Гурван хүүхдийг галын аюулаас аварсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь …
Tag Archives: нийгэм
June, 2017
-
7 June
Барьцгүй нөхдийн балаг үргэлжилсээр…
Гадаа дулаараад нэг л тайван болчихлоо. Гэвч халуунд харшилдаг, хууч өвчин нь хөдөлдөг хүмүүс цөөнгүй байдаг. Өөрөөр хэлбэл цаг агаарын байдлаас болоод буруу зөрүү ярьж, мэдэн будлигчид нэмэгддэг гэсэн үг л дээ. Тэдний нэг бол өмгөөлөгч Г.Батбаяр юм. Өнөөдөр ярьсан зүйлээ маргааш нь үгүйсгэдэг. Олны анхаарал л татаж байвал мэргэжлийн эрх үүргээ умартан үйлчлүүлэгчээ яллаж, залилж, итгэсэн нэгнийхээ нуруунд хутга …
-
7 June
Боловсролын сайдаар хэн гэнэ үү? Тимон уу? Арай үгүй байлгүй дээ
Боловсролын сайд унаж, дэд сайд нь АНУ-ын элчин сайдаар томилогдчихлоо. Үндсэндээ Монгол Улсын боловсролын салбар эзгүйрчихлээ гэж хэлж болно. Уг нь энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, өмнөх сайдын үед гарсан алдаа дутагдлыг засах чадвартай нэгнийг хугацаа алдалгүй томилох ёстой баймаар. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд асуудал олон нийтийн анхаарлын төвөөс холдчихоод байна. Эсвэл зориудаар холдуулах сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Гэтэл энэ завсарт …
-
7 June
Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ шалгаарай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд орон даяар эхэлнэ. Харин гадаад улсад байгаа Монгол иргэдээс санал авах ажиллагааг зургаадугаар сарын 10-11-ний өдөр авахаар товлоод байгаа билээ. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулсан байна. Тодруулбал Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг оруулжээ. Иргэн та цахим хуудсын шалгах гэсэн хэсэгт …
-
7 June
Гол усны ослоос сэрэмжлүүлж байна
Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд болон иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 9 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 17 удаагийн усны осол гарч , 20 хүн амь насаа алдсан байна. Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг …
-
7 June
Жолооч гар утсаа ашиглан тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг хялбархан төлөх боломжтой боллоо
Замын хөдөлгөөний удирдлагын төв нь иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг боллоо. Уг хэвлэгдсэн QR кодыг интернет банкны харилцагч ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль хялбар төлөгдөх юм. Алхам: Жишээ нь: Хаан банкны QR аппликейшн суулгасанаар QPay үйлчилгээ цэс рүү нэвтрээд Зөрчлийн хуудасны QR кодыг уншуулахад мэдээлэл харагдах …
-
7 June
Баянгол зочид буудлыг сейфтэй мөнгөтэй нь хувьчилж авсан нь….
http://www.breakingnews.mn/c/r/70745
-
7 June
Улсын хэмжээнд хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна
2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа (үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай), 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна. Тодруулбал, 350.7 мянган га-д үр тариа, 11633 …
-
7 June
Улаанбаатарт 21-23 дулаан байна
2017 оны 06 дугаар сарын 06-ны 20 цагаас 06 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм өдөртөө 18-23 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө …
-
6 June
Сонгуулийн сурталчилгааны үеэр дараах зүйлсийг хориглоно
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс ХОРЬ хоногийн өмнө буюу өнөөдөр /2017-06-06/- өөс эхлүүлнэ. Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрийг хуульчилсан байдаг. · сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, · сурталчилгааны зурагт самбар байрлуулах, · сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, · ухуулах байр ажиллуулах, …
-
5 June
П.Батбаатар:Сонгуулийн санал тоолох машин худалдаж авахтай холбоотой гомдлыг шалгаж байгаа
ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Батбаатартай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. -Он гарсаар нэлээд хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, хагас жил шахуу. Эрүүгийн нөхцөл байдал энэ хугацаанд ямар байв? -Монгол Улсын хэмжээнд оны эхний таван сарын байдлаар 11022 гэмт хэрэг бүртгэгдсэний 7036 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг …
-
2 June
Хар тамхи худалдаалдаг бүлэг этгээдийг баривчиллаа
Одоогоос хоёр жилийн өмнө Зүүн Өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт монголчууд элсэж, Монголоор дамжуулан мансууруулах бодисын наймаа эрхэлж байсан нь тогтоогдож байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс хар тамхи тээвэрлэгч, дамжуулагч улс биш харин идэвхитэй хэрэглэгч орон болон хувирч байгаа гэнэ. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд олширч …
-
2 June
Баянзүрхийн 321 урт метр гүүрийн шав тавих ёслол боллоо
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Баянзүрхийн 321у/м гүүрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км авто замд Туул гол дээр байрлах юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулахад 1960-86 оны үед баригдаж, 40-өөс …
-
2 June
Хүүхдийн баярын нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байлаа
Нийслэлийн Тээврийн газрын санаачлагаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр хүүхэд багачуудаа баярлуулхаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусаа амьтны дүрс болон баярын бөмбөлгөөр чимэглэсэн автобусаар үйлчиллээ. Тус өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар нь цагаан цамцтайгаар үйлчилж, шалгагч нар нь хүүхдэд зориулсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл