Цаг уурын байгууллагаас мэдээлснээр 02 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Иймд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, …
Tag Archives: нийгэм
February, 2018
-
7 February
Энэ сард хоёр, долоогоор төгссөн дугаартай автомашин эзэмшигчид татвараа төлнө
Энэ сард хоёр ба долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах албан татвараа төлнө. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан төлөх боломжтой. Төлбөрөө банкаар дамжуулан төлсөн …
-
7 February
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 8-9-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар …
-
6 February
Шүүхийнхэн хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ТББ-тай хамтран ажиллана
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газар “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тус шүүхийн Тамгын газар энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан сонсголгүй, хэлгүй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрх, боломжоор хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх, сурталчлах ажлын хүрээнд дээрх гэрээг байгуулсан аж. “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллага нь Хүн амын хөгжил …
-
6 February
Баянзүрх дүүрэгт газартай холбоотой хүсэлтийг шийдвэрлэж эхэллээ
Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч захирамж гаргахгүй байсны улмаас дүүргийн Газрын албанд иргэдийн газартай холбоотой асуудал сүүлийн хагас жилийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаад байсан билээ. Тэгвэл дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 1 дүгээр сарын 30 өдрийн А/21, А/22, А/23, А/24, А/25, А/26 дугаар захирамжаар эрх шилжүүлэх-191, хугацаа сунгах-383, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх-36 нийт 610 хүсэлтийг шийдвэрлэлээ. Нийслэлийн Газрын …
-
6 February
18-39 насанд ямар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдах вэ?
18-39 насанд ямар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдах талаарх зөвлөгөөг хүргэж байна.Харьяа өрх, сум дүүргийн эрүүл мэндийн төвдөө эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой. Эрүүл мэндийн даатгал төлдөг бол улиралд нэг удаа 140 мянган төгрөгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах эрхтэй.
-
6 February
Согтуу жолооч 11 машинтай мөргөлдсөн хэрэг Сүхбаатар дүүрэгт гарчээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нэг дор олон машинтай мөргөлдсөн хэрэг өчигдөр Хүүхдийн ордны хойд зам дээр гарчээ. Энэ талаар Замын цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлсэн юм. Тухайлбал өчигдөр буюу 2 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд амины Lexus маркийн автомашины жолооч А нь LandCriuser автомашинтай Э, Axio автомашинтай Б, Prius автомашинтай Д, Carina автомашинтай T, …
-
6 February
Ж.Бат-Эрдэнэ:Төрөөс иргэний агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхэд дэмжиж ажиллах болно
БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэний урилгаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлал нь хоёр улсын зам тээврийн харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, манай улсын тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх болон Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийхээр төлөвлөж буй албан ёсны айлчлалын бэлтгэл …
-
6 February
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. 2018 оны 02 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн …
-
5 February
Та сар шинийн гоёлоо хараахан сонгож амжаагүй байна уу?
“Хийцээр гайхуулж, чанараар илүүрхэнэ” уриатай Уран гоёл урлангийн хамт олон энэ жил Энэтхэг , Солонгос , Япон, Хятадын сайн чанарын торго, даавуугаар хийсэн сар шинийн гоёлын бэлэн дээл, хүрэм, малгайндаа хямдрал зарлалаа. Та төмөр замын Ханбүргэдэй их дэлгүүрийн хажууд байрлах тус урлангаар зочилж, бэлэн дээл, хүрэмнээс сонголтоо хийж 10 -20 % -ийн хөнгөлөлт авахаас гадна үнийн дүнгээс хамаарч энгэрийн зүүлт, …
-
5 February
Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна
Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, шашны байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийж байна. Шалгалтаар холбогдох хуулиуд, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан журмуудын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын галын аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих юм. Мөн үйлчлүүлж байгаа сүсэгтэн олон арц, хүж асаахад зориулан аюулгүй …
-
5 February
Цагаан сар: Гурав хоног амарна
XVII жарны шороон нохой жилийн шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт тохиож байна. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гарагт таарч байгаа байна.Тиймээс энэ жилийн сар шинийн баяраар гурав хоног …
-
5 February
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Халх …
-
4 February
Тээврийн хэрэгслийн дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулна
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл, саатал бий болдог тул Замын цагдаагийн газраас хөдөлгөөнийг зохицуулахаар зарим арга хэмжээг авахаар болсноо мэдээллээ. Шинийн нэгнийг хүртэл тээврийн хэрэгслүүдийг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Хоёр сарын 3, 10-ны …
-
3 February
Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар, амбулаторийн 64.407 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2605 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 37.3 хувийг 0-1 нас, 27.6 хувийг 2-4 нас, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл