Tag Archives: нийгэм

January, 2017

  • 31 January

    Нийслэлийн харьяа агентлагууд нээлттэй ажлын байр зарлалаа

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажлын байрны нээлтэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг ирэх хоёрдугаар сарын 2-ны пүрэв гаригт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт зохион байгуулагдах аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын …

  • 31 January

    Улсын хэмжээнд 2017 он гарсаар 322 удаагийн объектын түймэр гарчээ

    2017 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 322 удаа гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 165 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 39 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн …

  • 31 January

    Замын цагдаагийн алба хаагч нарт хорт утаанаас хамгаалах амны хаалт тараав

    “Ногоон титэм” лабораторийн хамт олон ажил үүргээ гүйцэтгэж буй замын цагдаагийн алба хаагч агаарын бохирдолд ямар хэмжээгээр өртдөг болохыг хувцсанд нь дээж авах багаж зүүн туршиж үзжээ. Олон улсын MNS 4585:2016 стандартад NO2-ын агаар дахь хүлцэх хэмжээг 50 мкг/м3 гэж заасан байдаг аж. Гэтэл туршилтын үр дүнд авто замын хажууд зогсож үүрэгт ажлаа хийж яваа цагдаа нар хүлцэх хэмжээнээс 3-4 …

  • 31 January

    П.Сэргэлэн: Атрын 3-р аяны хүрээнд хүнсний аюулгүй байдал дээр онцгой анхаарна

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, тус байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, санал солилцох зорилгоор /2017.01.30/- ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаа. Уулзалтад …

  • 31 January

    Хоёрдугаар сарын 1-нээс Улсын томоохон эмнэлгүүд 20:00 цаг хүртэл ажиллана

    Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор 2 дугаар сарын 1 нээс эхлэн  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэлээ. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв ирэх гуравдугаар сарын 1-нээс 20 цаг хүртэл ажиллах юм. Үүнтэй холбоотойгоор томоохон эмнэлгүүд …

  • 30 January

    1, 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар маргаашийн дотор татвараа төлнө үү

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлж байгаа …

  • 30 January

    Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь

    Нийт зам тээврийн ослын 40-70 орчим хувийг “Жолооч хөдөлмөрийн чадвараа алдсан” үедээ буюу “Хэт ядарсан үедээ” гаргадаг гэж судлаачид үздэг. “Жолоочийн хөдөлмөр” өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд жолооны ард удаан хугацаагаар суух нь биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил гэж тооцогддог. Учир нь жолооч хөдөлгөөний нөхцөл, орчны байдалд үнэлэлт өгөх, түүнд зохицсон шийдвэр гаргах зэрэг мэдээллийн ачаалалд орохоос гадна нуруугаа бөхийлгөж, …

  • 30 January

    “Насны хишиг” авах ахмадууд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс бүртгүүлнэ

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өнгөрсөн 7 хоногт УИХ-аар  батлуулж, холбогдох журмыг нь Засгийн газраар батлуулсан юм. ХУУЛЬ БАТЛАГДСАНААР: 65-69 настанд 50,000 70-79 настанд 80,000 80-89 настанд 150,000 …

  • 30 January

    Д.Ганбат:УБ-Дархан чиглэлийн замыг яаралтай өргөтгөж 4 эгнээтэй болгон шинэчлэхээр төлөвлөж байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон яамны холбогдох удирдлагууд, Замын цагдаагийн алба, МХЕГ-ын төлөөллүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай өнгөрсөн баасан гарагт танилцлаа. Энэ чиглэлийн замд осол аваар их гардаг, замын эвдрэл ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг хамгийн эрсдэл ихтэй хэд хэдэн цэг байдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгааг газар дээр нь танилцжээ. Тухайлбал Борнуурын гүүр, Тахилтын даваа, …

  • 30 January

    Г.Төмөрбаатар: Нийтийн тээвэрт шинэчлэл хэрэгтэй байна

    Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаа Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс бэлтгэлээ. Нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар ажлаа аваад дөрвөн сар гаруй болж байгаа ч салбартаа нэлээд ажил амжуулжээ. ЗУРГААН ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ  БАЙГУУЛЛАГА ХҮЛЭЭН АВЧЭЭ Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл нийслэлчүүдийн төлөө цаг наргүй ажилладаг нийтийн тээвэр бидний амьдралд  онцгой үүрэг хүлээдэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэлийн аж амьдралыг залгуулдаг энэ …

  • 30 January

    Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлжээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 486 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 384 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 1 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар …

  • 30 January

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд 42 хүний амь насыг авран хамгааллаа

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун, төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар цаг агаар эрс хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурсан. Үүнтэй холбоотойгоор “цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлагаар Онцгой байдлын албаныхан ажиллалаа. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Дашваанжил” гэдэг газар Булган голын мөсөн дээгүүр зорчиж явсан долоон зорчигчтой суудлын автомашин мөсөнд саатсан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн …

  • 30 January

    Махны үнэ өсжээ

    2017 оны 1-р сарын 25-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.9 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 25-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 29.2 хувь, үхрийн ястай махны үнэ 23.7 хувь, үхрийн цул махны үнэ 10.4 хувь, адууны ястай махны үнэ 5.0 хувь, ямааны ястай …

  • 30 January

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зарим хорооны засаг дарга нарт батламж гардуулав

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим Хорооны Засаг дарга нарт 2017 оны 01 дүгээр  сарын 30-ны өдөр батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Ж.Чимидцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нарын  албаны хүмүүс оролцлоо. Дүүргийн 1, …

  • 30 January

    Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар тангараг өргөлөө

    Монгол Улсын Их Хурлын 2017 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг томилсон билээ. Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тангараг өргөх ёслол өнөөдөр /2017.01.30/  Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болов. Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын …