Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Япон Улсын Хоккайдо мужийн захиргаа, Саппоро хотын захиргаа, JICA олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Манай улс нь Хоккайдо мужтай эртний харилцаатай бөгөөд хоёр орны хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хүрээнд уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, загас үржүүлэг, модны аж ахуй зэрэг бүхий л салбарт хөрөнгө оруулалалтыг нэмэгдүүлж, худалдааг …
Tag Archives: нийгэм
September, 2016
-
21 September
Европод алдартай JCDECAUX компанитай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр JCDECAUX байгууллагын гүйцэтгэх захирал, ноён Жан Мариг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Жан Мари өөрийн байгууллагын тухай товч мэдээлэл өгөөд Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлт тавилаа. “JCDECAUX нь Монголд төдийгүй дэлхий дахинд тэр дундаа европын орнуудад түлхүү үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд автобусны буудлууд болон зар …
-
21 September
БОАЖ-ын яам ахмадын зөвлөх үйлчилгээтэй боллоо
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол салбарынхаа ахмадуудыг хүлээж авч уулзлаа. Тэрбээр ахмадуудад УИХ, Засгийн газар, БОАЖ-ын салбарын бодлого шийдвэрийг танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Ахмадууд салбарынхаа сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлж, байгаль орчны тулгамдсан асуудлуудаар санал бодлоо уламжиллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгохоор тодорхой заалт туссан. Энэ заалтыг хэрэгжүүлэхээр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын 19-ний …
-
21 September
Оюутны эрүүл мэндийг дэмжих сар дуу хуур, инээд наргиагаар эхэллээ
Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалаар Оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг жил болгон уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор өчигдөр Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын их …
-
21 September
Цацрагийн үүсгүүрийг импортын зөвшөөрөлгүй оруулж ирэх зөрчил эрс багасчээ
“Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалт Замын-Үүд боомтод эхэллээ- МХЕГ-аас “Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалтыг АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөлтэй хамтран Замын-Үүд боомтод зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Буянт-Ухаа, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ханги, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, …
-
21 September
Байгууллагуудыг халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгнө
2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ. Харин албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгөх юм байна. Тус компани албан байгууллага, аж ахуйн нэгжтэй …
-
21 September
Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригийг Монгол Улсын иргэнээр бүртгэлээ
Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрсөн өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Баярын хурал, хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг ойн арга хэмжээнд түүний хүү Ц.Зориг ОХУ-аас ирж оролцсон юм. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /2016.09.20/ Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригт Монгол Улсын иргэнээр шинэчлэн бүртгэсэн тухай үнэмлэхийг гардуулан өгсөн байна. Дашрамд дурдахад, Ц.Зориг өнөөг …
-
21 September
Төрийн өмчийн бус 28 цэцэрлэгт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олголоо
Нийслэлийн Засаг дарга С.Батболд цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай А/657 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар нэр бүхий 28 байгууллагад цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн цэцрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулж, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг үүсгэн байгуулагч нарт даалгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, …
-
21 September
Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 11-р хороо Булгачин, Төр хурхын ам, Хонхор, 30, 66-р цэцэрлэг, 421-р ЦА, Хар үнэг, Үйлстэй, Энх сэржим ХХК-ууд, СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн …
-
20 September
Хууль зөрчин баригдаж байгаа барилгыг зогсоож өгөөч !!!
Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Анкарагийн гудамж, СУИС-ийн хойно хууль тогтоомж зөрчин нэгэн барилга баригдсаар байгаа бөгөөд бусдын эзэмшилд талбайд орж, дураараа аашилж байгаа ажээ. Хууль бус гэдгийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын гаүар, шүүх тогтоосон байхад өнөөдөр уг барилга баригдсаар байна. “Барилга корпорац” ХК-ийн СУИС-ийн хойно үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон газарт “Бизнес хөгжлийн төв” буюу зориулалтын бусаар барилга барьж байгааг Нийслэлийн мэргэжлийн …
-
20 September
Цэцэрлэгт 3087 хүүхэд нэмж элсүүлэх боломжтой боллоо
Нийслэлийн цэцэрлэгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд цэцэрлэгийн нэмэлт элсэлт зохион байгуулахаар боллоо. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь …
-
20 September
Гэртээ цоожлогдсон бага насны хүүхэд, өндөр настанд тусламж үзүүлжээ
Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны 3 дуудлага ирж дуудлагуудын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна. Тодруулбал, “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байрны айлд 9 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зуух асаалттай байгаа хаалга онгойлгож өгнө үү” гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход 9 сартай, эмэгтэй хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг хаалгыг нь …
-
20 September
Дөрвөн иргэнд орон сууцны оронд мөнгөн олговор олгохоор боллоо
Өнөөдөр Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдлаа. Комиссын нарийн бичгийн дарга М.Халтар “Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолыг үндэслэн цагаатгах ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос энэ жилийн улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрөөр нийт зургаан үндсэн ажил төлөвлөж бүгд хууль …
-
20 September
Хотын дарга 40 орчим иргэнтэй нүүр тулан уулзан, өргөдөл хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд 14 хоног тутмын Мягмар гарагт иргэдтэй тогтмол уулзалт хийдэг. Энэ удаагийн уулзалт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” дэхь салбарт боллоо. Уулзалтын эхэнд өмнөх уулзалтуудын үеэр хотын даргатай газрын маргааны асуудлаа шийдүүлэхээр ирж байсан 2 иргэний асуудлыг шийдвэрлэснээ танилцуулав. Чингэлтэй дүүргийн иргэн Т.Чинболорын өмчлөл бүхий газарт 2012 онд 110 квт-ийн трансформатр тавихаар …