Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд ажиллуулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ. Шалгалтыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Энхтайваны өргөн …
Tag Archives: нийгэм
March, 2018
-
15 March
Х.Сэржмядаг охины хэргийг Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлыг хэсэг шалгаж байна
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр найман настай, эмэгтэй Х.Сэржмядаг сураггүй алга болсон хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй уг хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг татан буулгаж, өөр ажлын хэсэг байгуулсан гэх мэдээлэл нь ташаа болохыг …
-
15 March
“Авто замын чанар-үр ашиг” удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
Авто замын салбарын өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааг тодорхойлж шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэх бүхий Зам, тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр “Авто замын чанар-үр ашиг” сэдвийн дор болж байна.Зөвлөгөөнийг нээж, Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2012 оноос хойш буюу зургаан жилийн дараа зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр салбарын өмнө тулгамдаж буй …
-
15 March
Хаан банк нээлттэй ажлын байранд урьж байна
Хаан Банк их, дээд сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа эсхүл төгсөх гэж буй эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч оюунлаг залуус, ажил мэргэжлийн шинэ гараагаа эхлэхээр зэхэж байгаа, өөрийн мэдлэг ур чадварт тохирох ажлын байрыг идэвхтэй хайж буй туршлагатай мэргэжилтнүүдэд зориулсан нээлттэй ажлын байрыг санал болгож байна. Манлайлагч, чадварлаг, авьяаслаг залуустай гар нийлэн ажиллах, хөгжин дэвших, өөрийн сонирхсон чиглэлээр мэргэших, албан тушаал …
-
15 March
С. Амарсайхан: Иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүл
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдааны үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс хурлын дарга С.Амарсайханыг огцруулах тухай асуудлыг хөндсөн. Харин энэ асуудалд НИХТ-ын дарга С.Амарсайхан дараах тайлбарыг өглөө.
-
15 March
Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудасны http://www.judcouncil.mn/hashom.html хэсэгт байршууллаа. Шүүгчид хөрөнгөжсөн гэх хардлага үндэслэлтэй эсэхийг иргэд өөрсдөө шалгах боломжтой боллоо. Шүүхийн ил тод, нээлттэй байдал нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа юм. Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, …
-
15 March
Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ажил өрнүүлнэ
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх жил тохионо. Түүхт ой угтан хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Манай улс гурван удаа буюу 1959, 1976, 2008 онд Атрын аяныг зохиож байсан. Анхдугаар аянаар 246 мянга гаруй га атар газар хагалж 334 мянган га-д тариалалт хийн 315 мянган …
-
15 March
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, …
-
15 March
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурч, хүйтэн байна. 2018 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшиж, Алтайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч …
-
14 March
Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд нярайн сонсгол шалгах төхөөрөмж хандивлалаа
“Чимээгүй ертөнцийг аваръя”–Save silent world” төслийн хүрээнд “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клуб, “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран өнгөрөгч 2016 онд нярайн сонсгол шалгах төхөөрөмжийг нийслэлийн Хүрээ, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ, УНТЭ-д хандивласан билээ. Тэгвэл энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадавхийг сайжруулж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг өргөжүүлэх үүднээс нярайн сонсгол шалгах тус төхөөрөмжийг өнөөдөр Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн …
-
14 March
АТГ-ын ажлын хэсэг НЗДТГ болон харьяа газруудад хоёр сар шалгалт хийнэ
Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай өнөөдөр уулзлаа. Ажлын хэсгийн ахлагч, ахлах комиссар Т.Төгөлдөр “Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу манай …
-
14 March
Монголчууд “Эх дэлхийн цаг”-т 9 дэх удаагаа нэгдэнэ
Сүхбаатарын талбайд энэ сарын 24-нд “Эх дэлхийн цаг”-т нэгдэх арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Зориг сан, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Ариг банк хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэх юм. Мөн бүрээ бөмбөр, …
-
14 March
Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ
Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулан, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ. Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан …
-
14 March
117 дугаар цэцэрлэгийн барилгыг Японы хөрөнгө оруулалтаар засварлана
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцав. 2009 онд Япон улсын Засгийн газрын JICA байгууллагын төслийн буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулсан юм. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ландфилл технологийн дагуу хог хаягдлыг …
-
14 March
Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд
Монгол улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэл зүйн онцлог, уламжлал болон хүүхэд, өсвөр үе, идэр насандаа хэвшүүлсэн амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотойгоор өндөр байна. Тухайлбал 2015 оны Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс харахад: -Эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд:(10000 хүн амд) Амьсгалын тогтолцооны өвчин-1519.4 Хоол боловсруулах тогтолцооны өвчин-903.6 Шээс, бэлгийн тогтолцооны өвчин-367.8 Зүрх, судасны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл