Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж зохих шийдвэр гарсныг мэдээлж байна. Хоёр дахь санал хураалттай холбоотой хүсэлт шаардлагыг нам, холбоодоос ирүүлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Монголын ардчилсан холбоо, Ардчилсан нам, Ардчилсан залуучуудын холбооноос хоёр дахь санал хураалттай холбогдуулан …
Tag Archives: нийгэм
June, 2017
-
28 June
Налайх дүүрэгт гэрэлтүүлгийн шонг цэцгийн мандалаар гоёж байна
Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Дүүрэг хороонд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх” зорилт тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байна. Тухайлбал, Бөмбөрцөгийн уулзвараас Буян Налайх хүртэлх зам дагуу шимлүүст мод тарилаа. Мөн дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албанаас Улаанбаатар, Чойр, Налайхын уулзвараас Буян Налайх худалдааны төв хүртэлх зам дагуу …
-
28 June
Дахин санал хураалтыг ирэх сарын 7-ны өдөр явуулахаар болов
Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр дахин санал хураах өдрийг ирэх сарын 09-ний өдөр, харин гадаадад байгаа сонгогчдын санал хураалт ирэх сарын 4-д болно гэж мэдэгдсэн. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, дахин санал хураалтын товын талаар хэлэлцээд, ирэх сарын 7-нд явуулахаар шийдвэрлэжээ. Ирэх сарын 9-ний өдөр Ням гариг байсан бөгөөд иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн …
-
28 June
Төв, Сэлэнгэ, Хэнтийд гарч буй түймрийн голомт уруу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ. Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд …
-
28 June
Шүүхийн архивын үйлчилгээг иргэдэд ойртууллаа
Шүүхийн төрөлжсөн архив иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор gmail-д суурилсан шүүхийн архивын дотоод сүлжээг бий болгож, “Ойрхон архив” лавлагааны бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна. Уг бүтээгдэхүүн нь иргэн өөрт хамгийн ойр байрлах шүүхийн тамгын газрын архивт өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/-өөр дамжуулан хүсэлтээ гаргаж, нутаг дэсвгэрийн харьяалал үл харгалзан Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн хэргээс лавлагаа, хуулбарыг гаргуулан авах боломжийг …
-
27 June
Шүлхий өвчний эсрэг вакциныг долоодугаар сарын II хагаст багтаан нийлүүлэх шийдвэрийг ОХУ гаргажээ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад …
-
27 June
Гол усны ослоос сэрэмжлүүлж байна
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, …
-
27 June
С.Ганбаатарт холбогдох асуудлыг шүүхээс цагдаагийн байгууллагад дахин буцаалаа
МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар тавдугаар сарын 23-ны өдөр гадаадын иргэнээс хандив авсан талаар цагдаагийн байгууллага тогтоосон. Уг хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн билээ. Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг нэмж шалгуулах даалгавар өгч Цагдаагийн …
-
27 June
СЕХ: Хоёр дахь санал хураалтын зардал 7.2 тэрбум төгрөг болно
Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэхдээ “1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны автомат системд ирсэн. Өчигдөр буюу санал өгөх өдөр 27 хүн нас барсан. Мөн түр хасалт хийлгэсэн 44 мянган сонгогч байсан. Үүнээс 3388 сонгогч өөрийн хэсэгтээ санал өгсөн. Улсын хэмжээнд сонгуулийн …
-
27 June
Улсын хэмжээнд сонгуулийн ирц 66.54 хувьтай явагдлаа
Монгол улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн санал хураалт өчигдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгууль улсын хэмжээнд сонгогчдын санал хураалтын ирц 66.5 хувьтай байсан юм. Ирц хангалттай байсан ч нэг дэвшигчдийн хэн ч саналдаа өгсөн нийт сонгогчийн 50+1 хувийн саналаа авч чадсангүй. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн сонгуулиар “Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хуульд нэр дэвшигчдийн …
-
26 June
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн 3 настай хүүхдийг голд урсаж байхад нь аварлаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн энэ сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад гурван настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажиллаж уснаас аварч эцэг эхэд …
-
26 June
Р.Содхүү: Сонгогчдын нэрийн жагсаалтад ямар ч маргаан байхгүй
Монгол орон даяар ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж буйтай холбогдуулан, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас /ОӨУБЕГ/ сонгогчдын нэрсийн жагсаалтын асуудлаар сэтгүүлчдэд дахин мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү “359,393 сонгогчийн мэдээлэл сонгогчийн нэрсийн жагсаалтад ижил нэртэйгээр бичигдсэн байгаа. Овог нэр нь ижил сонгогчид олон байгаа. Жишээлбэл, Ганбаатарын Солонго гэдэг нэртэй хүн 66 байх жишээтэй. Эдгээр иргэдийн нэр давхардаж …
-
26 June
Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг өнөөдөр тоолно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 иргэн энэ 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгсөн юм. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагт эхлүүлж, ажиглагч, …
-
26 June
Өнөөдөр, маргааш согтууруулах ундаа худалдаалахгүй
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр албан ёсоор өглөө 07:00 цагаас эхэллээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан юм. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл …
-
26 June
Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна
Өнөөдөр дэлхий нийтээр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр. Энэ өдрийг манай улс хар тамхитай тэмцэх ач холбогдлыг нэмэгдүүлэх, ард иргэдийг мэдээллээр хангах, хор хөнөөлийг сурталчлах зорилготойгоор тэмдэглэж ирсэн байна. Монгол Улсад “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” 1999 онд байгуулагдсан юм байна. Энэ байгууллага иргэдэд хар тамхины талаархи сургалт болон судалгаа, сурталчилгаа явуулдаг ажээ. Манай улсын хувьд хар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл