Tag Archives: нийгэм

February, 2017

  • 17 February

    “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт энэ сарын 20-нд болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд санаачлагаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү уулзалтын гол зорилго оршиж байгаа …

  • 17 February

    2 донороос элэг бүтэн болсон Монгол залуу

    Энэтхэг улсын Нойда дүүргийн Жейпи эмнэлгийн (Jaypee Hospital) эмч Абхидип Чаудхари ховор тохиолдох элэгний хоёр дэлбэн шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ нь маш ховор хийгддэг хагалгаа юм. Уг хагалгаанд өвчтөннэн яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байсан Монгол улсын иргэн, 38 настайДоржийн Пүрэвсүрэн нь элэгний 2 донорooc элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн. Д.Пүрэвсүрэнгийн хувьд хүнд зэргийн шарлалттай, хоол боловсруулах …

  • 17 February

    Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ болно

    XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр гудамж талбайн хог хаягдал болон гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн …

  • 17 February

    Монголын хоёр эмэгтэй адууны засаа авч яваад АНУ-ын хил дээр хураалгажээ

    АНУ-ын Дюллес хотын олон улсын нисэх буудлын ажилтнууд Монголоос ирсэн хоёр эмэгтэйн тээшнээс адууны засаа илрүүлсэн байна. Энэ явдал өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд гарсан бөгөөд гаалийн ажилтнууд Монгол бүсгүйчүүдийн цүнхнээс 20 орчим кг адууны мах илрүүлэн хураан авсан байна. Тэгвэл 19 кг 500 грамм тэрхүү адууны махны 5.8 буюу 6 кг орчмыг нь адууны засаа дангаараа эзэлж байжээ. Хэдийгээр Монгол …

  • 17 February

    “Хонх дарж, хаалга тогшъё” өдөрлөг болов

    Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлж, хүн бүрт хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, таслан зогсоодог байх ухамсар, дадал суулгаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас санаачлан дүүргүүдийн нутаг дэвсгэрт “Хонх дарж, хаалга тогшъё” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран …

  • 17 February

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, …

  • 16 February

    НӨАТ-ын урамшууллын 2017 оны эхний тохирол “БОЛОВСРОЛ ТВ”-ээр явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2017 оны эхний сугалааны тохирол 2017 оны 02-р сарын 19-ны ням гаригт 19.35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд  явагдана. Иргэн та 2017 оны 1-р сарын 1-нээс 1-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.  

  • 16 February

    Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулаарай

    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн татварын хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх  татвар хураалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Нийслэлийн Татварын газрын байцаагч нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 20-р хороонд ажиллалаа. БЗД-ын татварын хэлтсийн байцаагч О.Баяр-Од “Манай дүүрэгт идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа 100 мянга гаруй тээврийн …

  • 16 February

    НМХГ:Сар шинийн худалдан авалт хийхдээ хаяг, шошгыг нь шалгаж авахыг зөвлөж байна

    Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/27 тоот удирдамжийн дагуу нийслэлийн 9 дүүрэгт 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж  хүнсний зах, үзэсгэлэн худалдаануудад шалгалт хийжээ. Хүнсний захуудад шагналт хийсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хүнсний сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд  хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар 5 төрлийн зөвлөмж боловсруулан хяналт …

  • 16 February

    Замын хөдөлгөөнд хүүхдийг бэлтгэхэд томчуудын үлгэр, дууриал хамгийн чухал

    2017 оны 1-р сарын байдлаар Хүүхэд өртсөн зам тээврийн осол 27 бүртгэгдэж, 34 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүүхдүүдийг насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны хүүхэд дийлэнх хувийг эзлэх бөгөөд 67 хувь нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан байна. Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхдэд олгох, замын хөдөлгөөнд соёл, дэг …

  • 16 February

    Энэ сарын 20-нд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөг  “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”-д байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд  болно. 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн харьяа хэлтэс,  агентлагууд төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар ажиллаж байна. Үүний нэг жишээ …

  • 16 February

    Хотын дарга Эрхүү мужийн Амбан захирагчийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Эрхүү хот дахь Ерөнхий консул Л.Амарсанаа, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон харьяа агентлагийн дарга нар, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, …

  • 16 February

    Манжуур луу явж байсан таван Монгол иргэн нас баржээ

    БНХАУ-ын Манжуур хот руу явж байсан Монгол Улсын таван иргэн автын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна. Тэд энэ сарын 15-ны өдөр буюу Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин явж байсан бөгөөд автын ослын улмаас газар дээрээ амь насаа алдсан байна. Албаныхны хэлж буйгаар тэд Манжуур хотод ойрхон ирээд осолдсон байна. Жолооч нь таксинд явдаг Хятад хүн байсан …

  • 16 February

    Гемодиализийн эмчилгээний зардлыг төр хариуцдаг боллоо

    Эрүүл мэндийн яамнаас бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгахыг зорин судалгаа тооцоог гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулснаар гемодиализ эмчилгээ хүлээгдэлгүй боллоо.         Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй 7 хувийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан, үйл …

  • 16 February

    “Жи Тайм”-ын захирал Ж.Марат нарын найман хүнийг баривчилжээ

    Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг өнгөрөгч 12-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрынхан “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас баривчилсан байна. Түүнд Эрүүгийн цагдаагийн газраас хилийн хориг тавиад байсан ч тэрбээр хил даван зугтах гэж оролдсон учир ийнхүү баривчилсан байна. Албаныхан Ж.Марат болон түүнтэй хамт хил гарахыг завдсан найман хүнийг баривчилсан …