Tag Archives: нийгэм

February, 2017

  • 1 February

    Сумын Засаг дарга нар “Доржоо чи яагаад архи уугаад байгаа юм бэ” гээд л сууж байх нь

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Гэр бүлд үйлдэгдэж буй хүчирхийллийг эрүүгийн хэргээс тусгаарласан оновчтой хууль хэмээн дүгнэж байгаа. Гэвч яг хэрэгжүүлээд явахад алдаа дутагдал ихтэй хууль болжээ. УИХ-ын гишүүн А.Сүхбатын хэлдгээр барууны хуулийг л хуулбарласан нь ойлгомжтой биз. Энэ хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд сум, багийн Засаг дарга нарын хүлээн үүргийн тухай тусгасан байгаа юм. …

  • 1 February

    Сар шинийн баярыг тохиолдуулан авто машиныг тэгш, сондгойгоор хязгаарлана

    Сар шинийн баяртай холбогдуулан орон нутгаас хотыг чиглэсэн хөдөлгөөн мөн томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөн эрс ихэсдэг. Улмаар автозамын ачаалал нэмэгдэж, түгжрээ саатал их бий болдог тул нийслэлийн Засаг дарга 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн А/51 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт болон автозамын хөдөлгөөнд хэрхэн өөрчлөлт оруулсан талаар Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах …

  • 1 February

    Чингэлтэй дүүргийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тараалаа

    Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль, 31, 43, 124 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд өчигдөр амны хаалт тараалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чиглэл” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлан ийнхүү сургууль цэцэрлэгийн хүүхэд болон ажилтан албан хаагч нарт 1500 гаруй амны хаалтыг тараасан байна. Уг амны хаалт нь дөрвөн давхар материалаар хийгдсэн, амьсгал хамгаалах клапан бүхий шүүлтүүртэй Монгол Улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн …

  • 1 February

    2 ,7 төгссөн улсын дугаартай жолооч татвараа энэ сард төлнө

    “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгдөг. Хуулийн дагуу 2 дугээр сард 2,7-аар төгссөн улсын дугаартай жолооч нар энэ сардаа багтаж татвараа төлнө үү. 2, 7 …

  • 1 February

    Өнөөдрөөс эхэлж улсын эмнэлгүүд 20:00 цаг хүртэл ажиллана

    Өнөөдрөөс эхэлж улсын эмнэлгүүд уртасгасан цагаар буюу 20:00цаг хүртэл ажиллаж эхлэхээр боллоо. Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор   Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20 цаг хүртэл ажиллуулахаар болсон юм. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв ирэх гуравдугаар сарын 1-нээс 20 цаг хүртэл …

  • 1 February

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөөдрөөс эхэлнэ хэрэгжиж эхэллээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэд хэдэн онцлогтой болсон. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны …

  • 1 February

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БОАЖ-ын сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нар багтсан юм. БОАЖЯ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ажлын хэсгийн ахлагч, сайд Д.Оюунхорол  Ерөнхий …

  • 1 February

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Өнөөдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 01-ний лхагва гарагт болох үйл явдлын тоймыг хураангуйлан хүргэж байна. “ЧИНГИС” ЗОЧИД БУУДАЛ 09.00 цагт: “Чингис” зочид буудлын хурлын танхимд “Монголын үндэсний хоршоологчдын V чуулган” болох гэж байна. “Хоршоодын бизнесийн хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах чуулганд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Н.Энхболд болон бусад албаны төлөөлөл оролцоно. НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ 09.30 цагт: Нийслэлийн …

January, 2017

  • 31 January

    “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүлэн ажиллаж байна

    Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газар, …

  • 31 January

    Баянбүрдийн замын голоор хайс байрлууллаа

    2016 онд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр Их тойруугийн гудамж буюу “Баянбүрдийн зам”-д  зам тээврийн ослын улмаас хоёр явган зорчигчийн амь нас хохирсон хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх замд автобусны буудал орчимд иргэд зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гардаггүйн улмаас зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байдаг тул тус хэлтэс  Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар …

  • 31 January

    Нийслэлийн харьяа агентлагууд нээлттэй ажлын байр зарлалаа

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажлын байрны нээлтэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг ирэх хоёрдугаар сарын 2-ны пүрэв гаригт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт зохион байгуулагдах аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын …

  • 31 January

    Улсын хэмжээнд 2017 он гарсаар 322 удаагийн объектын түймэр гарчээ

    2017 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 322 удаа гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 165 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 39 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн …

  • 31 January

    Замын цагдаагийн алба хаагч нарт хорт утаанаас хамгаалах амны хаалт тараав

    “Ногоон титэм” лабораторийн хамт олон ажил үүргээ гүйцэтгэж буй замын цагдаагийн алба хаагч агаарын бохирдолд ямар хэмжээгээр өртдөг болохыг хувцсанд нь дээж авах багаж зүүн туршиж үзжээ. Олон улсын MNS 4585:2016 стандартад NO2-ын агаар дахь хүлцэх хэмжээг 50 мкг/м3 гэж заасан байдаг аж. Гэтэл туршилтын үр дүнд авто замын хажууд зогсож үүрэгт ажлаа хийж яваа цагдаа нар хүлцэх хэмжээнээс 3-4 …

  • 31 January

    П.Сэргэлэн: Атрын 3-р аяны хүрээнд хүнсний аюулгүй байдал дээр онцгой анхаарна

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, тус байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, санал солилцох зорилгоор /2017.01.30/- ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаа. Уулзалтад …

  • 31 January

    Хоёрдугаар сарын 1-нээс Улсын томоохон эмнэлгүүд 20:00 цаг хүртэл ажиллана

    Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор 2 дугаар сарын 1 нээс эхлэн  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэлээ. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв ирэх гуравдугаар сарын 1-нээс 20 цаг хүртэл ажиллах юм. Үүнтэй холбоотойгоор томоохон эмнэлгүүд …