Tag Archives: нийгэм

January, 2018

  • 18 January

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Хангай, …

  • 17 January

    Колонкууд “номондоо”  орж, шатахуунаа хуучин үнээр нь түгээж эхэллээ

    Та яг одоо аль ч шатахуун түгээх станцаас ямар ч шатахууныг тэр дундаа АИ92-оо хуучин үнэ/1630/-ээр нь хүссэн хэмжээгээрээ авч болно. Учир нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан уржигдар тушаал гарган ажлын хэсэг байгуулж нефть инмпортлогч компаниудад шалгалт явуулахыг даалгасан.  Тэр ажлын хэсгийг Зам тээврийн Хөгжлийн дэд сайд сошлчдын нэрлэдэгээр шилэн Цогоо ахалж шалгалтаа эхэлсэн даруйд колонкууд …

  • 17 January

    Газрын маргаантай холбоотой гомдлыг маргааш хүртэл хүлээн авна

    НИТХ-ын дарга С.Амарсайхан газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах захирамж гаргаж энэ сарын 18-ныг дуустал хүртэл санал, гомдол, хүсэлтүүдийг хүлээн авахаар болсон билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдээс ирсэн 230 гаруй өргөдөл байна. Зөвхөн Дүнжингаравт байрлах үйлчилгээний нэгдсэн төвд 100 гаруй өргөдөл ирснээс газрын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 50 гаруй , газрын …

  • 17 January

    Нийслэлийн гудамж талбайд гоёл чимэглэлийн модыг түлхүү тарина

    2018 онд хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөнд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсонтой холбогдуулан гоёлын модны нөөцийн судалгааг гаргаж эхэлжээ. Ажлын хэсэг Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Дархан, Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газраар энэ сарын 10-12-ны хооронд ажиллажээ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Ойн баясах ХХК, Мандан баясах ХХК болон бусад гоёл чимэглэлийн мод бутны нөөц ихтэй байгууллагатай хамтрахаар болсон байна. 2018 …

  • 17 January

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад …

  • 16 January

    6 настай хүүхдийг мөргөж гэмтээгээд, орхиж явсан жолоочийг эрэн сурвалжилж байна

    6 настай хүүхдийг мөргөж гэмтээгээд орхиж явсан хэргийг харсан гэх гурван эмэгтэй холбоо барьж, мэдээлэл өгч туслана уу. Мөн хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд өндөр шагналтай. Эх сурвалж: ЗЦА

  • 16 January

    Марк Кэйниг: Азийн сан нь одоогоор НЗДТГ-тай хамтраад хоёр том төслийг хэрэгжүүлж байгаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн сангийн суурин төлөөлөгч ноён Марк Кэйнигийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн сан 2012 оноос НЗДТГ-тай хамтран ажиллаж, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”, “Хотын засаглал”, “Хог хаягдал ба цаг уурын өөрчлөлт”, “Төрийн албанд ил тод байдлыг нэмэгдүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн …

  • 16 January

    Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 49.2 хувиар өсжээ

    Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,092 буюу 18.7 хувиар өсжээ. Өмнөх оноос нийт гэмт хэрэг өсөхөд Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4,840 (36.3%), Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 842 (9.7%), Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189 (49.2%)-өөр өссөн нь голлон нөлөөлөв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 …

  • 16 January

    Орон нутагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн гэмтжээ

    Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 290 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 16 гэмтэж бэртэж, орон нутагт 2 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн ноцтой хэргүүд гарсан байна. Тухайн өдөр зам тээврийн осолд бага насны нийт 7 хүүхэд өртсөний 5 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртжээ. …

  • 16 January

    Х.Баттулга: Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр СТӨ-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь түүний аймаг, дүүргийн иргэдтэй хийх хоёр дахь уулзалт байв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж байна. Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой. Зөвхөн би биш өөр хоорондоо ярилцъя” гээд уулзалтыг эхлүүллээ. Төрийн …

  • 16 January

    ЦУОШГ: 14 аймгийн 54 сум зудархуу байна

    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг. Энэ удаад 1 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан цас ихтэй байгаа, зуд болох магадлалтай аймгуудын мэдээллийг хүргэж байна. Энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна. Цасны зузаан, нягт: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, …

  • 16 January

    Төвийн бүсийн эрчим хүчний систем 1,025 МВт хүрч ажиллажээ

    Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан салбарын шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын хэмжээнд дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг танилцуулсан. Харин сүүлийн үед үүсээд байгаа түлш, шатахууны асуудал хөндөгдлөө. 3-4 хоногийн нөөцтэй байгааг анхааралдаа авч ажиллахыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга харьяа газруудад үүрэгдлээ. Төвийн бүсийн эрчим хүчний систем өнгөрөгч долоо хоногт 1,025 МВт хүрч ажилласан …

  • 16 January

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, …

  • 15 January

    БНСУ руу 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэнээс гарах нийт төлбөр хураамж хэд байдаг вэ?

    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар БНСУ-руу 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэнээс гарах нийт төлбөр хураамжийн талаар мэдээлж байна.    

  • 15 January

    Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хоригложээ

    Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглосон захирамжийг аймгийн Засаг дарга гаргажээ. Хүйтний улиралд авто замын нөхцөл байдал халтиргаа гулгаа ихтэй байдаг тул осол гэмтлээс сэргийлэх үүднээс энэхүү шийдвэрийг гаргажээ. Тус аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл мотоциклоор зорчихгүй байх аж.  Аймгийн Засаг даргын захирамж: Эх сурвалж: ЗЦА