Tag Archives: нийгэм

February, 2017

  • 10 February

    Архины 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүллээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 37 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг байна. Үүнээс 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлжээ. Харин зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан …

  • 9 February

    “Хонх дарж , хаалгаа тогшъя” хөдөлгөөн өрнөнө

    Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулийг дагаж мөрдсөнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийт, төр захиргааны байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хонх дарж, хаалга тогшъё” хөдөлгөөн өрнүүлэх гэж байна. Уг ажлын хүрээнд Дүнжингарав төвд хоёрдугаар сарын 10-ны өдөр 16:00 цагт өдөрлөг арга …

  • 9 February

    ХДХВ, ДОХ-ын төсөл 2021 он хүртэл үргэлжилнэ

    Манай улс ДОХ,Сүрьеэ, Хумхаа өвчитэй тэмцэх Глобаль сангаас 2003 оноос хойш ДОХ, Сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоох бэхжүүлэх чиглэлээр 57.9 сая долларын төсөл хэрэгжүүлсэнээс 21,5 сая долларыг ХДХВ,ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулсан байна. Глобал сангийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог энэхүү санхүүжилт нь манай улсын хувьд олон улсын хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх, Үндэсний хэмжээний бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр …

  • 9 February

    Энэтхэг улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Энэтхэг Улсад энэ сарын 3-наас 7-ны өдрүүдэд ажлын айлчилал хийлээ. Энэ үеэр Дэд сайд Л.Бямбасүрэн Шинэ Дели хотноо Энэтхэг улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон юм. Тус үзэсгэлэнд Энэтхэг улсын 100 гаруй техник технологийн компани бүтээгдэхүүнээ танилцуулсан …

  • 9 February

    Ж.Эрдэнэбат: Хуурай сүү үйлдвэрлэх төхөөрөмжийг бүх аймаг, суманд суурилуулна

    Монгол Улсын Засгийн газар хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр тогтвортой хангах зорилт тавьж, “Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс орон даяар өрнүүлж эхэлсэн. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор болж байгаа аяныг “МДМ” ХХК дэмжин, хуурай сүүний жижиг оврын төхөөрөмжөө аймгуудын сүү үйлдвэрлэгч, фермер, хоршоологч, мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнуудад …

  • 9 February

    2, 7-оор төгссөн улсын дугаартай автомашины жолооч энэ сард татвар төлнө

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу энэ сард 2, 7-оор төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар татвараа төлнө. Хуулийн …

  • 9 February

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлжээ

    Өчигдөр буюу 02 дугаар сарын 08-ны Лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осол, хэргийн улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 12, мөргөлдсөн 10, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 …

  • 9 February

    Ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргасан билээ. Уг захирамжаар ирэх амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн …

  • 9 February

    Цагаан сарын үзэсгэлэн худалдаа хаана гарч байна вэ

    Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцээд эхэлдэг. Нийслэлчүүд Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй ийнхүү эрт бэлтгэж бараа материал хямд байх үед зардалаа хэмнэх иргэд ч жил ирэх тусам олширчээ. Энэ жилийн сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа өнгөрсөн сарын эхээр “Мишээл экспо”-д болж өнгөрсөн билээ. Тэгвэл одоогоор хаана ямар үзэсгэлэн худалдаа …

  • 9 February

    “УБТЗ” 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байна

    Монголын эдийн засагт жин дарах хувь нэмрийг оруулж ирсэн компани бол  “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг. 15 мянган хүнтэй энэ том компанийн удирдлагаар сүүлийн дөрвөн сарын хугацаанд ажиллаж байгаа Д.Жигжиднямаа дарга төмөр замын салбарынхаа 2030 он хүртэлх хөгжил дэвшлийн асуудлыг баг хамт олон мэргэжилтнүүдийнхээ хамтаар тодорхойлж байгаа юм. “УБТЗ”-ын мэргэжилтнүүд Ажлын хэсэг байгуулж,  2030 он хүртэлх хөгжлийн  стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад хэлэлцэх …

  • 9 February

    Хорт хавдраас сэргийлж би чадна-Бид чадна

    Дэлхийд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа төдийгүй ирэх 2030 онд хорт хавдрын өвчлөл 21.7 саяд хүрч, нас баралт нь 14 сая болж нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх эгнээг хорт хавдрын шалтгаан эзэлж буй бөгөөд өнгөрсөн 2015 оны статистик үзүүлэлтээс үзвэл элэгний /39.1 хувь/, ходоодны …

  • 8 February

    0-5 настай хүүхдэд 100 хувь хөнгөлттэй эм олгох ажил хэвийн үргэлжилж байна

    Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлтийн үед  10 нэрийн 30 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлттэйгээр үнээр олгож эхлээд  нэг сар болж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 318, орон нутагт 490, улсын хэмжээнд 808 даатгалын гэрээтэй хөнгөлттэй жороор олгох эмийн сангуудаар 29440 хүүхдэд 457 сая төгрөгийн эмийг  олгоод  байна. …

  • 8 February

    Иргэдэд эрүүл аж төрөх дадлыг бий болгоно

    Аливаа улс орны үнэт баялаг нь хүн бөгөөд түүний эрүүл мэндэд “хөрөнгө оруулна” гэдэг нь боловсролд хөрөнгө оруулж байгаатай адил улс орны эдийн засгийн өсөлтөд хандив оруулж байна гэсэн үг  юм. Хүний эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлсийг 100 хувь гэж авч үзвэл түүний 55-60 хувь нь тухайн хүний боловсрол, зан үйл, амьдралын хэвшлээс, 25 хувь нь бусад салбарын эрүүл мэндэд …

  • 8 February

    Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо

    21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Аварга малчид 26-78 насныхан …

  • 8 February

    Цэргийн албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөр таван сая төгрөг байхаар тогтоов

    2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог Засгийн газрын хуралдаанаас баталж, мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах бол 5,052.230 /таван сая тавин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөг байхаар тогтов. Дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах эрдэмд суралцахын зэрэгцээ байгалийн болон нийтийг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн …