Tag Archives: нийгэм

January, 2017

  • 26 January

    Монгол Улсын арслан Р.Пүрэвдагвад Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цом гардуулав

    Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн  нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд  болсон билээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн …

  • 26 January

    167 айлын шинэ орон сууцны оршин суугчид түлхүүрээ гардан авлаа

    Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын суурин дээр барьсан иргэдийн амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн дахин нэг шинэ орон сууцны нээлт өнөөдөр боллоо. Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 14 дүгээр байрны суурин дээр “Нутгийн буян групп” ХХК 167 айлын 16 давхар орон сууцны барилга барьжээ. Тус байрны оршин суугчдад өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 26 January

    Г.Ганбаярыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа

    Галын аюулаас гэр бүлийн 4   хүний  амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярын сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригийг үнэлэн нийслэлийн Засаг дарга “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч …

  • 26 January

    Бүх яаманд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж бүх яам, шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулах тухай зөвлөмжийг Засгийн газарт өгөхөөр тогтлоо. Засгийн газар зөвлөмжийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм. Дэд зөвлөлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь …

  • 26 January

    Орон нутгийн замд болгоомжтой явахыг сануулав

    Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлснээс жолооч осол гаргах, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох явдал буурахгүй байгаа билээ. Сар шинийн баяр дөхөж, мөн их дээд сургуулийн өвлийн амралт дуусч байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгджээ. Тиймээс хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн …

  • 26 January

    Тавантолгойг Хятадад, Эрдэнэтийг Орост өгөхөөр тохиролцжээ

    МАН-ын эрх барих хугацаанд Монгол Улс томоохон ордуудаа гадагшаа тавиад дуусгах нь.Тухайлбал, Тавантолгойг Хятадад өгч, хариуд нь их хэмжээний зээл авахаар болсон бол “Эрдэнэт”-ийг Орост өгч, Эрдэнэт-Овоотын төмөр замыг үргэлжлүүлэн бариад Тувагийн нүүрсийг Хятад руу зөөхөөр тохирсон байна. Эрх баригчдын “зоогийн ширээнд” төрийн өмчит компаниуд, томоохон ордууд ямагт байдаг. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө эдгээрийг хөдөлгөдөг бөгөөд үр дагавар …

  • 26 January

    Г.Ганбаяр: Байшингийн цонхыг хагалж дөрвөн хүнийг аюулгүй гаргасан

    “Нэгэн бүлийн дөрвөн хүн шатаж амь насаа алдах аюулыг цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр зайлуулжээ” гэсэн мэдээ өнөөдөр олны анхаарлыг татаж, сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригтой цагдаагийн алба хаагч хүмүүсийн хүндлэл, хайрыг хүлээж байна. Тэгвэл баатарлаг үйлсийн эзэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр, галын аюулаас аврагдсан иргэн Ц.Найманжин нартай уулзаж, болсон үйл явдлын талаар ярилцсанаа …

  • 26 January

    Сэрэмжлүүлэг: Цас орж, цасан шуурга шуурна

    Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын   27-ны өдөр баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 28, 29-ний өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 27, 28-ны өдөр ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Иймд: -Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох …

  • 26 January

    Монголд авлига өсч, албан тушаалтнууд баяжсаныг олон улсын байгууллага тогтоов

    Авлига аюулын харанга дэлдэж буй орнуудыг улаанаар тэмдэглэжээ Монгол Улс авлигын “сордог элс”-нд аль хэдийнэ гүн гэгч нь суусан, ёроол уруугаа явж буй орнуудын нэг билээ. Албан тушаалтнууд нь авлигыг саяар ярьдаг байсан бол одоо тэрбумаар ярьж, саяар ярьсан нэгнийгээ чи ямар багаар ярьдаг юм гэдэг болж. Улсын Ерөнхийлөгчөөс нь өгсүүлээд албан тушаалтнууд бүгд авлига буурч байгаа гэдэг ч үнэн …

  • 25 January

    Казахстаны жүжигчин Саят Исембаев Л.Бүжинлхам охинд туслахаар Монголд ирлээ

    “Рэкитер” киноны Саяны дүрээр бидний танил болсон Казакстан улсын жүжигчин Саят Исембаев өнөөдөр Монгол улсад хүрэлцэн ирлээ. Тэрээр өмнө нь “Рэкитер-2” киноныхоо нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Монгол Улсад ирж байсан. Энэ удаад сайн үйлсийн аянд оролцохоор ирсэн байна. Долоо настай Л.Бүжинлхам гэх охин яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болоод байгаа. Охин эцэг, эх хагалгаанд шаардлагатай мөнгийг цуглуулж байх үеэр Саят …

  • 25 January

    Монголын сайтын холбоо оюуны өмчийг дээдэлж, мэдээний хулгайтай тэмцэж ажиллана

    Цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж байгаа Монголын Сайтын холбооноос энэ сарын 27-ны өдөр  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сүүлийн үед цахим …

  • 25 January

    Галын аюулаас 4 хүний амь аварлаа

    2017 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 08:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч дотор нь унтаж байсан Д.Алтанзул, Ц.Найманжин, Ц.Есөнжин, Г.Нэргүй нарыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас гарган аварлаа. Эрдэнэт 4 хүний амийг аварсан эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяртаа …

  • 25 January

    Томуугийн тархалт буурч, эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна

    Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 24-ний байдлаар, амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1897 орон дээр 1742 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн …

  • 25 January

    Авто замын барилга, засварын хяналтын ажилд Японы менежментийг нэвтрүүлнэ

    Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг   нийслэлийн Иргэний танхимд танилцууллаа. Энэхүү гарын авлагыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ийн “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан юм. Гарын авлагад  авто замын барилгын бэлтгэл ажлаас эхлээд дуустал,  инженерийн …