Tag Archives: нийгэм

October, 2017

  • 2 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна

    2017 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд  хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгороор 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна. УЛААНБААТАР …

September, 2017

  • 30 September

    С.Бямбацогт: Төрийн цагдааг ингэж доромжлуулахгүй шүү

    Олон нийтийн сүлжээгээр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн цагдаа руу салаавч гаргасан этгээдийн  бичлэг цацагдсан.  Энэ асуудалд  Хуульзүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Төрийн цагдааг ингэж доромжлуулахгүй шүү. Хуулийн дагуу арга хэмжээ авч та бүхэнд мэдээлнэ” гэлээ.

  • 30 September

    Цагдаагийн алба хаагчийг доромжилсон этгээдийг шалгаж байна

    Олон нийтийн сүлжээгээр хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн бичлэг цацагдсан. Энэ үйл явдал нь 2017 оны 09 сарын 21-ний өдөр 16:00 цагийн орчим болсон бөгөөд уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайн үед 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашинд зорчиж явсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Ц.Б …

  • 30 September

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас …

  • 29 September

    Н.Номтойбаяр:“Насны хишиг” олгох давтамж, мөнгөн дүнг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна

    Улс орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, өнөөдрийн Монголыг бүтээсэн үе үеийн ахмад буурлууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ажил хүлээн авснаас хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар тэргүүлсэн Засгийн газрын хийсэн олон ажлуудын дунд азай буурлууддаа чиглэсэн ажил цөөнгүй бий. Нийгмийн …

  • 29 September

    Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний  эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд хүрээнд  Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх   авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны 23.00 цагаас 10 дугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн  хучилт хийнэ. Иймээс иргэд зорчигч та бүхэн дээрх хугацаанд өөр …

  • 29 September

    Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 29-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд 11:00-17:00 цагт: Хонхор орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09.30-17.00 цагт: Цөмийн Энергийн газрын зуслан 11:00-18:00 цагт: Зайсан орчмоор, ШШГЕГ-ын харьяа хорих анги, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 17, 16-р хороо Өнөр хороолол 33, 34А, Б, 61-р байр, 16-р хороо …

  • 29 September

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна

      БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө …

  • 28 September

    Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос сонордуулга гаргалаа

    Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр сонордуулга гаргалаа. Уг сонордуулгыг бүрэн эхээр хүргэж байна.

  • 28 September

    “ICT-Expo-2017” үзэсгэлэнг 60 гаруй мянган хүн үзжээ

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд энэ сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 50, гадаадын хоёр байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав. Уламжлал ёсоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж, үүрэн операторын Мобиком, Скайтел, Юнител …

  • 28 September

    Сүхбаатарын талбайд Улсын III эмнэлгийн зүрх судасны нар үнэгүй үзлэг хийнэ

    Жил бүрийн есдүгээр сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэдэг Дэлхийн зүрхний өдрийг (World Heart Day) Дэлхийн зүрхний холбооны санаачлагаар 1999 онд анх тэмдэглэсэн юм. Энэ арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЮНЕСКО, бусад чухал байгууллага дэмжсэн байна. Дэлхийд зүрх-судасны өвчлөлийн цар дэгдэлтээс үүдэлтэй аюулыг нийгэмд илүү сайн ойлгож, түүнчлэн хүн амын бүх бүлэгт зүрхний элдэв өвчин болон тархины цус харвалтаас урьдчилан …

  • 28 September

    Хангарди ордны гаднах автомашины зогсоолыг өргөтгөжээ

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойд зориулж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас Хангарди ордоны гаднах авто зогсоолын зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд автомашины ил зогсоолыг стандартын дагуу тохижуулж, 64 авто машины зогсоолтой байсныг нэмж 89 авто машины зогсоол болгосны дотор хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан хоёр зогсоол хийсэн байна. …

  • 28 September

    БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо

    Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо. Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй,  улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ. Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм.

  • 28 September

    Д.Оюунхорол: Төрийн ажил нэг ч хором зогсох ёсгүй

    БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МАН-ын бага хурал болж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Засгийн газрын гишүүн байсны хувьд Засгийн газраа огцруулж, шинэ Ерөнхий сайдыг тодруулж байгаа энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байгаа вэ? -МАН дүрмийнхээ дагуу Намын бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Манай нам ардчилалтай нам. Олонхийн шийдвэрээ хүлээн зөвшөөрөөд хамтран …

  • 28 September

    Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс байгуулж, мал, мах экспортолно

    Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс бэлтгэсэн мал, мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээр, тэжээлийн газрыг холбогдох хуульд нийцүүлэн олгож, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, …