Tag Archives: нийгэм

December, 2016

  • 14 December

    Хог хаягдлын менежментийн стратеги сэдэвт сургалт эхэллээ

    “Монгол Улс дахь үндэсний болон хотын хог хаягдлын менежментийн стратеги” сэдэвт семинар, сургалт өнөөдөр эхэллээ. БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Үндэсний болон хотын хог хаягдлын менежментийн стратеги боловсруулах төсөл”-ийн хүрээнд боловсруулсан  хог хаягдлын менежментийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг уулзалтаар хэлэлцүүлж, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсч байна. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр семинарыг нээж хэлсэн үгэндээ “Хог хаягдлын асуудал …

  • 14 December

    Хотын дарга БНСУ-ын Пусан хотын ОУ-ын харилцааны сангийн дэд захиралтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Пусан хотын олон улсын харилцааны сангийн дэд захирал Пак Юн Суктэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон Пусан хотын олон улсын харилцааны сангийн ажилтнууд байлцав. …

  • 14 December

    Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/,  гараж, чингэлэг, павильон зэрэг зөөврийн байгууламж, авто зам болон явган хүний зам хааж барьсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламж  болон бусад төрлийн объект, зөвшөөрөлгүйгээр дур …

  • 14 December

    Зөвшөөрөлгүйгээр тамхи зарах, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил илэрлээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран өчигдөр ТҮЦ-үүдэд гэнэтийн шалгалт хийлээ. Уг шалгалтаар ТҮЦ ажиллуулах зөвшөөрөлгүй, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулдаг зөрчил дийлэнх хувийг эзэлж байлаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Л.Ганбаатар “Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн …

  • 14 December

    Д. Мөнх-эрдэнэ:Баянзүрх дүүргийн засаг даргыг томилох боломжгүй байна

    Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргын томилгоог хийхдээ тухайн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж хийх ёстой байдаг. Одоогоор нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилоогүй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянзүрх дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй байх ёстой. Одоогоор 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг ирүүлсэн байгаа. Зургаан …

  • 14 December

    Ялын дээд хэмжээ авсан хүн С.Зоригийн хэргээр өшөө авах уу

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэг Монгол Улсын эрх баригчид болон тэдгээрийн нөлөөнд автсан шүүх засаглалын ялзралыг харуулсан сонгодог жишээ билээ. 80 хувь нь илэрсэн ийм хэргийг бусдаас хараат бус захын нэг мөрдөн байцаагч илрүүлчих хэмжээний тийм амархан хэрэг билээ. Гэвч “нууцын зэрэглэл” нэрийн дор 18 жил хав дарж, эцэстээ ялын дээд хэмжээ авсан хүнд тохоод өнгөрч байх шиг байна. …

  • 14 December

    Төрийн болон нутгийн захиргааны 106 байгууллагын удирдлагад зөвлөмж, чиглэл хүргүүлэв

    Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тус газраас цахим системийг шинэчлэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн тус газраас …

  • 14 December

    Дэд станцаар утааны асуудлыг шийдсэн туршлага байна цаана чинь

    Утаанаас салах гэж сүүлийн 10 гаран жил мөрөөдөж байгаа манай оронд зуух тарааж, маск шахаж, яндан сольж “гүйхээс” өөр томоохон гэх ажил хийгдсэнгүй. Бараг үүнд зарцуулсан жил бүрийн “утааны эсрэг” нэртэй мөнгөөрөө жижиг дэд станцуудыг байгуулж болохоор байлаа. 200-300 мянган өрх бүрд зориулсан жижиг станцыг байгуулж гэр хорооллын гэх утааны буруутангуудыг нэгтгэж халаалт дулааныг нь шийдвэл айл бүрийн яндангаас утаа …

  • 14 December

    Цэцэрлэгийн багш нарт “Дотоод орчны агаарын бохирдол, урьдчилан сэргийлэлт” сэдвээр сургалт хийв

    “Дотоод орчны агаарын бохирдол, урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийн судлаачид 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 106-р цэцэрлэгийн нийт 78 багш, ажилчид, эцэг эхийг хамруулан зохион байгууллаа. Сургалтын хүрээнд дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэлээ: 1.    Дотоод орчны бохирдол гэж юу болох? дотоод орчны бохидол үүсгэгчид, дотоод орчны …

  • 14 December

    Сонгуулиар ажилласан олон улсын ажиглагчид тайлангаа танилцууллаа

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль зохион байгуулалтын хувьд маш өндөр түвшинд болсон гэдгийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдын олон улсын багийн ахлагч, Элчин сайд хатагтай Одри Гловер Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр тэрээр Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажигласан тус …

  • 14 December

    Хоолны хордлого авахаас сэргийлээрэй

    Шинэ жилийн баяр, тэмдэглэлт ой зэрэг олныг хамарсан арга хэмжээнүүд болох хугацаа ойртож буйтай холбогдуулан зарим бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс хямд үнэтэй, хуурамч бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг  хүргэж байна. Үүнд: 1. Баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулахаар зоогийн газрыг сонгохдоо дараах зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд: Зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн ажлын байр нь хоол хүнсний зориулалтаар …

  • 14 December

    “Уймраа ногоон” буюу Монголын баялаг хэдхэн олигархиудын гарт орлоо

    “Уймраа ногоон” гэж олон халаастай хантааз байдгийг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл Монголын төр яг уймраа ногоон хантааз шиг  хаана юу хийснээ хайгаад олохгүй байгаа хүн шиг л харагдаж байна. Гэхдээ уймраа ногооны бүх халаас нэг эзнийх гэдгийг мартаж болохгүй. Үүн шиг хэдхэн гэр бүл, хэдхэн олигархиуд Монголын баялагийг илүү цөлмөж байгаа тухай мэдээлэл хүргэе. Монголын баялаг цөөн хэдхэн хүний …

  • 14 December

    Энэ сарын 29 бүх нийтийн амралтын өдөр

    Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон. Энэ өдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласны 105 жилийн ой тохионо. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон. Монголчууд энэ өдөр …

  • 14 December

    Төрийн бус байгууллагууд хандиваар хүүхэд “бэлэгжүүлж” байхад төрийн байгууллагууд төсөв яриад өнгөрч байна

    Шинэ жилийн баяр ойртож байна. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг зүйл бол мэдээж өвлийн өвгөний бэлэг. Өвлийн өвгөнөөс бэлэг авахын тулд сүүлийн хэдэн сар ярьж, төлөвлөж, онц сурч, ээж аавдаа сайн хүүхэд нь байдаг. Нэг үгээр тэд дэндүү их ач холбогдол өгдөг гэхүүдээ. Гэхдээ хүүхэд бүхэн бэлэгтэй байж чадаж байгаа юу? Зарим хүүхэд 5-8 бэлгэн дунд “төөрч” байхад зарим хүүхдүүд бэлэг …

  • 14 December

    Салютийг зөвшөөрөлтэй газраас худалдан авахыг анхааруулж байна

    Шинэ жилийн баяртай холбогдуулан иргэддээ зарим анхааруулах мэдээллийг багцлан хүргэж байна. Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ өөрсдөө дур мэдэж хэрэглэх, мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг. Шинэ жилийн баяртай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын …