Tag Archives: нийгэм

December, 2016

  • 19 December

    Сонгинохайрханчууд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах сурталчилгааг өвөрмөцөөр хийжээ

    Гудамж, талбайн самбарт тавигдаж байгаа мэдээллээс иргэд өөрт хэрэгтэйг олж хардаг. Эдгээр самбарууд сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн зураг болон уриа үгээр, аливаа баяр дөхөхөөр мэндчилгээ, урамшуулал, хямдралын зараар дүүрдэг болоод байгаа. Тэгвэл СХД-ийнхэн нэгэн өвөрмөц мэдээллээр самбарнууд байрлуулж байгаа нь шинэ жилийн үеэр содон тусч байна. Засаг даргын тамгын газраас санаачилсан “Энгийн дадлаар эрүүл амьсгалъя” аяны мэдээлэлтэй самбарыг дүүргийн хэмжээнд …

  • 19 December

    НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Сарын сүүлч буюу энэ сарын 20-ноос хүйтэрч эхлэх төлөвтэй байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлын талаар танилцуулсан. Тэрбээр “Нийслэлд хотод зохион байгуулагдсан олон нийтийг хамарсан арга хэмжээний үед 17 удаа хэв журмын …

  • 19 December

    Турк улсын Кайсери хотод болсон халдлагад монгол оюутан өртөөгүй гэж мэдэгдлээ

     2016 оны 12 -р сарын 17-ны өдөр орон нутгийн цагаар 08.40 цагийн үед Туркийн Кайсери хотын Эржиэс их сургуулийн хотхоны үүдэнд цэргүүдийн сууж явсан автобус руу тэсрэх бөмбөг ачсан авто машинаар амиа золиослогч халдлага үйлдсэн хэрэг гарлаа. Тус их сургуульд манай улсын 23 оюутан суралцаж байгаа бөгөөд Туркийн зэвсэг хүчний мэдээлж буйгаар 13 цэргийн албан хаагч нас барж, 48 хүн …

  • 19 December

    Өнөөдрөөс эхлэн 11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэнэ

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш байнга эргэдэг болгосон. Баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт хоёр сар гаруйн хугацаанд туршилтаар явуулсан байна. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болголлоо Үүнд: …

  • 18 December

    Осголт, хөлдөлтөөс сэргийлье

     Баярын өдрүүдэд байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилээ хэрхэн сайхан тэмдэглэх вэ гэж бодохоос алба хаагч, ажилчидаа хэрхэн аюулгүй гэр орондоо харьж байна эдгэгт анхаарал тавьдаггүй. Үүнээс болоод шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймээс нийгмийн …

  • 18 December

    Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг албаныхан сэрэмжлүүлж байна. Тодруулбал энэ арванхоёрдугаар сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 21-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Энэ үеэр салхи энэ сарын 18, 21-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн өмнөд …

  • 17 December

    Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа

    Монгол Улсын шүүхийн захиргааны байгууллага 2016 оны ажлын ололт амжилтаа дүгнэж, ирэх оны бодлого зорилтоо тодорхойллоо. Шүүхийн тамгын газруудын 2016 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, болон газар, хэлтсийн дарга нар, …

  • 17 December

    Согтуурсан жолооч замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд хөнгөн гэмтжээ

              2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн нийт 739 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол, хэргийн улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 27978 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс …

  • 17 December

    Жанжин Д.Сүхбаатарын талбай гацуураар “гоёно”

    Жанжин Сүхбаатарын талбайн төв дунд байруулсан шинэ жилийн сүлд модыг өчигдрөөс эхлэн засч байна. Энэхүү сүрлэг ногоон мод нь 20 метр өндөр юм гэж мод засч буй азлуус хэллээ. Хотын хамгийн өндөрт орох энэ модыг төмөр арматураар угсарч, ногоон мөчрөөр хулдаж байгаа юм. Гэрлэн чимгээ зүүсэн үедээ шөнийн гоёлыг үзүүлэх болно. Мөн төв талбайн урд хэсэгт ч мөсөн гулгуурын талбай …

  • 17 December

    В.Путин, Шинзо Абэ нар маргаантай арлуудаа хамтран эзэмшихээр болжээ

    ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт өчигдөр өндөрлөлөө. Энэхүү уулзалтаар хоёр тал Хокайда арлын асуудлаар голлон ярилцаж шийдэлд хүрэх байсан юм. Гэвч харилцан буулт хийж арлыг худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ашиглах саналыг В.Путин тавьсан байна. Мөн энэ удаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүлээгдэж байсан хоёр орны энхийн гэрээг ч байгуулсангүй. Мөн уулзалтын дүнд бизнесийн …

  • 17 December

    Сүлжээний бизнесийнхэнд “Мэргэжлийнхэн” хяналтаа тогтооё

    Сүлжээний бизнес дахин цэцэглэж байна. Нэг хэсэг хүчээ авч байсан энэ бизнес өндөрлөгт гарч нэг л “унадаг” аюултай. Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг шууд худалдаанд иргэдийн хүчийг ашиглан борлуулалт хийх нь элбэгшиж. Хятадын, Америкийн, Оросын, Швейдын гэх мэт маш олон сүлжээ бий. Дэлгүүр лангуунд бараа худалдаж сууснаас хүмүүсийн хүчийг ашиглах нь борлуулалтанд илүү байдаг бололтой. Энэ бүх танилцуулж орой бүр телевизээр …

  • 17 December

    Хүүхдээ багаас нь “ууж, идэх” дамжаанд суулгаж байна

    “Шинэ жилээр манай хүүхдийн ангийнхан 85 мянган төгрөгөөр нийлнэ” гэж нэгэн ээж ярилаа. Зарим сургуулийн сурагчид шинэ жилээр томчуудаас дутахгүй цэнгэх бололтой. Эдийн засгийн хямрал, бүсээ чангалах ч юу боллоо. Монголчуудын нэрэлхүү зан элдэв баяраар өвчин болтлоо дэвэрдэг. Богд хаант засгийн үед цагаан сар тэмдэглэх гэж гэрээ зараад, баярын дараа орох оронгүй болсон нэгэн гэр бүлийн тухай сонинд бичсэн гэдэг. …

  • 17 December

    15 сая төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэсэн залуус баригджээ

    ЦЕГ болон Монголбанк хамтран мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдвэрлэсэн залуусын талаар мэдээлэл хийлээ. Иймэрхүү гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай болжээ. Цагдаагийн ерөнхий газарт 2016 он гарсаар 10, 20 мянган төгрөгийн дуурайж, хуурамчаар хийсэн гэх 259 гомдол иржээ. Нийт ирсэн гомдлын 37 материалд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж буй аж. Хуурамч мөнгөн тэмдэгтийг 35 хүртэлх насны компьютер, график, дизайн чиглэлийн …

  • 17 December

    Жирэмсэн үеийн ургийн оношилгоог ОУ-ын түвшинд хийдэг болж байна

    Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн дагуу ЭХЭМҮТ-ийн 8 эмч “Эх, ургийн анагаах ухаан судлал”-аар төрөлжсөн нарийн мэргэшлийг эзэмшиж,  үнэмлэхээ гардан авлаа. Тус эмч нар тусгай хөтөлбөрийн дагуу 3 жилийн хугацаанд цахимаар болон ажлын байран дээрээ суралцсан бөгөөд сургалтын үр дүнд жирэмсэн үед ургийн оношилгоог олон улсын практик удирдамж, стандартын дагуу хийх чадвартай болж байгаа …

  • 17 December

    Ирэх онд хэмнэлтийн горимоор ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд төсвийн шууд захирагч, ахлах нягтлан бодогч нарт зориулсан “Санхүү, төсвийн талаар баримтлах бодлого, чиглэл цаашид анхаарах асуудлууд” сэдэвт сургалтад оролцож, үг хэллээ. “НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвийг хэлэлцэж баталсан. Ирэх онд төсвийн байгууллагын орон тоог нэмэхгүй байх, …