Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Гэр бүлийн баяр энэ амралтын өдрүүдэд буюу 2017 оны 2 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Энэ үеэр иргэдийн дунд Үндэсний хувцастай оролцогч …
Tag Archives: нийгэм
February, 2017
-
7 February
Монголбанк “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдэж 46,8 сая төгрөг хандивлалаа
Монгол орны ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зудын байдалтай байгаа энэ үед Монголбанкны ажилтан, албан хаагчид цалингаасаа хуримтлал үүсгэн, 46.8 сая төгрөгийг малчдад хандив тусламж болгон хүргүүлснийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд хүлээлгэн өглөө. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр “Бичин жилийн зуд гэж олон түмний хэлж, ярьдгаар энэ жил амаргүй өвөл болж байгаа учир хүнд хэцүү үед …
-
7 February
БЗД-т нийтийн тээврийн шинэ чиглэл нээлээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссантай холбогдуулж ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлүүлжээ. Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хот талд эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэл сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэнэ. Үйлчлэх …
-
7 February
Л.Пүрэвбаатар, Ч.Сүрэнхорлоо нарын ХЭЗЭЭ ч дуусахгүй гэрээний дагуу УБТЗ-аас 77 сая төгрөг шилжүүлээд байна!
Хариуцсан салбарынхаа нэр сүрийг өндөрт өргөхийн оронд, өөрийнхөө халаасыг түнтийлгэхэд хамаг анхаарлаа чиглүүлээд зогсохгүй, Монгол-Орос хоёр орны харилцаанд хүртэл сэв суулгахаа шахсан этгээд бол УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар юм. Монгол Улсын хууль журмаас дээгүүр харж, том аашилсан түүнийг дахиж л төмөр замын салбарт ойртуулах хэрэггүй шүү гэж энэ салбарын учир мэдэх хүмүүс шулуухан хэлж байгааг энд тодотгоё. Хэрэв тэр үнэхээр …
-
7 February
Угийн бичиг хөтөлснөөр цус ойртолтоос сэргийлж чадна
Монголчуудын оршихуйн соёлын нэн үнэт өв бол “Угийн бичиг” буюу өөрийн гэр бүлийн түүхээ, үеэс үед, үр хүүхэддээ өвлүүлэн ухааруулж ирсэн заншил билээ. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг уламжлалын холбоо хамтран Үндэсний анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Монголын шинжлэх ухааны академийн …
-
7 February
“Резидэнт эмч нарын ёс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагыг сайжруулах” аян зохион байгууллаа
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг төгсөлтийн дараах сургалтанд суралцаж буй эмч нарын харилцаа хандлагыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөний дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Резидент эмч нарын ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах нь” сарын аяныг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ёс зүйн салбар хороо, Чанар …
-
6 February
Л.Пүрэвбаатарын хууль зөрчсөн буруу зөрүү, муйхар үйлдлүүд хөвөрсөөр
Төрийн сайдын тушаалыг үл умартаж өөрийн эрх мэдлээ хэтрүүлдэг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар гэгч эрхмийн талаар бид өмнө нь мэдээж байсан. Тодруулбал, салбарын сайд нь тушаалаа гаргаж 2013 оноос 2018 он хүртэл төмөр замын зориулалтаар дүнзийг ойгоос бэлтгэхгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч үүнийг нь өнгөрсөн онд Л.Пүрэвбаатар гэгч “том толгойтой” дарга үл тоож аймгуудаас их хэмжээний дүнз бэлтгүүлсэн байдаг юм. …
-
6 February
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 471 дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 04 ,05-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 579 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 471 дуудлага бүртгэгджээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 8, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 /үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн явган зорчигч …
-
6 February
“Tээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж” гардууллаа
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, автотээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих, багасгах зорилгоор 2017 онд Англи улсад үйлдвэрлэгдсэн, 8 сая төгрөгийн үнэ бүхий “KANE” маркийн “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж”-ыг хүлээлгэн өглөө. Тус багаж нь тээврийн …
-
6 February
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа экс сайд М.Зоригтын хуучин автомашинуудыг 260 сая төгрөгөөр худалдан авчээ
Хамгийн сүүлд хуралдсан МАН-ын бага хурлаар Завхан аймгийн МАН-ын хорооноос бага хурлын гишүүнээр сонгогдсон УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг тойрсон дуулиан үргэлжилсээр байна. Гэмт хэрэгтнүүдээр удирдах багаа бүрдүүлсэн хэргээр Москва хотноо дуудагдан очиж сануулга авсан мань эр өөрийн намаа биш өрсөлдөгч намын гишүүнийг харамгүй дэмжиж явна. 15.000 ажилтныг эгнээндээ нэгтгэсэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ яах аргагүй том айл. Бие даасан эмнэлэг, …
-
6 February
Н.Уламбаяр:Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд халтиргаа гулгаатай холбоотой ослын дуудлага ирээгүй
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн зөвлөгөөн нийт 11 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолын …
-
6 February
Ц.Сандаг-Очир:Багануур дүүрэгт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 96 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай боллоо. 14 хоног тутамд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж, тайлагнах …
-
6 February
Бямба Ням гаригт авто машиныг тэгш, сондгойгоор хязгаарлана
Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг даргын А/51 дүгээр захирамжийн дагуу 2-р сарын 11 буюу Бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 2-р сарын 12 буюу Ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Мөн түүнчлэн “Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулалт хийнэ. Энэ нь тус худалдааны …
-
5 February
“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам боллоо /фото/
Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB Resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баяр боллоо. Олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумьяа наадмын бамбарыг асааснаар “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам эхэлсэн юм. Зургийг Ulaanbaatar.mn
-
4 February
Төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор улсад ажилласан жилээ нэмүүлдэг болно
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар өчигдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Дээрх хоёр хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар эцэслэн баталсан юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг: “-Энэ хоёр хуулийн төсөл батлагдсанаар 2016 оны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл