Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн газрын дарга нарынхаа хамтаар өнөөдөр аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ хурлаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотойгоор үүрэг даалгавар өглөө. Өнөө жил нийт нутгийн 60 гаруй хувь гантай байна. Хөвсгөл, Төв аймаг зэрэг хэд, хэдэн аймагт хадлан тэжээл бэлтгэх боломжгүй байгаа аж. Зуншлага арай гайгүй гэж …
Tag Archives: нийгэм
July, 2017
-
27 July
Ахмадуудыг В, С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамруулна
“Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг санаачлагч Оном сангаас маргааш “Дэлхийн хепатитын өдөр” -ийг угтан элэгний өвчлөл өндөртэй бүс нутгийн 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм байна. Энэхүү шилжилгээг элэгний төв лаборатори дээр маргааш өглөө 8:30-17:00 цагийн хооронд хийнэ. “Анх 2013 онд “Дэлхийн хепатитын өдөр”-ийг тэмдэглэж байсан. Энэ жил дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас …
-
27 July
Ц.Батбаяр:Цоохор ирвэсийг хамгаалах ажилд Монгол Улс өндөр ач холбогдол өгч ажиллаж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайдын бие төлөөлөгч Джусупов Улан Калыгулович, Дэлхийн цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийн зөвлөх Чынгыз Кочоров, Киргизийн НҮБ Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Даниар Ибрагимов нарыг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Монголын талаас тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Уур амьсгалын …
-
27 July
“ Түргэн тусамжийн төв” баригдах газрыг чөлөөлж эхэлжээ
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14-р хороонд “Түргэн тусламжийн төв” барихаар 2017 оны төсөвт тусгагдсан. Түргэн тусламжийн төвийг тус дүүргийн 14 дүгээр хорооны гурван байршлаас сонгож, аль нэгт нь барихаар төлөвлөөд байсан билээ. Дээрх байршлаас Хайлаастын 12 дугаар гудамжны 203, 204 тоот хоёр иргэний газрыг сонгон “Түргэн тусламжийн төв”-ийг барихаар эцэслэн шийдвэрлээд байгаа бөгөөд тухайн нэгж талбарт нөхөн олговрын үнэлгээ хийлгэж, иргэдтэй тохиролцон захирамжийн төсөлд …
-
27 July
Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгоно
Засгийн газраас баталсан “Сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг шинээр батлуулжээ. Энэхүү талбайн хэмжээ өмнөхөөс 1.6 сая гектараар нэмэгдэж, нийтдээ 10.2 сая гектар болсон байна. Мөн тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох талбайн хил хязгаарыг 13.6 сая гектараар нэмэгдүүлж, нийт 31.8 сая гектар талбай болоод байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохдоо нийтэд нээлттэй, ил тод шударга явуулах үүднээс …
-
27 July
Түймрийн голомтод олон хоног ажилласан алба хаагчид сэргээн засах эмчилгээ хийж байна
Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/171 тушаалын хүрээнд ойн түймрийн голомтод олон хоног ажилласан алба хаагчдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Жаргалант” сэргээн засах сувилалд сэргээн засах эмчилгээнд хамруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тус сэргээн засах сувилал эхний ээлжинд 30 алба хаагчийг хүлээн авч, сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байна. Одоо хоёрдугаар ээлжинд 31 …
-
27 July
АТГ Ц.Сандуйгаас байцаалт авчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзсан билээ. Ингэхдээ сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилr, уг асуудалд нухацтай хандахыг онцлон сануулсан. Мөн уг хэргийг шалгаж даруй хариу өгөхийг шаардсан Тэгвэл энэ …
-
27 July
Л.Сүрэндорж: Үзэг, цааснаас өөр “зэвсэггүй” шүүхээ хамгаалдаг байсан үе ард хоцорчээ
Шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдын төлөөлөл туршлага солилцохоор нийслэлд цуглажээ. Уг арга хэмжээг “Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газрын ахмад ажилтан Л.Сүрэндоржтой ярилцлаа. -Та шүүхийн байгууллагад хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? -Говь-Алтай аймгийн шүүхэд 1994 онд жижүүрээр ажилд орж байлаа. Түүнээс хойш 22 жил шүүхдээ ажиллалаа. 20 …
-
27 July
Арслан Ц.Содномдорж цолны мялаалгаа өнөөдөр төрсөн нутагтаа хийнэ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Тэгвэл шинэхэн арслан Ц.Содномдорж цолны мялаалгаа өнөөдөр төрсөн нутагтаа хийж байгаа юм байна. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болж буй цолны мялаалгад түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнах …
-
27 July
Хоёр автобус мөргөлдөж, таван хүн гэмтжээ
Нийтийн тээвэртэй холбоотой гомдол санал байнга гардаг. Нийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, том оврын автобуснуудыг түгжрэлгүй явуулахын тулд нэгдүгээр эгнээг гаргаж өгсөн. Гэсэн ч замын хөдөлгөөнд хамгийн бүдүүлэг оролцдог нь микро автобус болон нийтийн тээврийн автобусны жолооч нар юм. Тухайлбал, уулзвар дээр эгнээ байр буруу эзэлнэ, 2-р эгнээнээс давхар эргэнэ, дохио өгөлгүй шахна, автобусны буудалгүй газар хүн буулгаж суулгана гэх …
-
27 July
С.Янжмаа: Ургамлын харшлын өндөр идэвхтэй үе эхэлж байна
Зуны улиралд ургамлын тоос тоосонцрын харшлын өвчин ихэсдэг. Уг өвчин хэрхэн үүсдэг талаар болон эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар АӨСҮТ-ийн арьс харшлын их эмч С.Янжмаатай ярилцлаа. -Харшил юунаас үүсдэг ямар өвчин юм бэ? -Харшил гэдэг нь гаднын ямар нэгэн биетэд бие махбод хэт мэдрэг хариу урвал үзүүлэхийг хэлдэг. Харшлын өвчнүүдийг ерөнхийд нь амьсгалын замын харшлын өвчин болон арьсны харшлын өвчин гэж хоёр …
-
27 July
Ж.Батбаясгалан:Улирал хамаарахгүй агаарын бохирдолд нөлөөлдөг нэг хүчин зүйл бол тээврийн хэрэгсэл
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн байгаль орчны хөтөлбөрийн зохицуулагч С.Р.С Мохади, Байгаль орчны судлаач, доктор Ганеш Раж Жоши нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн форумыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Форумын сэдэв, хугацаа, салбар хуралдаануудын талаар санал солилцов. “Юуны өмнө бид …
-
27 July
Мөндөрт өртсөн дөрвөн өрхөд гэр олгожээ
Энэ сарын 24-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хүчтэй мөндөр орж, хоёр хүн бэртэн, олон айлын гэр сүйдсэн талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, долоон настай хүүхэд мөндөрт цохиулан ухаан алдаж, бие нь хөхөрсөн, есөн настай хүүхэд сумын ойролцоох амралтын газрын орчимд аянганы цахилгаанд цохиулсныг эмнэлэгт хүргэсэн. Мөн 32 өрхийн гэр, хашаа нурснаас 10-н өрхийн гэр дахин ашиглах боломжгүй болсон.Иймээс Булган …
-
27 July
Дэлхийн аваргат оролцох манай баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо
Чөлөөт бөхийн 2017 оны залууучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-5-нд Финландын Тампере хотод болно.Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Скандинавын хойгт манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян (Хасу-Мегастарс), 60 кг-д Ц.Цогбадрах (Алдар), 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 84 кг-д М.Цогтгэрэл (Ирээдүйн одод), 125 кг-д Д.Эрдэнэтулга (Аварга), эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн (Налайх), 48 кг-д …
-
27 July
Мөрийтэй тоглосон этгээдэд долоо хоног баривчлах шийтгэл оногдуулжээ
Энэ сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 6-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөрийтэй тоглосон этгээдүүдэд холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн байна.Тодруулбал, иргэн Б, У, Т, С, Б, Б, Б нарт холбогдох хэргийг хурлыг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалан явуулж, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар оролцсон байна. …