Tag Archives: нийгэм

August, 2017

  • 19 August

    Д.Оюунхорол: Тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх журам болон тэнд өвөлжиж болох өрхийн тоог гаргаж байна

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зөвлөгөөн өнөөдөр болж байна. Төрийн ордонд болж буй уг зөвлөгөөнд Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүн, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн засаг дарга нар болон яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар оролцож байгаа юм. Зөвлөгөөний үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх журам болон тэнд өвөлжиж болох өрхийн …

  • 19 August

    Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу  Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин 8-Р САРЫН 19,26 –ны Бямба гарагуудад, Сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин 8-Р САРЫН 20,27-ны Ням гарагуудад 08:00-20:00 цагийн …

  • 19 August

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас 2017 оны 08 дугаар сарын 19-20,22-нд ихэнх нутгаар, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэйг мэдээллээ. Зуны амралт, аялал зугаалгын цаг дуусч, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих иргэд болон тээврийн хэрэгслийн …

  • 19 August

    Төөрсөн байж болзошгүй гэсэн хүүхдүүд эсэн мэнд олдлоо

    2017-08-14 ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Эдгээр таван хүүхдийг эрж хайх хуулийн дагуу үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид зохион байгуулж,  Онцгой байдлын 10, цагдаагийн 20 алба хаагч нэмэлтээр алга болсон гэх ойр орчмын ойг самнах ажлууд, иргэд, эцэг эхчүүдийн тусламжтайгаар зохион …

  • 18 August

    Нийслэлийн шарилжийг арилгахын тулд 84 сая төгрөг зарцуулна

    Энэ сарын 14-нөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл “Шарилжгүй Улаанбаатар-2” аяны хоёрдугаар үе шаттайгаар эхлүүлжээ. Энэ аяны хоёрдугаар үе шатыг зохион байгуулахад 84 сая төгрөг зарцуулах юм байна.  Энэ мөнгийг хот тохижилтын төсөвлөгдсөн зардлаас гаргахаар болсон аж. Уг аяныг нэгдсэн удирдлагаар зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаярт даалгажээ. Аяны хүрээнд аж ахуйн …

  • 18 August

    Туул голын бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-ээс зөрчил илэрчээ

    Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлолт, газар ашиглалтыг зогсоох санал боловсруулахаар байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/54 тоот тушаалаар холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын баталсан “Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж, шалгалтын төлөвлөгөө, хуваарийн дагуу …

  • 18 August

    Д.Амарбаясгалан: Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байна

    Өчигдөр  А.Ганбаатар  60 тэрбумтэй холбоотой мэдэгдэл хийсэн юм. Харин өнөөдөр 60 тэрбумын гэх бичлэгийн асуудлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Авлигатай тэмцэх газрын үүдэнд  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намын удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг огцруулах шаардлагатай шаардлаггүй гэсэн шийдвэр гараагүй. Ихэнх нь ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох нь зөв л гэсэн хандлагатай байгаа. МАН-ын гишүүн А.Ганбаатарыг нэр төрд халдсан гэж үзэж байна. НИТХ-ын төлөөлөгчөөр би гурав …

  • 18 August

    12-15 насны таван хүүхэд алга болоод дөрөв хонож байна

    Наймдугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагийн орчимд тоглохоор гэрээсээ гарсан 12-15 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй хүүхэд сураггүй алга болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5 буудал орчмоос 10 настай эрэгтэй З.Ууганбаяр, найман настай, эрэгтэй З.Отгонбаяр, 12 настай эмэгтэй А.Энхгэгээрэл болон бусад хоёр охин хамт тоглохоор гарсан байна. Хүүхдүүдийг алга болсныг цагдаад мэдэгдсэнээс хойш 96 цаг болж байгаа аж. …

  • 18 August

    Ж.Мөнхбат: Засгийн газар огцорно гэсэн асуудал байхгүй гэдэгт санал нэгдсэн

    Энэ сарын 17-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болсон. Энэхүү хурлаар ямар асуудал ярилцсан талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тайлбар өгчээ. Тэрбээр хэлэхдээ “МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуй “60 тэрбум” төгрөгийн бичлэгийн талаар мэдээлэл өгсөн. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсээд шалгаж байгаа. Хэргийн  талаархи дүгнэлт эцэслэн гараагүй учраас ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж, түр хойшлуулсан. Нөгөөтэйгүүр гурван асуудлаар санал нэгдсэн. …

  • 18 August

    Галт зэвсэг хулгайлжээ

    Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн задгайд оршин суух иргэн Г-ийн гэрээс эд зүйл, нэг бус галт зэвсэг хулгайлсан хэрэг гарчээ. Энэхүү хэрэг энэ сарын 11-нд гарсан байна. Хэргийн мөрөөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүү­гийн тасаг, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, НЦГ-ын Хулгайн гэмт хэ­рэгтэй тэмцэх хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэн Ж, Б нар үйлдсэнийг нь тогтоосон байна. Энэ хоёр сэжигтэн …

  • 18 August

    “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” өндөрлөлөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нийслэл Улаанбаатар хотыг гадаадын жуулчинд ээлтэй, аялагч, жуулчид тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлсэн хот болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын оюутны холбоотой хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг жуулчны улирлын хугацаанд /6,7,8-р сард/ их, дээд сургуулийн 30 оюутныг …

  • 18 August

    Шүүгчийн суурь шалгалтын бүртгэл хойшилжээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарласан. Шалгалтын бүртгэлийг энэ сарын 21-25-нд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба зохион байгуулахаар байсан. Тэгвэл суурь шалгалтын бүртгэл, шалгалтыг хойшлуулах шийдвэрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр гаргажээ. Тодруулбал, Шүүхийн …

  • 18 August

    Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б.Чойжилсүрэн нартай хатуу тэмцэнэ

    Ж.Эрдэнэбатын Засгийн газрын болчимгүй шийдвэрүүд эрх баригч намын дотоодод ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ. Үүний нэг илрэл нь Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоохоор болсон шийдвэрт олон хүн эгдүүцэж, уг шийдвэрийг гаргасан Засгийн газар болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нартай эвлэрэхгүй тэмцэхээ мэдэгдэж байна. Учир нь энэ бол Өмнөговийн ард иргэдийг …

  • 18 August

    Улаанбаатар-Токио чиглэлд хөөрсөн онгоц “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийжээ

    Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай Боинг-737 агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон байна. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийлээ. Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “Код-3” буюу “Онцгой тохиолдол” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн …

  • 18 August

    Маргааш сондгой дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй

    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу  Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин 8-Р САРЫН 19,26 -ны Бямба гарагуудад, Сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин 8-Р САРЫН 20,27-ны …