Tag Archives: нийгэм

February, 2017

  • 2 February

    Хятадуудыг Монгол Улсад визгүй зорчуулах асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдэх гэж байна

    ОХУ-д очдог Хятад жуулчид ба Монголд ирдэг Хятад жуулчид Хятад Улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулах асуудлыг хоёр яамны түвшинд боловсруулж, УИХ-аар яаралтай оруулан батлуулах гэж улайрч байна. Энэ асуудлыг олны анхаарал сарнисан Цагаан сарын өмнө УИХ-аар оруулсан болоод баталж магадгүй юм. Хэрвээ амжихгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдэхээр зориод байгаа юм байна. Дээрээс ч тийм үүрэг даалгавар өгсөн юм …

  • 2 February

    Нээлттэй ажлын байрны хүрээнд Цахим бүртгэлд 1000 орчим иргэн бүртгүүлжээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Нээлттэй ажлын байр” өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт эхэллээ. Өндөр боловсрол, мэргэжил, мэдлэгтэй, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажлын байранд урьж байгаа юм. Өдөрлөгт залуус идэвхтэй оролцож байгааг нэгдсэн төвийн ажилтнууд хэлж байлаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт очсоноор нийслэлийн харьяа газруудаас санал …

  • 2 February

    “Нээлттэй ажлын байр” өдөрлөг “Дүнжингарав”-т болж байна

    Нийслэлийн 22 агентлагт нарийн мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт  өдөрлөг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өдөрлөгийн үеэр танилцуулах юм. Өдөрлөг  09.00-17.30 цаг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл …

  • 2 February

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 жолоочийг саатуулжээ

    Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 273 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 215 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртжээ. Тухайлбал: БГД-ийн нутаг Модны 2-н зүүн уулзварт T.Pruis маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 13 настай Х-г мөргөж гэмтээсэн хэрэг …

  • 2 February

    УГТЭ амбулатори, оношлогооны тусламж үйлчилгээг 2 ээлжээр үзүүлж эхэллээ

    Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд  өчигдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай …

  • 2 February

    Нохой эзэмшигчдийн анхааралд

    2017 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар  Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн 6 сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуу өвчний эрсдэлд 22 хүн өртсөн  байна. Та галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, хазуулж, ноцуулж, самардуулж,  шүлсдүүлсэн бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.

  • 2 February

    3000 ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгоно

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын …

  • 2 February

    Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож байна

      Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч, ХХ зууны эрх чөлөөний тэмцэгч Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар нь 1921 онд ЗХУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, эх …

  • 2 February

    Д.Чойжамц: Монголчууд сүүлийн үед бүгдээрээ дарга болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь зарим талаар харагддаг

    Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа. -Монгол түмний уламжлалт баяр Цагаан cap хаяанд ирлээ. Айлчлан ирж буй гал тахиа жилийн өнгө төрх ямар байх талаар яриагаа эхлүүлэх үү? -Баярлалаа. Цагаан cap бол ах дүү, төрөл саднаараа орж, мэнд усаа мэдэлцэж, эвсэж нэгддэг их сайхан баяр л даа. Тийм ч учраас хүн бүр энэ баярыг хүсэн хүлээдэг. Ер нь, Монгол …

  • 1 February

    Нийслэлийн “Нээлттэй ажлын байр” өдөрлөг маргааш болно

      Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын …

  • 1 February

    MNBC “ХОВДЫН УЯНГА” –тай хамтран ажиллалаа

    Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн дуу дүрсний өндөр чанартай агаарын олон сувагт тоон телевизийн үйлчилгээг үзүүлэгч MNBC компани “УРЛАГ СОЁЛЫГ ДЭМЖИГЧ” хөтөлбөрийнхөө хүрээнд Ховд нутгаас төрөн гарч буй шилдэг залуу уран бүтээлчдийн “Ховдын Уянга” уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажиллалаа. Тоглолтын үеэр MNBC компани хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас ирж буй XVII жарны “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн 2 азтанг тодруулан, Олон сувгийн телевизийн …

  • 1 February

    ХЗДХ-ын сайд С.Бямбацогт: Утааг бууруулах шилдэг бүтээлийн уралдаан зарлана

    Эмнэлгүүдийн хүүхдийн тасагт шаардлагатай агаар цэвэршүүлэгчийг олон нийтийн дэмжлэг, хандиваар шийдвэрлэн өгч буй “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяны санаачилагч, зохион байгуулагчдыг  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинэ санаачилга гаргасан шилдэг бүтээлийн уралдаан зарлахаар болсноо онцлов. Мөн Монголын мянга мянган бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө хийж буй аяныг төрийн …

  • 1 February

    Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдэл гаргалаа

    Монгол Улсын хилийн тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус байгууллагын шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд шилжиж, бүтэц орон тоо шинээр батлагдлаа. Шинээр батлагдсан бүтэц орон тоотой холбогдуулан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав)-д ажиллаж буй иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ энэ өдрөөс эхлэн ажиллахгүй болж Гадаадын иргэн, харьяатын газрын төв байранд өөрийн …

  • 1 February

    Улаанбаатар хотод авто зогсоолын шинэ шийдлийг нэвтрүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Нидерландын Вант улсын “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.  Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, зогсоол, нийтийн тээврийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болон шилдэг менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм байна. Түүнчлэн  авто зогсоолын шинэ …

  • 1 February

    Архангайн цагаан идээ үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан  үзэсгэлэн худалдаа  зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ  сарын 20-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын талбайд  үргэлжилнэ. Тус худалдааг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, “Нэг Архангай” ТББ-ынхан  хамтран зохион байгуулж байгаа юм байна гэж Чингэлтэй дүүргийн …