Tag Archives: нийгэм

January, 2017

  • 6 January

    Приус автомашины 46 ширхэг толь хулгайлсан этгээдийг илрүүлжээ

    Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч, тус дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Амартүвшин, хороон цагдаа дэд ахлагч н.Мөнхжаргал нар приус автомашины олон тооны толь хулгайлсан этгээдүүдийг саатуулан, шалгаж эхэлжээ. Цагдаагийн алба хаагчдыг хариуцсан хорооны нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа ЭХЭМҮТ-ийн хашаанд овор ихтэй эд зүйл авч явсан сэжиг бүхий хоёр иргэнийг шалгахад Сонгинохайрхан дүүрэгт …

  • 6 January

    Агаарын бохирдол ихтэй бүсэд хотын дарга ажиллаж, дулаан хадгалах шинэ халаагуур зарим өрхөд өглөө

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн нэг нь гэр хорооллын  нүүрс түлж байгаа өрхийн яндангийн утаа юм. Тиймээс утааг багасгах зорилгоор Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн буюу 21:00-06:00 цагийн хоорондох хэрэглээний төлбөрийг тэглэхээр болсон. Засгийн газрын энэ шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдтэйгээ агаарын бохирдолын эсрэг  хамтдаа тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газраас  шөнөдөө дулаанаа …

  • 6 January

    “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

    Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) НҮТББ хамтран нийслэлийн хүн амын, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, MHI байгууллагын үүсгэн байгуулагч, Харвардын их сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт хийхээс гадна насанд …

  • 5 January

    Д.Сүхбаатарын талбайд “Ном солилцох өдөрлөг” болно

    “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүрэлцэн ирэхээс гадна нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн ном солилцсон эхний 100 хүнд …

  • 5 January

    Н.Батсүмбэрэл: Хүй долоон худгийг үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлнэ

    “Монгол наадам цогцолбор”-ын ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа. -“Монгол наадам цогцолбор” бол Хүй долоон худагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар та уншигч олонд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй байх? -“Монгол наадам цогцолбор” бол нийслэлийн бүтцэд байдаг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар. Улсын баяр наадмын хурдан морины уралдаан болдог гэдгээр нь Хүй долоон худгийг иргэд, олон түмэн сайн …

  • 5 January

    Хотын дарга Токио хоттой харилцаагаа өргөжүүлэх саналыг Элчин сайдад албан ёсоор тавилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзлаа. Хотын даргын зүгээс ноён Масато Такаокаг Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад бүхий л талаар тусалж дэмжихээ илэрхийллээ. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаока “Миний бие өнгөрсөн …

  • 5 January

    Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв. Шинэ дүрэм хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм нөхдийн амрыг эрье. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Батлан хамгаалахын багц хуулийг хэрэгжүүлэх ажил тус салбарын хэмжээнд үе шаттай хийгдэж байна. Эл ажлын …

  • 5 January

    “Дотны туслагч” ӨЭМТ: Сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн өвчлөл буурсан

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон цаашид тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгөв. Он гараад эхний долоо хоногийн байдлаар Сүхбаатар Эрүүл мэндийн төвөөр 5959 үзлэг хийгджээ. Үүний 8.4 хувь нь томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замаар халдварладаг ханиад болох нь …

  • 5 January

    Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдын анхааралд

    2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан ЭМД-ын шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөж хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд сард 4800 төгрөг, жилд 57600 төгрөг, их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутан сард 2400 төгрөг, жилд 28800 төгрөг төлөх ажээ. 2016 оны шимтгэлээ төлөөгүй иргэд 46080 төгрөг, оюутан 23040 төгрөгийг заавал нөхөж …

  • 5 January

    Иргэдэд гадаад паспортын сунгалтын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг боллоо

    Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс  иргэддээ бүртгэлийн үйлчилгээг Нэг цэгээс түргэн шуурхай үзүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа бөгөөд энэ удаад гадаад паспортын сунгалтын үйлчилгээг дүүрэг дээрээ хийж эхлээд байна.  Иргэд  дүүргийнхээ  Нэг –Цонхны үйлчилгээний №14 дүгээр цонхны улсын бүртгэгчид хандан гадаад паспортын сунгалтын үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой боллоо.

  • 5 January

    “БЯМБА” гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу бямба гаригт бүх нийтээр ажиллах юм. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна. Мөн НИТХ-ын тогтоолоор автомашины …

  • 5 January

    Утааны эсрэг аав ээжүүд дахин жагсахаар боллоо

    2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт  Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа  жагсаалаа зохион байгуулахаар болжээ.   Г.Нараа  

  • 5 January

    153 удаа цусаа бэлэглэж Алтан донор болжээ

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2015 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Энэхүү өдрийнхөө хүрээнд санаачлага гаргаж цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг  “Цусны донорын өдөр” болгож буйгаа зарлалаа.  Жил бүрийн  6 дугаар …

  • 5 January

    Халуурах нь антибиотик уух шалтгаан биш

    Хүн амын дунд амьсгалын замын халдварт өвчин их байгаа энэ үед мэргэжлийн байгууллагаас дараах тодруулгыг авлаа. Халдварт өвчний тандалт урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүх: Ханиад томуугийн сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах шаардлагатай –Салхин цэцэг өвчнийг ханиадтай андууран эмчлэх дур мэдэн эмчлэх тохиолдол гарлаа. Элдэв халдварт өвчин, ханиад зэргийг яаж ялгах вэ? -Ханиад томуу ч гэсэн амьсгалын замаар халддаг халдварт өвчин. Нийтлэг …

  • 5 January

    17 аймгийн 127 суманд өвөлжилт хүндэрсэн байна

    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн. Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастайгаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг …