Tag Archives: нийгэм

July, 2017

  • 5 July

    Ахмадын сан байгуулж ажиллуулах журмыг баталлаа

    Ахмадын Сан нь тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж байгаа ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлш олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, Цагаан сар зэрэг баяраар хүндэтгэл үзүүлэх, хашаа байшин барих, засварлах, эмчилгээ, эм тарианы зардалд зориулж мөнгөн тусламж олгох, ахмадуудын дунд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэргийг санхүүжүүлэх юм. Аж ахуйн нэгж, төсөвт …

  • 5 July

    Ус түгээх газруудын наадмаар ажиллах цагийн хуваарь

    Ирэх нэгдэх өдрөөс эхлэн Монголын үндэсний баяр наадмын өдрүүд тохиох ба энэ үеэр ажиллах ус түгээх газруудын хуваарийг Ус сувгийн удирдах газраас батлан  гаргасан байна.

  • 5 July

    Орон нутгийн хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдана

     Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.   Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна. Тухайн хэрэглэгч …

  • 5 July

    Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчино

    Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа. Журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн …

  • 5 July

    Засгийн газар БНХАУ-ын Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэлтэй арбитрын маргаанд ялалт байгууллаа

    Монгол Улсын Засгийн газар “Төмөртэйн хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгууллаа. Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 …

  • 5 July

    Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. -Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн …

  • 4 July

    УДШ:Дүүргийн шүүхүүд өчигдрийн байдлаар 304 хүнийг ялаас чөлөөлжээ

    Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү нар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ялтнуудыг ялаас чөлөөлөх, ялаас дүйцүүлэн хасах үйл ажиллагааны явцтай 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр танилцлаа. Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, …

  • 4 July

    Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлаар хэлэлцэнэ

    Манай улсад анх удаагаа Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Монголын Холбоо нь ЭМЯ, УНТЭ, Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, БНСУ, Япон улсын Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, Raphael Олон улсын байгууллага, Vitallink зэрэг байгууллагуудтай хамтран Эрхтэн шилжүүлэн суулгалтын Олон улсын хоёрдугаар хурлыг 2017 оны 7 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Blue Sky зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хурлыг “Эрхтэн …

  • 4 July

    Монгол улсаас анх удаа ЭХЭМҮТ НҮБ-ын нэр хүндтэй шагналыг хүртлээ

    Өнгөрсөн сарын 22, 23-ны өдрүүдэд Нидерланд улсын Гаага хотод “United Nations Public Service Forum 2017” ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тус форумын үеэр манай улсын ЭХЭМҮТ НҮБ-аас олгодог төрийн буюу нийтийн үйлчилгээний тэргүүн байрын цом, албан ёсны гэрчилгээ хүртсэн нь Монгол улсдаа анхдагч болж байгаа юм. НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтын хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-д 2007 оноос “Эх, …

  • 3 July

    Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-ын захирал буруутгав

    АН-ын дарга С.Эрдэнэ хэдэн хүн жагсааж байгаад намаас нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Х.Баттулгыг улайрсан дээр нь гэсэн шиг тэнэг даалгавар өглөө. Тэр даалгаварт “Монгол Улсын 943 668 иргэн нийт 5 их наяд 845 тэрбум төгрөгийн өртэй байгааг тэглэх тухай даалгавар. Дээр нь 2015 онд баталсан Аж ахуйн нэгж байгууллагуудыг татварын өрөөс чөлөөлөх тухай хуулийг “ашиглаад” өрийн дарамтаас салгаад орхи” …

  • 3 July

    “Дээлтэй Монгол наадам” 11 дахь жилдээ болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр /Даваа гараг/ 14:00-18:00 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Наадмын энэ жилийн гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэхээс гадна Киви хамтлагийн дуучин Ука ерөнхий дүр төрх болж байгаа бөгөөд ая дуугаа өргөнө.  Арга …

  • 3 July

    Монгол Улсаас Иран улс руу мах экспортолж эхэллээ

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд /2017.06.30/ Монгол Улсаас Иран улс руу хонины мах экспортолж эхэллээ. Тодруулбал, “Eco food trading” ХХК, “Darkhan meat foods” ХХК хамтран Иран улс руу 4000 тонн мах экспортлох гэрээ …

  • 3 July

    Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

    Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 2017 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 …

  • 3 July

    Баянзүрх дүүргийн 7, 8, 14 дүгээр хороодод гэмт хэрэг олноор үйлдэгдэж байгаа нь тогтоогджээ

    Баянзүрх дүүргийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөөгөөний дагуу хяналтын прокурор П.Даваасүрэн, М.Эрдэнэзаяа, Х.Ням-Эрдэнэ нар гэмт хэрэг хамгийн их үйлдэгдэж байгаа хороог судалсан байна. Судалгаагаар тус дүүргийн 7, 8, 14 дүгээр хороодод гэмт хэрэг олноор үйлдэгдэж байгаа нь тогтоогджээ. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн хэв журмын тасгуудтай хамтран тухайн хороодод гарч байгаа …