Tag Archives: нийгэм

February, 2017

  • 15 February

    Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ

    Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх шалгалтаар Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехийг хамрууллаа. Шалгалтаар хэвийн боовыг хаана хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, зориулалтын бус сав баглаанд савласан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд тухайлбал автомашины арын багааж, контейнерт худалдаалсан, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин нөхцөл хүнсний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй, ажиллагсад …

  • 15 February

    Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

    XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр гудамж талбайн хог хаягдал болон гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн …

  • 15 February

    Гэрийн зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан байна. Батлагдсан стандартын баримт бичгийг мэргэжлийн хяналтын байцаагчдад танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. НМХГ-ын улсын байцаагч нар цаашид агаарын …

  • 15 February

    Техникийн хяналтын үзлэгийн төвүүд амралтын өдөргүй ажиллаж байна

    Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг хурааж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын албаныхан өнөөдөр Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвийн ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн албан татварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд долоо хоногийн турш амралтын өдөргүй ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод 440 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар …

  • 14 February

    Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлэв

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүллээ. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний орчим иргэн Б, Э нарын амь насыг бүрэлгэн улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор цогцоснуудыг шатаасан байдалтай байсан аж. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сурын талбайн орчим иргэн Б …

  • 14 February

    С.Сүх-Очир: Хар тамхинд залуус яагаад дурлаад байна вэ гэдгийг сууриар нь судална

    Нийслэлийн хүн амын 34 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад 4 сарыг үдлээ.  Монгол Улсын ирээдүйн хөтөч болох залуучуудын талаар тус газар ямар ажил өрнүүлж буйг сонирхсон юм. Ингээд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой ярилцсанаа хүргэе.  -Хотын нүүр царай болох залуучуудын хөгжилд анхаарах шинэ байгууллага нийслэлд үүд хаалгаа нээжээ. Залуучуудад чиглэсэн …

  • 14 February

    Л.Амармөрөн:Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чиглэн үүрэг гүйцэтгэж байна

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа. -“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажлууд өрнөж байна вэ. Гэмт хэргийн дуудлага мэдээлэл буурсан гэсэн мэдээлэл байна. -Нийслэлийн хэмжээнд “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хугацаанд гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41, согтуугийн дуудлага 51 хувиар буурсан байна, өмнөх оны мөн үетэй …

  • 14 February

    Цагдаагийн алба хаагчид нэгэн гэр бүлийг галын аюулаас аварлаа

    Цагдаагийн алба хаагчид галын аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг авран хамгааллаа. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн …тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар шуурхай арга хэмжээ авч унтраажээ. Алба хаагчид өнгөрөгч баасан …

  • 14 February

    “Сар шинэ” арга хэмжээд 600 гаруй алба хаагч эргүүл хийж байна

    Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 21 хоногийн хугацаанд 101 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн …

  • 14 February

    “Ариутгал хийж явна” гэсэн нэрээр дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг илрүүллээ

    Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид өдрийн цагаар айлуудаар явж, өөрийгөө “ариутгал хийж явна” гэж танилцуулан хуурамч бүртгэл хийн дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг газар дээр нь шуурхай илрүүллээ. 25 настай иргэн М нь оюутны амралтаараа бэлэн мөнгө хэрэг болсон учраас өдрийн цагаар ийнхүү бага насны хүүхэд, хөгшид биеэ хамгаалах чадваргүй иргэдийг дээрэмдэхээр худал хэлж гэрт нь ороод …

  • 14 February

    Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна

    Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-50 см, уулархаг газар, гуу жалгандаа 60-100 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-14.9 градус хүрч 7-10 хоног хүйтрээд, дараа нь хүйтний эрч суларч тал, хээрийн бүс нутгат тогтсон цас өдөртөө хайлмагтан, шөнөдөө мөстөн, нягтарч хатуурсан, салхи 16-27 м/с, зарим үед 28-30 м/с хүртэл ширүүсч аюулт болон гамшигт үзэгдлийн …

  • 14 February

    “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 154 хүүхэд амьдарч байна

    “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 02-18 насны нийт 154 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдийг хүйсийн байдлаар нь авч үзвэл эрэгтэй 85, эмэгтэй 69 хүүхэд байгаа юм. Тус төв нь “Элдэв чимэггүй энгийн яриа” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ удаагийн арга хэмжээнд нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх урилгаар оролцлоо. Шадар сайд уг арга хэмжээнд зориулж, …

  • 14 February

    Сүм хийдийн аюулгүй байдлыг хангана

    Сар шинийн баярын аюулгүй байдлыг хангаж нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Шалгалтаар сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж …

  • 13 February

    Ахмадуудын эрүүл мэндэд онцгойлон анхаарна

    Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган энэ сарын 10-нд Төрийн ордонд боллоо. Энэ үеэр эрүүл мэндийн дэд Сайд Л.Бямбасүрэн Ахмад настны эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар илтгэл тавилаа. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.   Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудлын гол тулгуур, суурь нь ахмад настны эрүүл мэндийн …

  • 11 February

    “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баяр нээлтээ хийлээ /фото/

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ сарын 11, 12-ны амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Наадмын нээлт өнөөдөр 12:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн Засаг дарга С.Батболд …