Tag Archives: нийгэм

April, 2017

  • 18 April

    “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжинэ

    Шадар сайд У.Хүрэлсүх Дэлхийн Банкны Группийн Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирал Мона Хаддад-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд тэрээр Дэлхийн Банкны Группын Олон Улсын Санхүүгийн Корпорацаас /ОУСК/ Монгол Улсын Засгийн газарт техникийн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Дэлхийн Банкны Группийн Олон Улсын Санхүүгийн Корпорациас өмнө нь манай улсад 2009-2016 онд “Бизнесийн хяналтын шинэтгэл”-ийн төсөл амжилттай хэрэгжиж байсан билээ. Улмаар тус байгууллагаас энэ онд “Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж …

  • 18 April

    Улсын хэмжээнд 20 гаруй мянга га талбай түймэрт өртжээ

    Улсын хэмжээнд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, дүүрэгт 30 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1564 га ой, 20297 га хээр, нийт 21861 га талбай түймэрт өртсөн байна. Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн …

  • 18 April

    П.Баярхүү: Улаанбаатар хотын автозам анх удаа мастер төлөвлөгөөтэй боллоо

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны ард иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, НЗД-ын орлогч П.Баярхүү нар салбарын хэмжээнд болон нийслэлд хийж, хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч …

  • 18 April

    10-р хорооллын туслах замын шинэчлэлийн ажил эхэллээ

    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ Баянгол дүүргийн X хорооллын туслах замын 812 метр авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд 191 автомашины багтаамжтай авто зогсоол, 5825 метр квадрат талбай бүхий зүлэг, 1220 метр урт ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 3890.7 метр квадрат явган хүний зам, 70 ширхэг сандал, 31 ширхэг хогийн сав, 12 …

  • 17 April

    Ж.Сандагсүрэн: Толгойтын 3.6 км замын ажлыг энэ зун дуусгана

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 14 хоног тутамд зохион байгуулдаг “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийнхэн оролцож мэдээлэл хийлээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлтэй, түргэн шуурхай хүргэж байх үүднээс нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга …

  • 17 April

    БХЯ амиа алдсан цэргийн асуудалтай холбогдуулан хатуу хариуцлага тооцно гэв

    Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад гарсан ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн. Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн бие бүрэлдэхүүн, эмч нар …

  • 17 April

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно

    Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгох тухай шийдвэр гарсан билээ. Энэхүү эрхэм, хүндтэй баярын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус …

  • 17 April

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн ээлжит хурал болно

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Шадар сайдын өрөөнд болох гэж байна. Өнөөдрийн зөвлөлийн ээлжит хурлаар, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улиралд хийж байгаа ажлын явцыг танилцуулна. Мөн “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин болох” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн …

  • 17 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.  Сүхбаатар 10:30-16:00 1, 2-р хороо 1А, 2Б, 26, 29-32, Усны 6, 7, 9-р байр, 31-р сургууль, 143-р цэцэрлэг, 1 хорооны 1-5, 30-33-р байр, УДЭТ, УБ хотын төв номын сан, Улаанбаатар зам засвар,  Болор мэлмий, Таван богд фүүдс  ХХК болон эдгээрийн ойр орчмоор 10:30-17:30 19-р хороо Шадивлангийн …

  • 17 April

    “Ипотекийн зээлийн даатгалын журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо

    Орон сууцны ипотекийн зээлийн даатгалыг олон улсын практикийн дагуу оновчтой хэлбэрт оруулж нэвтрүүлэх, зээлдэгчид болон банкыг эрсдэлээс хамгаалах, даатгалын үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулаад байна.    Санхүүгийн зохицуулах хороо нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг  нээлттэй …

  • 15 April

    Гар утас дээрэмдсэн этгээдүүдийг илрүүллээ

    Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн хажууд иргэн Б-гийн iPhone4 гар утсыг нь оршин суух тодорхой хаяггүй Э нүүрэнд нь цохиж дээрэмдэж зугтаасан, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны гадна иргэн Ө-г явж байх үед Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай Г, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Д нар согтуурсан үедээ бүлэглэн зодож “Samsung galaxy S7” гар …

  • 15 April

    М.Ганбаатар: “Гандангийн дэнж”-ийн 17 өрх газраа чөлөөлөөд түр суурьших байрандаа нүүж ороод байна

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нар нь тойргийнхоо иргэдтэй бямба гариг бүр уулзаж, тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ шаардлагатай мэдээлэл өгдөг уламжлалтай билээ. Энэ удаагийн уулзалтад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар болох Баянгол дүүргийн 16 дугаар …

  • 15 April

    БХЯ:Хариуцлага алдсан албан хаагчдад хатуу хариуцлага тооцно

    Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад гарсан ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн. Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн бие бүрэлдэхүүн, эмч нар …

  • 15 April

    “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын …

  • 15 April

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн номын өдөр” зохион байгуулагдаж байна

    “Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөг  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  зохион байгуулагдаж байна. Тус өдөрлөгийн  үер хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах, номын сайн найз болох, ном уншихын ач холбогдлыг ойлгуулах,  зөв дадал хэвшил олгох сургалт, зөвлөмжүүд, хүүхдийн номын худалдаа, вагон аялал, төрөл бүрийн тэмцээн уралдаанууд, урлагийн тоглолт, гэр бүлд чиглэсэн мэдээ мэдээллүүд зэрэг олон …