“Хүрээ”-нээс өгсүүлээд Улаанбаатар хот болтлоо хөгжсөн нийслэлийн түүхийн өв соёл, уламжлалыг хадгалан үлдсэн газар бол “Гандангийн дэнж”. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг энэ дэнжийг тохижуулах, үндэсний болон орчин үеийн өнгө төрх шингэсэн цогцолбор болгон хөгжүүлэх төслийг олон жил ярьж, бичиж, эрдэмтэн судлаачид, архитекторчид зураг төсөл хийж байсан юм. Иргэдийн дэмжлэг, зөв төлөвлөлт, бодлого үгүйлэгдсэний уршгаар өнөөдрийг хүртэл Гандангийн дэнжийн өрх …
Tag Archives: нийгэм
June, 2017
-
23 June
15 мянган иргэн “Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлснээс 2000 иргэн нь ажилд орохоор болжээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх хуваарьтай байсан ч хоёр дахь өдөр нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаагаа төлөвлөгөөнийхөө дагуу Сүхбаатарын талбайд явуулж чадаагүй юм. Гэхдээ иргэдийн хүсэлтийн дагуу иргэдийг яамны байранд хүлээн авч уулзан, тэднийг ажилд зуучлах үйл ажиллагааг үргэлжлүүлэв. Тус нээлттэй …
-
23 June
ГССҮТ-ийн гадна талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахыг дэмжлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол, давхар замын “Тэнгэрийн тойрог” төсөл, Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас Улаанбаатар хотын хороодод нэвтрүүлэх төслийн танилцуулга зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол байгуулахыг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн бол Улаанбаатар хотын хөгжлийн …
-
22 June
Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон байсан. Гэвч шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням …
-
22 June
“Насны хишиг” олгож эхэллээ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан. “Насны хишиг”-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь …
-
22 June
Солонгосын иргэн Ю Ван Сү С.Ганбаатарт 50 сая вонн өгсөн гэдгээ нотоллоо
Өчигдөр МУ-ын Сонгуулийн Ерөнхий Хороо цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын Солонгос улсын иргэнээс 50 сая вонн авсан тухай мэдээлэл гараад байгааг хэлсэн байна. Улмаар энэ асуудлыг шалгуулах нь зүйтэй хэмээн мэдэгдсэний дагуу …
-
21 June
Хот өөрөө үнэт цаас гаргах эрхтэй болно
Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан хотын дарга С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулсан билээ. Иргэдээр …
-
21 June
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн мөнгийг гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газраас энэхүү тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд …
-
21 June
Цоодолын Хуланд хүргүүлэх захидал: Би шүлэг уншмаар байна
Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ? Дун цагаан шүдээ яралзуулсхийн инээчихээд Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ? Нэр зүс мэдэх ч нүүр тулж үзээгүй найрагч эгч танаа. Эр хүний “гуниггүй цэвэрхэн”-ийг магтан дуулсан ардын дуу Юндэн Гөөгөөгөөс хойш “дуу шиг сайхан” эр хүнийг дүрсэлж чадсан нэгэн шадыг …
-
21 June
Улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймэр цурманд байна
Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан нийт 5 түймрийг бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Асч байгаа: Булган аймаг Тэшиг сумаас 70 км Хужирт багийн “Эг тарвагатайн бэлчир” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар …
-
21 June
Бөөр орлуулах эмчилгээнд 154 иргэн үнэ төлбөргүй хамрагджээ
Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг арилгах зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн тусламж, үйлчилгээг гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий 7 эрүүл мэндийн байгууллага /Люкс диализ ХХК-ий “Люкс диализ клиник”, Хурилдуур ХХК-ны Эрин эмнэлэг, Интернейшнл медикал сентер ХХК-ий …
-
21 June
Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн хагалгааг 3 хүүхдэд амжилттай хийлээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай 3 дахь жилдээ хамтран орчин үеийн дэвшилтэд анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рафаэл сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна. Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, АУ-ны Доктор, …
-
21 June
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ. Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчилнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, …
-
21 June
С.Ганбаатарын “Мүүн”-ийн Солонгос эзнээс санхүүжилт авсан нууц бичлэг Солонгосын сайтуудаар цацагдаж эхэлжээ
С.Ганбаатарын “Мүүн”-ийн Солонгос эзнээс санхүүжилт авсан нууц бичлэг Солонгосын сайтуудаар цацагдаж эхэлжээ. Бичлэгийг дараах холбоосуудаас үзнэ үү. http://www.mgoon.com/play/view/6978923?auto=true http://share.pandora.tv/view/cdl9xnlapnq/54878584#38789910_new seen.mn
-
20 June
Галшар, Баянхутаг суманд түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутаг тэр дундаа алслагдсан 151 сумыг түргэн тусламжийн машинаар хангах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд хамгийн сүүлийн хоёр машиныг Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Галшар сумын Эрүүл Мэндийн төвийн эрхлэгч О.Мөнхцэцэг, Баянхутаг сумын Засаг Дарга …