Tag Archives: нийгэм

April, 2017

  • 3 April

    Денис О’Донован: Малын гаралтай бүтээгдэхүүний экспортоор Ирланд дэлхийд дээгүүрт ордог

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын дарга, сенатч Денис О’ Донован тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв. УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын үеэр Монгол Улс Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байгаа, энэ хэлэлцээрийг Европын холбоо батлахын өмнө тус холбооны гишүүн орнууд соёрхон батлах шаардлагатай байдаг, Ирланд Улс баталчихвал Европын бүх орнуудтай шинэ хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бүрдэх …

  • 3 April

    Маргааш хилийн боомтууд амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр буюу маргааш  Ханш нээх өдөр тохиож буйтай холбоотойгоор ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих боломжтой аж.

  • 3 April

    Баянзүрхчүүд 184260м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ

    Цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын удирдамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1137 аж ахуйн нэгж, байгууллагын 3564  иргэн, Ерөнхий боловсролын 19 сургуулийн 354, 14 их дээд сургуулийн 321 багш, сурагч болон 19 цэцэрлэгийн 209, 102 СӨХ-ийн 496 хүн, 61 төрийн байгууллагын 615 …

  • 3 April

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим …

  • 1 April

    Хотын дарга 2020 оноос өмнө айл өрхүүдийг хогоо ангилан ялгадаг болоход анхаарна

    Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Цагаан давааны хогийн цэгийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж харав. Хотын дарга нэн тэргүүнд хаягдал дугуйг буталж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн хавтанг үйлдвэрлэдэг …

  • 1 April

    Х.Гантулга:Нийслэлийн хэмжээнд 84 байгууллага цэвэрлэгээнд оролцож байна

    Нийслэлчүүд энэ амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийж хотынхоо өнгө төрхийг сэргээж байна. НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны албан хаагчид өнөөдөр хуваарьт талбай, саадын хогийг цэвэрлэлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэлэхдээ “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүрийн хавар нийслэлийнхэн их цэвэрлэгээ хийгддэг. Үүний дагуу нийслэлийн бүх дүүрэг …

  • 1 April

    Улаанбаатар хотын зам талбайг угааж эхэллээ /Фото/

    Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газраас Улаанбаатар хотын зам, талбайг угаах ажлыг энэ шөнөөс эхлүүлж байна.  Энхтайвны өргөн чөлөө, Дүнжингарав, Их тойруу, Бага тойруу, Нарны зам зэрэг 15 чиглэлийн нийтийн эзэмшлийн 340 км талбайг зам цэвэрлэгээний 21 машинаар 40 орчим ажилтан ажиллаж цэвэрлэх аж. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн Хот тохижилтын газар өнөөдрөөс эхлээд …

March, 2017

  • 31 March

    Л.Оюунчимэг: Таван жил түргэний машингүй байсан

    Сонгинохайрхан дүүргийн 21, 22, 32 дугаар хорооноос НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Отгонсүх өнөөдөр тойрогтоо ажиллалаа. Тэрбээр тус дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эмнэлэгт нэн тэргүүнд тулгамдаад байсан асуудлыг нь шийдвэрлэж өгөв. Тодруулбал, түргэн тусламжийн машин бэлэглэсэн өрхийн эмнэлгийн хамт олон болон хорооны иргэд баярлаж буйгаа илэрхийлэв. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв нь 26 …

  • 31 March

    СХД-ийн “Одонт манал” ӨЭМТ-д түргэний машин бэлэглэлээ

    Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв нь 26 мянга орчим иргэнд үйлчилдэг байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай хороонд үйлчилдэг ч түргэний авто машингүй 5 жил болжээ. Хүн ам ихтэйгээс гадна газар нутаг том, олон амуудтай учраас алслагдсан айлууд руу хүрч үйлчлэхэд маш их хүндрэлтэй байсныг эмч нар хэлж байна. Өнөөдөр тус хорооноос сонгогдсон Нийслэлийн …

  • 31 March

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэлийн хурал ирэх долоо хоногт болно

    Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ыг зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Засгийн газрын “Монгол Улсад 2016-2018 онд зохион байгуулах олон улсын томоохон хурал, чуулган, арга хэмжээний жагсаалт батлах тухай” тогтоолд Гамшгийн эрсдэлийг бууруулах …

  • 31 March

    Нийтийн тээврээр зорчихдоо Бэлэн мөнгө бус зөвхөн Картаар хөлсөө төлж зорчино

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 01-ний бямба гарагаас эхлэн хотын нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчихоор болсон. Өөрөөр хэлбэл ирэх сараас эхлэн ИРГЭД нийтийн тээврээр зорчихдоо  БЭЛЭН МӨНГӨ-өөр бус зөвхөн КАРТ-аар хөлсөө төлж зорчих юм. …

  • 31 March

    Монгол Улсаас Казахстан улсруу том оврын автобусаар зорчигч тээвэрлэж эхэллээ

    Баян-Өлгий аймгийн төв талбайд Улс хоорондын зорчигчдыг тогтмол тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Монгол, Казахстан хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу зорчигчдыг том оврын автобусаар тогтмол тээвэрлэхээр болжээ. Өмнөх жилүүдэд хоёр улсын хоорондын зорчигчдыг Казахстан улсын том оврын автобусаар тээвэрлэдэг байсан бол /2017.03.29/-ээс эхлэн долоо хоногт нэгээс хоёр удаа /Монгол Улсын/ “Цэнгэл Транс” ХХК компаны том оврын автобусаар …

  • 31 March

    НҮБ-ын ЕНБД-ын Тусгай төлөөлөгч Монголд айлчилна

    Ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн уулзалтад оролцохоор манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер айлчлах гэж байна. Ноён Роберт Глассер 1959 онд төрсөн. Австрали иргэн. Австралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын …

  • 31 March

    Автозамуудад хөдөлгөөнт камерууд ажиллуулж эхэллээ

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд хамтран хөдөлгөөнт хяналтын камеруудыг ажиллуулж эхэллээ. Камеруудыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийт 900 гаруй том оврын автобусны 200 автобусанд байрлуулаад байна. Цаашид нийт автобус болон такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах төлөвлөгөөтөй …

  • 31 March

    Бээжин хотноо “Транзит Монгол-2017” форум болно

    Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран 4 дүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо “Транзит Монгол-2017” форумыг зохион байгуулах гэж байгаа аж. Манай улсын төмөр замын тээврийн коридор нь Ази-Европыг холбосон олон улсын тээврийн коридоруудын нэг болохын хувьд БНХАУ-ОХУ, БНХАУ-Европ болон эсрэг чиглэлд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх нь төмөр замын салбарын хөгжилд онцгой ач холбогдолтой учраас …