Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа хийдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” энэ сарын 24-ний Бямба гарагт Хандгайтын Янзага зусланд болох юм. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Хурлаар “Цасны баяр”-ын үеэр зохион байгуулагдах …
Tag Archives: нийгэм
February, 2018
-
21 February
Улаанбаатар өдөртөө 6-11 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2018 оны 02 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, …
-
20 February
Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
НИТХ-ын дарга С.Амарсайхан, Захиргаа, Бодлого Төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Налайх дүүргийн удирдлагууд тус дүүргийн хамгийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж шинэ сарын мэндийг нь мэдлээ. Өндөр настан Сайнбуян Жүгдэрнамжил, Сала, Нацаг, Баасайхүү, Пүрэвээ нарын гэрт зочилсон бөгөөд тэд бүгд Налайх дүүрэгтээ суурьшиж ажиллаж, амьдраад 60 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа хүмүүс юм. Залуу насандаа дүүргийнхээ бүтээн байгуулалтад гар биe оролцож ид …
-
20 February
Дээрмийн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Хангай” захын орчим явсан иргэний эд зүйлийг Н, Б нар согтуурсан үедээ дээрэмдсэн, мөн тус дүүргийн 25 дугаар хороо, зүүн салааны эцэст явж байсан иргэний гар утас, бичиг баримтыг М нь согтуурсан үедээ дээрэмдсэн гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна. Баяр амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан …
-
20 February
ЯТТ-д ихэвчлэн даралт, зүрх судасны өвчин болон архитай холбоотой дуудлагууд иржээ
Сар шинийн баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хариуцлагатай жижүүр томилж, сар шинийн баярын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний нөөцийг ханган, аливаа аюул, осол, гамшгаас сэргийлэх, бэлэн байдлыг ханган Нийслэлийн эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн 26 байгууллага эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ. Энэ үеэр түргэн тусламжийн 3,884 дуудлага, үүнээс хүүхдийн 440, насанд хүрэгсдийн …
-
20 February
Тамирчдын загнуулаад зогсож буй зурагт тайлбар өглөө
“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн албан ёсоор энэ сарын 9-нд эхэлсэн.Өвлийн XXIII олимпд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй гурван тамирчдын зогсож буй зураг цахим орчинд тархаж олон нийтийн шүүмжлэл хүртээд байгаа юм. Тэгвэл энэ асуудал дээр Монголын баг тамирчдыг ахалсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа дараах тайлбарыг хийжээ. Тэрээр “Ойлголт зөв бол үг, үйлдэл зөв: Сошиалаар тарж буй …
-
20 February
Баянгол дүүрэгт гурван настай хүүхэд угаалгын машинд гацсан тохиолдол гарчээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд энэ оны хоёрдугаар сарын 14-нд хүүхэд угаалгын машинд гацсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, угаалгын машинд гацсан гурван настай Б-г гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ анхаарал сайн хандуулж, аливаа сөрөг зүйлд өртөхөөс сэргийлж байхыг зөвлөж байна …
-
20 February
Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар цас бударна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, …
-
19 February
Улаанбаатар өдөртөө 10-12 хэм хүйтэн байна
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, …
-
16 February
НИТХ-ын дарга С.Амарсайхан Eрөнхий сайд асан Д.Содном гуайтай золгож, хүндэтгэл үзүүллээ
НИТХ-ын дарга С.Амарсайхан Монгол Улсын 14дэх Eрөнхий сайд асан Д.Содном гуайтай золгож, хүндэтгэл үзүүллээ. Д.Содном гуай хэлэхдээ нийслэлийн иргэдэд чиглэсэн олон шийдвэрүүд гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэлтэй ажиллаж, хуралдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна. Нийслэлийн иргэд 1.4 сая болсон мэдээг сонсоод их баяртай байгаа. Гэвч хүн амын төвлөрлийг сааруулах, газар зохион байгуулалтын асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэв. …
-
16 February
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
Сар шинийн баярын өдрүүдэд та замын хөдөлгөөний ачааллын талаарх мэдээллийг “UB TRAFFIC” аппликейшний тусламжтай гар утаснаасаа шууд үзэх боломжтой. Мөн тус албанаас иргэдэд цаг үеийн болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Авто радио 96.3-аар тогтмол өгч байхаас гадна traffic.police.gov.mn, “Замын цагдаагийн алба” facebook хаягаар тогтмол шуурхай хүргэж ажиллаж байна.
-
16 February
Бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна
Сар шинийн баяраар олон хүмүүсийн нягтрал ихсэж, амьсгалын замын цочмог болон хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчин, гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоор өвдөх тохиолдлууд ихэсдэг. Тиймээс иргэд бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол хэрэглүүлж хэвших, бага насны хүүхдийг үнсэж, хүрэлцэж золгохгүй, зайнаас золгохыг хичээх хэрэгтэй гэж …
-
16 February
Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийгдэж байгаа билээ. Өнөөдрөөс эхлэн шинийн гурван буюу 19-нийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баярын өдрүүдэд иргэн бүр өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг ЗЦА-аас уриаллаа.
-
16 February
Нийтийн тээврийн автобус шинийн 4-н хүртэл үнэгүй үйлчилнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сар шинийн баярын өдрүүдэд хотын зарим хэсэгт авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул нийтийн тээврийн үйлчилгээг баярын өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-нд үнэ төлбөргүй үйлчлэхээр шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, сар шинийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 87 чиглэлд 694 том автобус өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн хотын захын чиглэлүүдэд нэмэлт …
-
16 February
С.Батболд:Нийслэлчүүд бидний хувьд, их бүтээн байгуулалтыг өрнүүлсэн жил байх болно
Элэг нэгт монголчууд, нийслэлчүүддээ XVII жарны айлчлан ирж буй “Тийн унжлагат” хэмээх Шороон Нохой жилийн мэндийг хүргэе ! Улиран одож буй Тахиа жил маань нийслэлчүүд бидэнд ивээл буян жигд амжилт, ухаарлаар дүүрэн жил байлаа. Алдаж, оносон маань ч бий. Өнгөрсөн онд Нийслэлийн төсвийн нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 721.9 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 10.7 тэрбум төгрөгөөр давж биелэлээ. Гэхдээ хийж бүтээснээсээ тоочихоосоо илүү хийж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл