Tag Archives: нийгэм

February, 2017

  • 8 February

    Бизнесийнхэн Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулахад хамтарч ажиллана

    Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр гишүүдийнхээ дунд энэ оны анхны уулзалтаа хийлээ. Уулзалтын энэ удаагийн зочноор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уригдан оролцож, агаарын бохирдлын асуудлыг хөндөж, нийслэлээс хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар нээлттэй ярилцлаа. …

  • 8 February

    Налайхын уурхайн нурангид дарагдсан иргэдийн амийг аварлаа

    Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, 57 дугаар уклон, иргэн Б-гийн уурхайд нуранги болж, уурхайн гүнд ажиллаж байсан дөрвөн иргэн дарагдчихлаа гэсэн дуудлага энэ сарын 07-ны өдрийн 14:25 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн найман албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 122 метр урт тунелийн мухраас иргэн Г /31 настай, эрэгтэй/, О /26 …

  • 8 February

    Стандарт банкинд 51 хувиа алдсан МАН 49-ийг булаахаас өөр аргагүйд хүрлээ

    Эрх баригчид “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар улайрч байгаагийн цаад шалтгаан нь Монгол Улсын мэдэлд байсан 51 хувийг Стандарт банкны барьцаанд алдсантай холбоотой гэх ноцтой мэдээллийг нөлөө бүхий эх сурвалж өглөө. “Жаст”-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас 109 сая долларын зээл авахад Эрдэнэт үйлдвэр батлан даасан. Гэтэл уг зээлийг зориулалтын бусаар зарцуулж, эргэн төлөлт хийлгүй сунжирсаар олон улсын Арбитрын шүүхэд …

  • 8 February

    “Улаанбаатарын өвлийн наадам” бямба гаригт нээлтээ хийнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ сарын 11, 12-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Өвлийн спортын төрлийг хослуулсан тус наадмын хүрээнд мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, шүхрийн үзүүлбэр, мөсөн шатар, өвлийн дугуй, 4 дугуйт мотоциклийн парад зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар …

  • 8 February

    Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл эхэллээ

    Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас өнөөдөр тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо байнга өсөн нэмэгдэж, 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 841,552 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс 532,873 тээврийн хэрэгсэл буюу 63.32 хувь нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлж, 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл техникийн …

  • 8 February

    Шинэ нисэх буудлын зөрчлийн 60 хувийг арилгажээ

    Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээж авах Улсын комисс  хуралдаж хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах ажлууд эхнээсээ хангагдаж байна гэж үзлээ. Улсын комиссын болоод хяналт шалгалтын ажлын хэсгийн даргаар Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл, Нарийн бичгийн даргаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар ажилласан юм. Ингэхдээ чиглэл бүрийн нарийн мэргэжлийн …

  • 8 February

    УНТЭ хоёр ээлжээр ажиллаж байна

    Улсын нэгдүгээр нэгдсэн эмнэлэг эмнэлэг хоёр ээлжээр ажиллаж байна. Бөөрний  эмгэг судлалын кабинет Зүрхний цахилгаан бичлэг Зүрхний эмгэг судлалын кабинет Зүрхний эхо Мэдрэлийн эмгэг судлалын кабинет Ходоодны дуран Ерөнхий мэс заслын кабинет Хэвлийн эхо Нүдний эмгэг судалын кабинет Урологи Уушигны эмгэг судлалын кабинет Чих хамар хоолойн кабинет Элэг цөсний кабинет Эрүү нүүрний мэс заслын кабинет Элэг цөсний кабинет Эрүү нүүрний …

  • 8 February

    Б.Энх-Амгалан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, төвийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хамт ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд, байнгын хорооны ажилтнууд байлцсан. Эхлээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн жилүүдэд хийсэн ажил, тулгамдсан асуудлын талаар удирдлагууд нь танилцуулга хийв. Тус төв үндсэн үүргээрээ сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчлэх, сэтгэцийн эмгэгээс …

  • 7 February

    П.Сэргэлэн: Tөмсний сортын 100 хувь жимс, жимсгэний 70 хувийг Монголд тариалагдаж байна

    ХХААХҮ-ийн сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2017.02.07/ боллоо. Хуралдаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын  дарга бөгөөд зөвлөлийн орлогч дарга М.Энх-Амар,  МЭХ-н захирал Б.Батцэцэг, ХААИС-н дэд захирал, доктор, Ph.D  Г.Гантулга,  УГТЭШХ-н захирал Н.Баярсүх,  ШУТИС-н ҮТС-н захирал доктор Ph.D   Ж.Туяацэцэг нарын хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн төлөөлөл оролцлоо. Хуралдааныг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг …

  • 7 February

    Алдарт эхийн одонгийн материалыг авч байна

    Алдарт эхийн одонгийн материалыг авч байна Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг хүлээн авч байна. Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харъяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авах юм байна. Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлэх аж. Үүнд: 1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан …

  • 7 February

    ШӨХТГ: Шатахууны үнийг буулгахыг шаардлаа

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн “Шунхлай Трейдинг”, “Магнай трейд”, “Петростар”, “НИК” зэрэг компаниуд үнээ бууруулахыг шаардсан мэдэгдлийг өчигдөр хүргүүлжээ. Тус шаардлагад Засгийн газрын  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дугаар тогтоолоор онцгой албан татварын хэмжээг  30,000-аас 130,000 тус тус дахин бууруулсан Гэтэл нэр бүхий компаниуд татварын хөнгөлөлт эдэлсээр байж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх …

  • 7 February

    Хотын дарга иргэдтэй уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулздаг ээлжит уулзалтаа өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хийв. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнчулуун болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ган-Өлзий эрүүл …

  • 7 February

    Эргүүлийн офицер иргэдийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалжээ

    Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр өнгөрсөн сарын 28-ны 22.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжинд айлын гэр шатаж байна гэх дуудлагыг хүлээн авч, шуурхай ажиллажээ. Эргүүлийн офицерийг тухайн газарт очиход иргэн Ц-гийн Монгол гэрийн яндангаар гал гарч өрх нь шатаж байсан бөгөөд богино хугацаанд …

  • 7 February

    Ховд, Говь-Алтай аймагт монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдож байна

    Ховд, Говь-Алтай аймгийн нутагт зэрлэг амьтад, тэр дундаа монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдоод байгаа. Энэ нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 03-04-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажилласан бол 04-05-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн …

  • 7 February

    “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баяр болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Гэр бүлийн баяр энэ амралтын өдрүүдэд буюу 2017 оны 2 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Энэ үеэр иргэдийн дунд Үндэсний хувцастай оролцогч …