Өнгөрсөн өдрүүдэд Хятадын мэдээллийн сайтуудад тарвасаас хүнд халддаг шинэ төрлийн өвчин бий болж хүний амь насанд заналхийлж байгаа талаар “Монцамэ” агентлаг мэдээлсэн. Тус мэдээллийн дагуу иргэд БНХАУ-аас оруулж ирсэн тарвасыг худалдан авахаа больж импортлогч аж ахуй нэгжүүд худалдан авагчгүй хохироод байгаа юм. Импортоор оруулж ирсэн тарвасыг идэж болох эсэхийг Мэргэжлийн хяналтын Экспорт,Импорт хилийн хорио цээрийн газрын дарга Ц.Аззаяагаас тодруулга авлаа. …
Tag Archives: нийгэм
July, 2017
-
6 July
Хүүхдийн мөнгийг өнөө оройн 18 цаг гэхэд олгож дуусна
ЗГХЭГЗ-ын дарга Ж.Мөнхбат хүүхдийн мөнгөний олголтын тухай дараах тайлбарыг сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр “улсын төсвийн орлогын бүрдүүлэлт сүүлийн 4, 5 жил төсвийн орлого анх удаа хагас их наяд төгрөгөөр давсан бүрдүүлэлтийг манай засгийн газар хийж чадлаа. Монголын эдийн засагт ногоон гэрэл асч байна. Үүний үр шимийг Монголынхоо хүүхэд бүхэнд, өрх бүхэнд өгье гэсэн шийдвэр гаргасан. Өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. …
-
6 July
ОБЕГ:Олон хоног амралтын өдрүүд тохиож байгаа тул гол усанд унах, осолдох эрсдэлээс болгоомжлохыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 07 дугаар сарын 06, 07-ны өдөр төв, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орохоор байна. Түүнчлэн хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул ард иргэд амралт чөлөөт цагаараа гол устай газар бараадаж, анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэлийг дагуулж байна. Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлаж, …
-
6 July
НОБГ:Үндэсний их баяр наадам болон Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадам болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана. Баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдах Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт үйлчилгээний газруудын галын аюулгүй байдлыг …
-
6 July
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизнес байв..?
Саяхандаа, үнэ хямд, сонголттой гэх үүднээс “Буянт-Ухаа-1” хороололд хамрагдах хүсэлтэй иргэдийн урт дараалал үүсч, дараалалд багтаагүй нэг нь амиа хорлохдоо тулж байв даа. Гэтэл хэдхэн сарын дараа өнөөх амиа тавин зүтгээд байсан оронсууцыг маш хямд үнээр зарна гэсэн нууц зар ченжийн халаасанд хэдээрээ явж байх нь тэр. Төрийн дунд, бага албан тушаалтнуудын зүгээс гарсан байж болзошгүй энэ зарын дагуу маш …
-
6 July
Амралт зугаалгаар явахдаа хогоо бүү хаяарай…
Амралт зугаалгын цаг эхэллээ. Зуны улирал эхлэхээр жил бүр яригддаг нэг том асуудлын нэг бол иргэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа голын эрэг орчимд хог тарьж, тарьсан хогоо түүхгүйгээр орхиод явдаг. Тиймээс аялж зугаалж байгаа иргэдэд хэлэх хэдэн үг байна. Ядаж хүний тарьсан хогийг түүдэггүй юм аа гэхэд өөрсдөө хог тарихгүйгээр хогоо хийх уут авч яваад амарч зугаалж дуусаад хогоо түүгээд уутандаа хийгээд буцдаг …
-
6 July
Үндэсний их баяр наадам:Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амрах болно. Үүнд: Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу): Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын 11-13–ны өдөр Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр Боршоо-Хандгайт боомт 7 …
-
6 July
Олон нийтийн оролцоот сургуулийн “Шинэлэг” загварууд бий боллоо
Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн Банк хамтран “Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг 10 аймаг, Улаанбаатар хотын гурван дүүрэгт хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) нь Ховд, Өвөрхангай аймгийн төр, ТББ-ууд хамтран ажиллаж “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг Ховд, Өвөрхангай аймгийн төр, төрийн бус, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй төлөөлөлтэй хамтран, дэд төслийн үзэл санааг …
-
6 July
Аудитын Фокус: Хууль зөрчсөн “Сайн хөтөлбөрүүд” муу вексел болж хувирсан нь
УИХ-ын 2016 оны сонгуулийг угтуулан хийсэн хамгийн том акц нь сонгуулийн жил гармагц эрчимжсэн. Энэ бол “Сайн хөтөлбөрүүд” байлаа. “Сайн хувьцаа”: Хамгийн отгон нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны 334 дүгээр тогтоолоор батлагдсан “Сайн хувьцаа” хөтөлбөр юм. АН-аас нэр дэвшигчид “Ам мөлтөс батлуулж авлаа, Засгийн газартаа баярлалаа” гэцгээж байсан уг хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкинд 150 тэрбум, ХААН банкинд 224 тэрбум …
-
6 July
Алдагдсан төмөр замын хэрэг аудитын дүгнэлтээр ил болсон нь
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дөнгөж эхэлж байх үед “Женко” Х.Баттулгын PR-чид “Алдагдсан төмөр замын эрэлд” нэртэй нэгэн нэвтрүүлгийг олон нийтийн хүртээл болгож цацаж байлаа. Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд ямар их бүтээн байгуулалт хийсэн, яагаад 267 км төмөр зам эцэслэн баригдаагүй тухай өгүүлэх энэ нэвтрүүлэг бүхэлдээ Х.Баттулга буруугүй гэсэн тайлалтай байсан юм. Тэгвэл бодит байдал дээр юу болсон бэ? Алдагдсан төмөр замын хэрэг …
-
6 July
Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ
Өчигдрөөс эхлэн иргэдийн данс руу хүүхдийн мөнгийг шилжүүлж эхэлжээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн дараах тайлбарыг өглөө. “Таны хүүхэд урьд нь хүүхдийн мөнгө авч байсан бол гэрээт банкин дахь дансанд нь мөнгө орсон байх болно. Харин шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлж амжаагүй бол эх, эцгийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хамт банкинд бүртгүүлж, дансаа нээлгэснээр хүүхдийнхээ мөнгийг авна” гэж мэдээллээ.
-
6 July
Маргааш тээврийн хэрэгслийн тоог 249-өөр нэмэгдүүлж үйлчилгээнд гаргана
2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна. Үүнд: Үндсэн чиглэлийн үйлчилгээний талаар: Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 88 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 892 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, …
-
5 July
Г.Оюунболд: 4000 орчим хүн ялгүй болж суллагдана
Шинэ Эрүүгийн хууль долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн багш, судлаач, хяналтын прокурор Г.Оюунболдтой ярилцлаа. -УИХ-аас 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн 2016 оны есдүгээр сараас эхлэн хэрэгжихээр баталсан. Гэвч хууль хэрэгжих бэлтгэл ажил хангагдаагүй хэмээн шинэ парламент хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжиж эхэлсэн хууль өмнөх хуулиас …
-
5 July
Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчид 100 хувь, орон нутгийн хэрэглэгчид 50 хувийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ
Засгийн газрын хуралдаан 2017.07.04-ний өдөр болж агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэж, шинэчлэн баталлаа. Шинэчлэгдэн батлагдсан журмын дагуу халаалтын улиралд Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнө хэрэглэсэн цахилгааныг 50 хувь хөнгөлөхөөр боллоо. Өмнө нь зөвхөн Нийслэл болон төвийн …
-
5 July
Жан Жак де Дардел: Монгол иргэдийг Швейцарьт зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байгаа
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав өнөөдөр (2017.07.04) Швейцарийн Холбооны Улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хавсран ажилладаг Элчин сайд Жан Жак де Дарделыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав “Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Швейцарийн Холбооны Улсын Элчин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл