Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоолоо. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс …
Tag Archives: нийгэм
December, 2016
-
22 December
Эмнэлэг бус, цагдаагийн байгууллага албадан эрүүлжүүлнэ
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг эмнэлгийг байгууллагад /эмнэлэгт/ албадан эрүүлжүүлж байгааг өөрчилж, энэ үйл ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалалд шилжүүлэхээр тусгажээ. Архи, согтууруулах ундаа хэтрүүлсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон этгээдийг эмнэлэгийн байгууллагад албадан эрүүлжүүлэх …
-
22 December
50 ор бүхий хүүхдийн тусгай тасаг түр нээн ажиллуулна
Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлэгийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу БХЯ-ныхан Цэргийн төв эмнэлэгтээ Хүүхдийн түр тасаг нээн ажиллуулахаар болов. 50 ор бүхий тасгийн байр, орчин нөхцөлтэй Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд танилцаж, шаардлага хангаж байна гэж үзжээ. Тасгийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх …
-
21 December
Нисэхийн салбарын сургалтын үйл ажиллагаанд шинэ хөгжлийг эхлүүллээ
Иргэний нисэхийн ерөнхий газрын Сургалтын төв олон улсын иргэний нисэхийн мэргэжлийн сургалтуудыг эх орондоо зохион байгуулах, нутагшуулах зорилтыг энэ онд дэвшүүлэн ажилласан. Дээрх зорилгынхоо хүрээнд Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх “Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC” стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг боловсруулж Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-аар албан ёсоор баталгаажууллаа. Ингэснээр Монгол Улсын Иргэний нисэхийн салбар …
-
21 December
“Хууль тогтоомжийг сурталчлах жил” болгох зорилт дэвшүүллээ
Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. 2016 оныг “Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг сурталчлах – Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх жил” болгох зорилгыг дэвшүүлэн, хэрхэн ажилласан ажлаа дүгнэж, ирэх онд ямар чиглэлээр ажиллах талаар энэ хурлаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, …
-
21 December
Цөмийн болон цацрагийн хяналтын улсын алба 40 нас хүрлээ
Монгол Улсад цөмийн болон цацрагийн хяналтын улсын алба үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. МХЕГ, НМХГ, Цөмийн энергийн газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Цацрагийн хяналтын лаборатри, Цөмийн физикийн судалгааны төвийн төлөөлөл оролцсон уг арга хэмжээг нээж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү үг хэлэв. Тэрбээр “Одоогоос 40 …
-
21 December
“Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо
Монгол улсад Хууль зүйн алба байгуулагдсаны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан ХЗДХЯ-тай хамтран Архивын ерөнхий газраас “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр “Монголын үндэсний музей”-д нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ХЗДХЯ-ны удирдлагууд, тус яамны харьяа агентлаг, байгууллагын дарга нар оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн …
-
21 December
“Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой” сэдэвт маркийн нээлт боллоо
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан маркийг Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хийж гүйлгээнд өнөөдрөөс гаргаж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Ю.Цэдэнбалын дүү Ю.Жавзан, Юмжаагийн …
-
21 December
“Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Уг бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам хамтран зохион байгуулж байгаа юм. Хурлыг Монгол Улсын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүүрагчаа даргалж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
21 December
Ц.Элбэгдорж Монгол Улсад Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсад Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр “Корпорейт Конвейшн” төвд боллоо. Тус хуралд оролцогсдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонордуулав. Тус мэндчилгээнд “Монголын спортыг дэлхийд төлөөлдөг итгэмжит элч, Олон улсын олимпийн хөдөлгөөний үзэл санааг эх орондоо түгээн дэлгэрүүлэгч Монголын Үндэсний …
-
21 December
Хальтиргаатай замуудад 45,5 тн бодис цацлаа
2016 оны 12 сарын 20-ны өдөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан хариуцсан зам талбайнхаа автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж ажиллалаа. Ингэхдээ шүүр, цас үлээгч болон явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжүүдийг ашиглаж, явган хүний замын цасыг түргэн шуурхай цэвэрлэж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөө, “Макс молл”-н уулзвараас Саппорогийн уулзвар, Магсаржав, Маршлын …
-
21 December
Нийслэлийн оны шилдэг хүүхдүүд тодорно
Улирч буй онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 14.00 цагт Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэх 5 номинациар шалгаруулна. Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, …
-
21 December
Шинэ жилийн баярын чимэглэл болгон ойгоос зулзаган мод тайрч ашигласан зөрчил илэрчээ
Сүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээ тогтоож, авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол …
-
21 December
ХНХ-ын яам УЕП-ын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Улсын Ерөнхий прокурорын газар төр, нийтийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, учирсан хохирол, гэм хорыг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлж Н.Номтойбаяр сайд, сайдын зөвлөх Т.Тэлмэн, хуулийн хэлтсийн дарга Б.Амаржаргал оролцсон бол прокурорын газрыг төлөөлж Монгол Улсын …
-
21 December
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна. ТӨРИЙН ОРДОН 09.30 цагт: “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” эрдэм шинжилгээний бага хурал Иргэний танхимд болно. Утас: 99083187 11.00 цагт: Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНКУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Калыбек Кобландинтайг хүлээн авч уулзана. Утас: 89999926, 99080827 14.00 цагт: …