Tag Archives: нийгэм

April, 2017

  • 14 April

    У.Хүрэлсүх: Иргэний төлөө ажиллах нь төрийн байгууллагуудын үүрэг

    Монгол Улсын Шадар сайдын удирдлага дор өнөөдөр  “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн анхдугаар хуралдаан болов. Хурлаар тус хөтөлбөрийн танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж баталлаа. Засгийн газраас 2016-2020 оны хооронд хэрэгжих “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг  баталсан. Шадар сайдын зүгээс уг  хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хамаарах байгууллагуудад тодорхой асуудлаар чиглэл өгөн ажиллах юм. Тэрээр өнөөдрийн …

  • 14 April

    Үндэсний үйлдвэрлэгч “Экобус” ХХК-ийн цахилгаан автобус Баянхонгор аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд явна

    Улаанбаатар хотын хүн амын хэт  төвлөрлийг сааруулж,  орон нутгийг хөгжүүлэхэд  төр засаг  хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах нь чухал. Үүний тулд орон нутагт ажлын байрыг олноор бий болгохоос гадна  иргэдийн  амьдралын орчинг сайжруулах,  үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх  шаардлагаатай байгаа юм. Нэн тэргүүнд  аймгуудад нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй түвшинд байгааг бид хаана хаана анхааран ажиллах нь зүйтэй. Тухайлбал Баянхонгор аймгийн төвд  34000  иргэн …

  • 14 April

    “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооцгооё” сэдэвт сургалт зохион байгуулагдаж дууслаа

    Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон” олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Цагдаагийн I, II дугаар хэлтэс, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг 04 дүгээр сарын 10-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан …

  • 14 April

    Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам дагуу орц гарц, явган хүний замыг чөлөөлнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нараар ахлуулсан харьяа газар, агентлагийн дарга нар, дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах, явган хүний замыг чөлөөлж нээх зарим байршлуудтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил …

  • 14 April

    Өвөр Монгол эмчээр удирдуулсан баг Магсар гуайг хүнд өвчнөөс нь аварлаа

    Өвөр Монголын Анагаахын Их Сургуулийн Харьяат эмнэлгийн Эрээн хот дахь салбар эмнэлгийн хорооны Мэс заслын тасгийнхан Бээжингийн судлаачийн тусламжтайгаар хэвлийн дуранг ашиглан Монгол Улсын нэгэн өвчтөний цавины ивэрхийг амжилттай эмчилсэн байна. Энэ нь тус эмнэлгийн хорооны цавины ивэрхийг анагаах хагалгааны шинэ түүхийг эхлүүллээ. Гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн Магсар Эрээн хотын эмнэлгийн хороонд ирж шинжилгээ өгчээ. Тэрээр 2012 …

  • 14 April

    Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 82,5% нь хамгаалах бүс хэрэглээгүй байжээ

    Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, зорчигчдын 64,4% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 19,1% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 16,5% нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй гэсэн үзүүлэлт гарчээ. Харин амь насаа алдсан хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээнээс харахад 4,2% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82,5% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 13,3% нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй, …

  • 14 April

    Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр байгууллаа

    Нийслэлийн Засаг даргы Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн хүн амын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дагаж мөрдөх, нийгмийн түншлэлийн зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хамтын хэлэлцээр”-ийг байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн …

  • 14 April

    Төр, засгийн алдаатай шийдвэрүүд бизнесийг туйлдуулж гүйцлээ

    Хууль, тогтоомж зөрчиж татвар хураалтаас урамшуулал олгож ирсэн тухай, дүүргийн татварын алба, хэлтсүүдэд улсын төсвөөс 7 тэрбум төгрөг олгосон тухай мэдээлэл 2014 оны сүүлээр нийтэд ил болсноор томоохон шуугиан дэгдсэн билээ. Үүнээс 4 гаруй тэрбум төгрөгийг татварын хэлтсийн дарга, ахлах байцаагчдад хуваан өгчээ. Тухайлбал, 2013 онд л гэхэд Баянгол дүүргийн хэлтсийн дарга 20 сая, ахлах байцаагч нарыг 12 сая төгрөгөөр …

  • 14 April

    Ажлын байрны нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна

    Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар,  “Эйч ар” клуб хамтран Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж …

  • 14 April

    Тавдугаар сарын 1-нд хилийн боомтууд амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны тавдугаар сарын 1-ний өдөр буюу БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

  • 14 April

    Австралид амрангаа ажиллах боломжийг бүрдүүлж, суралцангаа ажиллах бололцоог өргөтгөнө

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лантриг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ноён Элчин сайдтай нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгааг дуулгав. Тэрээр Монгол Австралийн харилцаа …

  • 14 April

    С.Бямбацогт:Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж, нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ

    ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулав. Чуулганд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багт ажиллах 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагч, нийгмийн болон эрүүл …

  • 14 April

    ЭМ-ийн яаманд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж бүх яам, шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулах тухай зөвлөмжийг Засгийн газарт өгөхөөр тогтлоо. Засгийн газар зөвлөмжийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм. Дэд зөвлөлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь …

  • 14 April

    “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр ирэх сарын нэгнээс эхэлж хэрэгжиж эхэлнэ

    Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс тус хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа  олон нийтэд танилцууллаа.        Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагаанд заасны дагуу 2020 он хүртэл хэрэгжүүлж, 4 зорилт бүхий 75 цогц ажлыг хийж гүйцэтгэснээр хепатитийн вирүсийн халдварын тархалтыг …

  • 14 April

    Гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаар “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлуулах тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг шинээр байгуулах, зарим хороодод төрийн үйлчилгээг шилжүүлэх тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг гэр хороололд байгуулах саналыг хуралдаанд танилцуулсан юм. Хотын хүн амын суурьшил, ялангуяа …