“Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг энэ сарын 4, 5-нд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал, Бүргэдчин Р.Нургайв, Б.Далайхан, Н.Айшолпан, Д.Айгерим нар өнөөдөр мэдээлэл өглөө. Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга …
Tag Archives: нийгэм
March, 2018
-
2 March
Гар утас хулгайлсан хэргүүдийг илрүүлжээ
Цагдаагийн алба хаагчид өнгөрөгч хоногт гар утас хулгайлсан хэргүүдийг үйлдэл дээр нь болон түргэн шуурхай илрүүлж ажиллажээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар сэжигтэй этгээдүүдийг шалгахад 10 настай, М гэх хүүгийн халааснаас “LG” гар утсыг нь хулгайлсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 12-13 настай, эрэгтэй, Б, Б, Г …
-
2 March
Тэтгэврийн зээлийн хүү сарын 1.0 хувь болж буурлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг арилжааны банкуудын төлөөллийг хүлээж авч уулзан ахмадуудад олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар санал солилцжээ. Уулзалтын үр дүнд Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк гуравдугаар сарын 1-нээс /өнөөдрөөс/ эхлэн нийт тэтгэвэр авагчдад сарын 1.0 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлийг тэтгэврээ барьцаалан олгохоор …
-
2 March
АНУ-ын Н2 визэнд зуучлах эрхтэй Монгол компани одоогоор байхгүй
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг шинээр нэмж оруулсантай холбогдуулан богино хугацааны хөдөлмөр эрхлэх Н-2 визний хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй монгол иргэд ГХЯ-нд олноор хандаж мэдээлэл хүссэний дагуу энэхүү тодруулгыг нийтэлж байна. Хөтөлбөр нь монгол ажилчин авах хүсэлтэй америкийн ажил олгогч компани …
-
2 March
Хуурамч мөнгөөр худалдан авалт хийсэн тохиолдол гарчээ
Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч мөнгөөр худалдан авалт хийснийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тус дэлгүүрээс Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 49 настай, эрэгтэй Э, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 45 настай, эрэгтэй Ц нар нь хуурамч 10 мянган төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийж хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсныг тогтоожээ. Уг үйлдлийг Чингэлтэй дүүрэг дэх …
-
2 March
Улаанбаатарт өдөртөө 7-12 хэм хүйтэн байна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун …
-
1 March
Фитнесс, бялдаржуулах клубүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн …
-
1 March
Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр
Өнөөдөр дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна. Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн гол зорилго нь ард иргэдийг гамшгийн үед өөрсдийгөө хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийг иргэний хамгаалалт, гамшгийн …
-
1 March
Ж.Чинбүрэн: Элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо хийх юмсан гэж мөрөөдөж явсан
Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Тус төвийн 50 гаруй эмч долоон цагийн турш үргэлжилсэн элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбар бүтэн шат ахисан томоохон үйл явдал болсон гэж тэмдэглэгдэж байгаа юм. Хагалгааг амжилттай хийсэн эмч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч …
-
1 March
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. …
February, 2018
-
28 February
НИТХ-ын дарга С.Амарсайхан Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, тэр дундаа ус цэвэршүүлэх байгууламж, хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг барих төслийн талаар илүүтэй санал солилцов. С.Амарсайхан “Франц улс нь ус цэвэршүүлэх, хог хаягдал боловсруулах чиглэлээр өндөр технологийг эзэмшсэн улс орны нэг. …
-
28 February
АНУ-д ажиллах H-2B визийг ирэх сараас олгож эхэлнэ
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан билээ. Тэгвэл H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ гэж мэдээлж байсан юм.Энэ асуудалд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам залруулга гаргажээ. Залруулга “АНУ-ын ЭСЯ-ны Консулын зүгээс 1 дүгээр сарын 19-ний хэвлэлд …
-
28 February
“Оюутан цэрэг”-ийн бүртгэл баасан гарагт эхэлнэ
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр курсын 18 нас хүрсэн оюутан хамрагдах боломжтой. “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл ирэх сарын 2-9 ний өдрүүдэд болно.Тус хөтөлбөр хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд 3400 гаруй оюутан хөтөлбөрт хамрагдаад байна. 18 нас хүрсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутан: 1. Иргэний үнэмлэх 2. Цэргийн үүрэгтний үнэмлэх 3. Оюутны үнэмлэх 4. Эрүүл мэндийн даатгалын …
-
28 February
БНСУ-д гэрээгээр ажиллах хүмүүсийг ирэх сараас бүртгэнэ
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэх удаагийн бүртгэл гуравдугаар сарын 5,6,7-ны өдөр явагдахаар болжээ. Бүртгүүлэгчдэд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Үүнд: 1. 18 наснаас дээш 39 наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/ 2. Ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн 3. БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн 4. Хилийн хориг тавиулсан этгээд …
-
28 February
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл