Иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцлийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн сахилга, соёлыг дээшлүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, автотээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглолоо. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн Нийслэлийн Тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 173 их …
Tag Archives: нийгэм
March, 2018
-
7 March
“Бүргэдийн баяр”-т 88 настай Б.Байтейн бүргэд түрүүллээ
Энэ сарын 04-05-ны өдрүүдэд нийслэлд 11 дэх удаагаа зохиогдсон “Хаврын бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгаас ирсэн шилдэг 20 бүргэдчин оролцсон бөгөөд насны хувьд 14 настайгаас 88 настай азай буурал байлаа. Энэ дунд Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргаж буй сурагч, бүргэдчин Н.Айшолпан оролцсон нь баярыг чимж байв. Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид анч …
-
7 March
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог билээ. 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдөр бүх нийтээр амрахаар зохицуулсан. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Пүрэв гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна. Тиймээс автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
7 March
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 2018 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, …
-
6 March
Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье
Нийслэл хүрээнд 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэн хэмээн үздэг. “Шинэ толь хэмээх бичиг” сонин 200 гаруй жил харийн дарлалд нухлагдан, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрогдож үлдсэн Монголчуудын амьдралын толь нь болж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босоход бэлэн байсан олон хүнд зориг, итгэл найдвар …
-
6 March
ЦЕГ: Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тухай Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. Д.Сэржмядаг охин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 2-ны өдөр алга болсон бөгөөд одоог хүртэл олдоогүй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд цацагдаж буй охиныг олдсон гэх мэдээллийг худал гэв.
-
6 March
Энэ сард 3, 8 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл татвараа төлөх ёстой
Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Учир нь тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой билээ. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн …
-
6 March
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс …
-
5 March
“Цензургүй яриа” нэвтрүүлэгт яруу найрагч Ц. Хулан оролцоно
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй” яриа нэвтрүүлгийн өнөө оройн ээлжит зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашин хариуцсан зөвлөх, яруу найрагч Ц. Хулан оролцохоор болжээ. Энэ тухайд Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа “Ц.Хулан ахайтан Цензургүй ярианы ээлжит зочноор уригдлаа. Зоргоороо хээрийн салхи шиг, дүрэлзсэн гал мэт энэ авхай Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашин хариуцсан зөвлөхөөр томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Түүний ажил хэрэг хийгээд ХСҮТ …
-
5 March
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярт зориулсан мэндчилгээний үгс
Өргөн монголын хатан гоо Өнөр бүлийн эзэн гоо Бүүвэй аялах уян гоо Бүхнийг шаглах уран гоо Эрийг чимэх саран гоо Энхрий аальтай бүсгүй гоо Эрхэмсэг тансаг хатан гоо Энгүй орчлонгийн эхрэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай * * * Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай Нуур хүртэл …
-
5 March
Энэ сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр тохиож байна
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог билээ. 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдөр бүх нийтээр амрахаар зохицуулсан. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Пүрэв гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна.
-
5 March
УБТЗ:Ямар ч нэгжлэг, баривчилгаа болоогүй
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, түүний удирдлагын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох зорилготой гүжир гүтгэлэг сүүлийн хэдэн өдрүүдэд улам гаарлаа. Энэхүү гүжир гүтгэлгийн компанит ажлыг зохион байгуулагчид “УБТЗ” ХНН урд өмнө байгаагүй амжилт гаргаж, түүний удирдлагын нэр хүнд өсөхийн хирээр улам бүр атаархан хорсож, ямарч хамаагүй аргаар нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох гэж улайран зүтгэж …
-
5 March
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна. 2018 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, …
-
3 March
Автобус эвдэрч зогссоноос замын түгжрэл үүсгэх тохиолдол гарч байна гэв
Замын хөдөлгөөний ачаалал нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдал хангасан эсэхийг шалгахгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаар эвдэрч замын хөдөлгөөнд саад учруулж, зарим тохиолдолд зохиомол ачааллыг бий болгож байна. Сүүлийн тав хоногт замын хөдөлгөөнд оролцож байсан “Тэнүүн огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК, “ГБУС” ХХК зэрэг байгууллагуудын 11 том …
-
3 March
НӨАТ-ын урамшууллын гуравдугаар сарын сугалааны тохирол 25-нд болно
НӨАТ-ын урамшууллын 2018 оны гуравдугаар сарын сугалааны тохирол 25-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа гуравдугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл