Tag Archives: нийгэм

March, 2017

  • 31 March

    Манай улс агаарын шинэ зам ашиглаж эхэллээ

    Монгол Улсын олон улсын өнгөрөлтийн агаарын замуудад үзүүлэлтэд тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын хоёрдахь шатанд тогтоогдсон агаарын хаалганаас хаалганд чиглэсэн чиг шулуун 6, Улаанбаатар хотод хөөрөлт буултанд ашиглагдах 1 агаарын замыг өнөө өглөөний 08:00 цагаас ашиглаж эхэллээ. PBN буюу үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын зам нь нислэгийн компаниудад илүү шулуун шугамаар нисэх боломж олгодог. Агаарын тээвэрлэгчид эдгээр агаарын замыг ашиглан нислэг …

  • 31 March

    “Алтан чагнуур” 2017 эзэд тодорлоо

    “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 7 дахь жилдээ зохион байгууллаа. Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм. Уг  шагналд …

  • 30 March

    Давс их хэрэглэсний улмаас жил бүр 1.7 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж байна

    “Давс ба эрүүл мэнд” дэлхийн хөдөлгөөний санаачлагаар “Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг  дэлхийн улс орнууд  15 дахь жилдээ, Монгол Улс тав дахь жилдээ  үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Манай улсын хувьд энэ  жил  “ Давс ихтэй хоол хүнсийг мартацгаая” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НЭМҮТ, ЭМЯ, ДЭМБ хамтран өнөөдөр /2017.03.30/ ХХААХҮЯ-ны хурлын танхимд мэдээлэл хийлээ. Хуралд …

  • 30 March

    Г.Наранчулуун:Tөл малын 90 хувь нь бойжиж байна

    Орон нутагт хаваржилт ямаршуу байгаа талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунтай ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт зарим нутгаар нэлээд цас орсон нь хаваржилт хүндрэх шалтгаан болсон талаар малчид ярьж байна. Өнөөдөр орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ? -Одоогоор нийт нутгийн 40 гаруй хувь нь цастай байна. Сүүлийн долоо хоногт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар …

  • 30 March

    Авто тээврийн албан татвар хураах цэгийг нэмлээ

    Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс  АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ хураахтай холбогдуулан СБД-ийн 3-р хороонд байрлах “Саруул” худалдааны төв, СБД-ийн 12-р хороонд байрлах “Сансар-32” үйлчилгээний төвүүд дээр 2017 оны 3-р сарын 30-ны өдрөөс 2017 оны 5-р сарын 31-ний өдрийг дуустал нэмэлт цэг гарган ажиллуулж татвар хураамжийг төвлөрүүлэх боллоо. Нийслэл хотод АТБӨЯХ эзэмшигч та татвар, төлбөр хураамжаа тогтоосон хуваарийн дагуу төлнө үү. Эх сурвалж: …

  • 30 March

    Шар хантаазтанууд Манжуурыг зорилоо

    “Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-өөр өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг нийслэлийн Засаг даргын санаачлагаар БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшуулсан. Тэгвэл эдгээр иргэнийг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан үдэж, гаргалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 30 March

    Хотын дарга Синьхуа агентлагт цаг үеийн асуудлаар ярилцлага өгөв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  өчигдөр БНХАУ-ын хэвлэл мэдээллийн Синьхуа агентлагийн сурвалжлагчтай уулзаж ярилцлага өглөө. Хотын дарга С.Батболд Синьхуа агентлагийн Монгол дахь сурвалжлагч Жөн Чуанд  цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • 30 March

    Агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаараа агаар орчны бохирдлыг бууруулах талаар зөвлөмж гаргасан …

  • 30 March

    ХААН банкны карт болон юнителийн сим карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжтой

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон. Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 86 чиглэлд 929 их, дунд багтаамжийн …

  • 30 March

    УИХ-ын гишүүн Н.Учрал шилдэг эмч нарыг шагналаа

    Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал  Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Н.Учрал гишүүний хувьд өмнө нь тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилчдын баярын хуралд оролцон эмчийн ажлын ёс зүйн чиглэлээр лекц уншихын зэрэгцээ ажил үйлсээрээ манлайлсан гурван эмчийг Байгаль нуур-Итгэлт хамбад аялах эрхийн бичгээр шагнасан билээ. Тэгвэл өнөөдөр СХД-ийн нэгдсэн эмнэлгийн шилдэг эмч нарын багийг …

  • 30 March

    НИТХ-ын 8 дугаар хуралдаан эхэллээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулна. Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх …

  • 30 March

    Газраа чөлөөлсөн иргэдийн байрны түлхүүрийг ирэх сарын 5-ны өдөр гардуулан өгөхийг үүрэгдлээ

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга М.Ганбаатар, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров, төсөл хэрэгжүүлэгч “Гранд Лайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Мөнхцэцэг болон холбогдох албаны хүмүүс хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүрэв. Баянзүрх дүүргийн 12-р хороонд дахин төлөвлөлтийн төсөл дээр шалгарсан “Гранд Лайн” ХХК нь ажлаа “Бэрэн” ХХК-д шилжүүлснээр иргэд, …

  • 30 March

    Өнгөрсөн онд 730 орчим мянган иргэн төр, засагт ханджээ

    2016 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 729 645 иргэн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 716 775 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн нь 98.2 хувьтай байна гэсэн үг юм. 65 316 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 2583 өргөдлийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Санхүүгийн дэмжлэг, гэр, орон сууц хүссэн, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, …

  • 30 March

    Хөвсгөл нуурын баруун эргийн хэрэглэгчдийг байнгын эрчим хүчээр хангана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай Эрчим хүчний сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчээр холбохыг үүрэг болголоо. Үүнийг богино хугацаанд гүйцэтгэж, 2017 оны зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтад хүлээлгэж өгөхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд …

  • 30 March

    Стандартын шаардлага хангахгүй мотоцикль импортлохыг хориглох талаар санал боловсруулахыг даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32100 зам, тээврийн осол гарч, 1289 хүн гэмтэн, 558 хүн нас барж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн онд гэхэд л амиа алдсан хүмүүсийн 73.5 хувь буюу 352 нь орон нутагт байсны 136 нь жолооч, 149 нь зорчигч байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод  нас барсан 127 …