Tag Archives: нийгэм

January, 2017

  • 7 January

    Тээврийн хэрэгслийн татвар хураах ажил энэ сарын 9-нөөс эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажлыг энэ сарын 9-нөөс эхлэн явуулахаар болсон. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн алба, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан ажлын хэсгээс татвар, төлбөрийн ажлыг хэрхэн ямар хэлбэрээр явуулах талаар өнөөдөр …

  • 7 January

    Утааны эсрэг аав ээжүүд энэ сарын 28-нд дахин жагсана

    2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа жагсаалаа зохион байгуулахаар болжээ. Г.Нараа

  • 7 January

    Өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр  буюу бямба гаригт бүх нийтээр ажиллах юм. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна. Мөн НИТХ-ын тогтоолоор автомашины улсын дугаарын …

  • 7 January

    Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр “Ном солилцох өдөрлөг” болно

    “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг өнөөдөр  зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүрэлцэн ирэхээс гадна нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн ном солилцсон эхний 100 …

  • 7 January

    Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнө үү. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулахаар болоод байна.

  • 6 January

    УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай Төрийн ордонд уулзаж, парламентын үйл ажиллагаа, ирэх дөрвөн жилд баримтлах бодлого зорилт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр ИТХ-ын дарга, Засаг дарга нарт шинэ оны болон Үндсэн хуулийн 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, ажилд нь амжилт хүсээд, дараах асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсэв. 1.Монгол …

  • 6 January

    Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 6 дугаар сард хэлэлцэж, энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг …

  • 6 January

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллалаа

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга нар  2017 оны 1 сарын 5-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр төвийн үйл ажиллагаа болон шинээр нэвтрүүлж буй технологиудынхаа талаар танилцууллаа. Тус төвд 2016 онд цус цуглуулах, үйлдвэрлэх, шинжлэх, хадгалах, тээвэрлэх, цахим бүртгэлийн нийт 108 нэр төрлийн 7.3 тэрбум төгрөгийн …

  • 6 January

    Цахилгааны утасны даацыг хэтрүүлвэл галын аюултай

    Цахилгаан хэрэглээний даацыг хэтрүүлвэл галын аюултай тул эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалж хэрэглээгээ ухаалгаар зохицуулна уу! Засгийн газрын тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний үнийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан Танд зөвлөж байна. Хөнгөлөлтийг зөвхөн өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл …

  • 6 January

    Д.Ганбат:Нисэх буудлын үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай байдлаар зохион байгуулна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзлаа. Сайд Д.Ганбат “Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байна. Дэд бүтцийн салбар, тэр дундаа зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж байгаад баяртай байна” гэлээ. …

  • 6 January

    Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн энэ сарын 9-нд болно

    БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран  энэ сарын 9, 10-ны өдрүүдэд   “Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний  худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна. Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах  зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд …

  • 6 January

    Приус автомашины 46 ширхэг толь хулгайлсан этгээдийг илрүүлжээ

    Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч, тус дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Амартүвшин, хороон цагдаа дэд ахлагч н.Мөнхжаргал нар приус автомашины олон тооны толь хулгайлсан этгээдүүдийг саатуулан, шалгаж эхэлжээ. Цагдаагийн алба хаагчдыг хариуцсан хорооны нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа ЭХЭМҮТ-ийн хашаанд овор ихтэй эд зүйл авч явсан сэжиг бүхий хоёр иргэнийг шалгахад Сонгинохайрхан дүүрэгт …

  • 6 January

    Агаарын бохирдол ихтэй бүсэд хотын дарга ажиллаж, дулаан хадгалах шинэ халаагуур зарим өрхөд өглөө

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн нэг нь гэр хорооллын  нүүрс түлж байгаа өрхийн яндангийн утаа юм. Тиймээс утааг багасгах зорилгоор Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн буюу 21:00-06:00 цагийн хоорондох хэрэглээний төлбөрийг тэглэхээр болсон. Засгийн газрын энэ шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдтэйгээ агаарын бохирдолын эсрэг  хамтдаа тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газраас  шөнөдөө дулаанаа …

  • 6 January

    “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

    Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) НҮТББ хамтран нийслэлийн хүн амын, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, MHI байгууллагын үүсгэн байгуулагч, Харвардын их сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт хийхээс гадна насанд …

  • 5 January

    Д.Сүхбаатарын талбайд “Ном солилцох өдөрлөг” болно

    “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүрэлцэн ирэхээс гадна нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн ном солилцсон эхний 100 хүнд …