Tag Archives: нийгэм

March, 2017

  • 14 March

    Сошиал медиа маркетингийн сургалт зохион байгуулав

    Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих  Бизнес инкубатор төвөөс үйлдвэрлэл эрхлэгчдэд Сошиал медиа маркетингийн  сургалт зохион байгуулав. Уг сургалтын гол зорилго хувь хүний хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдэд олон нийтийн цахим сүлжээг ашиглан борлуулалтын зах зээлээ өргөжүүлэх, онлайн зах зээл, хэрэглэгчдийн худалдан авах ажиллагааг тандан судалж маркетингийн төлөвлөгөө боловсруулан үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд Сошиал медиа маркетингийн онолын …

  • 14 March

    Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр хүртэлх газраа цэвэрлэхийг уриаллаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын  61 дүгээр тогтоолд  иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг  өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон  орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заасан байдаг. Энэ хүрээнд тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшилд байгаа гэрлийн шон, хайс хашлагад наасан заруудыг хуулж авах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, цэвэрлэх тохижуулах, ногоон байгууламжийн …

  • 14 March

    Эрэн сурвалжилж байсан жолоочийг илрүүллээ

    2017 оны 2 дугаар сарын 15-ны орой 23 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хүүхдийн 2 дугаар эмнэлэгийн зүүн талд байрлах “Хүннү” зочид буудлын урд замд зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байсан марк, улсын дугаар тодорхойгүй хар өнгийн суудлын автомашин нь явган зорчигч Б-г мөргөснөөс 1-р эгнээнд явж байсан T.Pruis маркийн автомашинд явган зорчигч мөргүүлж амь нас …

  • 14 March

    Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 94 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл” оногдуулахаар заасан. Дээрхи хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнээс хойш …

  • 13 March

    Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр барина

    Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий …

  • 13 March

    Хүүхэд хулгайлахыг завдсан этгээд ажлаасаа халагдсан багш байжээ

    Сүхбаатар дүүргийн нутаг, 11 дүгээр хороололд хичээлээ тараад харж явсан 10 настай Т-г хулгайлахыг завдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан. Хэргийн дагуу цагдаагийн газраас шалгалт явуулж, хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийг олж илрүүлсэн байна. Энэ хэргийг 35 настай У гэгч үйлдсэн болохыг тогтоож, түүнээс байцаалт авч байна. У нь багш мэргэжилтэй бөгөөд түүх, нийгмийн багшаар ажиллаж байгаад ёс зүйн алдаа гаргаж …

  • 13 March

    Хяналтын камер, урамшилт эргүүл ажиллуулснаар гэмт хэрэг буурчээ

    Нийслэлийн хэмжээнд 2017 оны оны эхний хоёр сард 2987 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар буурч, бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 4.6 хувиар өссөн байна. Энэхүү эерэг үр дүн нь Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийнхээ иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэнтэй холбоотой. Тус цагдаагийн газраас …

  • 13 March

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна

    2017 оны 03 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм,Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, …

  • 12 March

    Улсын хэмжээнд нийт 26.2 сая мал төллөнө

    Мал төллөлт болоод өвөлжилт, хаваржилтийн нөхцөл байдлын талаар ХХААХҮЯ-ны  МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш  мэдээлэл хийлээ.  Улсын хэмжээнд  нийт  26.2 сая эх мал тоологдсон. Тодруулбал,  ингэ 122.6 мянга, гүү 1.1 сая, үнээ 2.7 сая, эм хонь 12.4 сая, эм ямаа 10.9 сая байна.  Мал төллөлт эхэлж одоогийн байдлаар нийт хээлтэгчийн 1.0 хувь буюу  257.9 мянган хээлтэгч төллөж 256.5 мянган төл буюу гарсан …

  • 12 March

    Ховд аймгийн БОЭТ-д Гемодиалезийн тасаг нээгдлээ

    Тайваний Засгийн газар, Эрүүл мэндийн яам, ХНХЯ-ны санхүүжилтээр 740 сая төгрөгний өртөг бүхий Гемодиализ эмчилгээний аппарат тоног төхөөрөмжийг  Ховд аймгийн Бүсийн Оношлого Эмчилгээний төвд гардуулан өглөө. Анх ховд аймгийн бүсийн оншлогоо төв нь гемодиализийн 2 аппаратайгаар үйл ажиллагаа эхэлж баруун 5 аймгийн нийт 24 өвчтөнд үйлчилгээ үзүүлж байсан бол дахин  2 аппаратыг нэмэгдүүлснээр Гемодиализын тасгийн хүчин чадал нэмэгдэн, баруун бүс …

  • 12 March

    Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэн уусны улмаас 3 хүн нас баржээ

     Өмнөговь аймагт тээврийн жолооч 6 хүн үл мэдэгдэх шингэн уусны улмаас 3 хүн нас барж, 3 хүн тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт эмчлэгдэж байна.   Мэдээллийг авсан даруй ЭМЯ, Хор судлалын салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн …

  • 11 March

    Шар усны үерт өртөх эрсдлийг иргэд өөрсдөө бий болгож байна

    Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр шар усны үерт өртөж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 145.3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламж байдаг аж. Үүнээс 13 нь шар усны үерт автаж болзошгүй байдалтай байгаа юм. “Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ерөнхий менежер Зам талбайн борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ, үерийн ус …

  • 10 March

    Төрийн байгууллагууд авлигын эсрэг хамтын хүчээр тэмцэнэ

    “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах, авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд хамтран ажиллана.  Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцов. “Авлигатай тэмцэх …

  • 10 March

    “Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагдлаа

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын  хоёрдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар “Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагдлаа. Тус журам нийгмийн болон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан жилд нэг удаа урьдчилан олгох …

  • 10 March

    Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Авто зам ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөр хураамж авах талаар зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуульд зааснаар 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 дүгээр сард, 2 болон …