Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ

    Эрчим хүчний салбарын 2017–2018 оны хамтын тарифын хэлэлцээрийг баталгаажуулж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал, Монголын Эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Эрчим хүчний салбарт нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэхэд зорилго чиглэж буй уг хэлэлцээрт салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг …

  • 6 April

    Т.Гантулга: Манай улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх томоохон зорилт дэвшүүлсэн

    Дэлхийн 120 гаруй оронд салбар төлөөлөлтэй Bloomberg сувгийн сэтгүүлч Майкл Коун Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгатай ярилцахдаа салбарын бодлого төлөвлөлт, өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын тухайд хөндөв. Ярилцлагын эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд монголын эрчим хүчний салбараас барьж буй бодлогыг тодруулж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ямар үр дүн үзүүлж буйг сонирхсон юм. Мөн сайжруулсан шахмал …

  • 6 April

    ТТАХНЭ, ГССҮТ хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан нар 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт харилцан туршлага солилцох, шавилан сургалт явуулах болон эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан болно.

  • 6 April

    “Хархорин” захын орчимд гарч байгаа зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судалжээ

    Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн ослын байдлыг судалсаны үндсэндээр осол их гарч байгаа зарим газруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Хархорин” зах орчмын замд 2016 он, 2017 оны эхний 2 сарын байдлаар ослын улмаас 2 явган зорчигчийн амь нас хохирч, 8 явган зорчигчийн …

  • 6 April

    Р.Глассер: Монгол Улсыг гамшгийн эрсдлийг бууруулахад амжилт гарган ажиллаж байгаа орны нэг гэж хүлээн зөвшөөрдөг

    Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын нээлтийн ажиллагаа боллоо. Хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р. Глассер нар оролцон үг хэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар манай улс Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар …

  • 6 April

    Италид Монголын соёл урлаг, мэдээллийн төв байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорина Бианкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн, НАЖГ-ын дарга Д.Батсүх, Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайдын Зөвлөх Ливиа Малканжо болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Хатагтай Дорина Бианки “Өмнө нь Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан …

  • 5 April

    Хорооллын “Номин”-гийн тааз нурж, үйлчлүүлэгчийг гэмтээв

    Баянгол дүүргийн 14 дүгээр  хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /Теранова/ тасагт барилгын тааз нурж хүн осолдсон тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу ослын газар дээр Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар, Д.Цэцэгбадам, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Жаргал нар ажиллалаа.     “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн …

  • 5 April

    29 дүгээр тусгай сургуулийн хашаанд олгосон газрын захирамжийг хүчингүй болголоо

    Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн хашаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2015 оны нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийгмийн хамгааллын төв” барих зориулалтаар 900 м.кв газрыг эзэмших гэрчилгээ авч, барилгын ажил эхлүүлэхээр  ажиллаж  байсан юм. Уг захирамж нь Газрын тухай хуулийг зөрчин төрийн байгууллагаас төрийн байгууллага руу шилжүүлсэн байна. Монгол улсдаа ганцхан тооцогддог тусгай сургалттай сургуулийн газарт төрийн байгууллага …

  • 5 April

    Камержуулалт болзолт уралдаан зарлалаа

    Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 …

  • 5 April

    С.Батболд: Түгжрэлийг бууруулахын тулд авто зогсоолыг нэмэгдүүлнэ

    Улаанбаатар хотод тулгамдсан томоохон нэг асуудал нь автозамын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж байна. Бүтээн байгуулалтын улиралд ч автозогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын …

  • 5 April

    Ногоон байгууламжийн талбайн хаврын арчилгааг эхлүүллээ

    Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн алба нийтийн эзэмшлийн гудамж талбайн хаврын арчилгааны ажлаа 2017 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүллээ. Уг ажлын хүрээнд хариуцсан нийтийн эзэмшлийн хуваарьт гудамж талбайн ногоон байгууламжийн мод, ургамлын хашлагын хог, навчийг цэвэрлэн мод, бут сөөгний тогооны хөрс сийрүүлэлтийг хийж байна. Мөн хаврын цэнэг усалгааг эхлүүлэн  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ …