Tag Archives: нийгэм

January, 2017

  • 23 January

    П.Ганхүү: 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэнэ

     “Монгол Улс бол нарны эрчим хүчний диваажин” гэж гадны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бид цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 2-3 хувийг л сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байгаа. Нүүрсний баялагтаа эрдсэн цамаархал, эдийн засгийн нөхцөл байдал гээд олон шалтгаан үүний ард бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл 40 жилийн өмнө Америкт нарны цахилгаан станц ашиглалтад орж байсан нь нефтийн хомсдолоос үүдэлтэй. Харин …

  • 23 January

    ГССҮТ-д согтуугаар гэмтсэн хүмүүсийн тоо буурсан байна

    Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон эдгээр өдрүүдэд ГССҮТөвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо өмнөх 7 хоногийн өдрүүдтэй харьцуулахад 51-ээр, согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар тус тус буурсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх 7 хоногийн ЛХАГВА гарагаас БААСАН гараг хүртэлх хугацаанд ГССҮТөвд үйлчлүүлэгсдийн 15 хувь (88/585) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан бол энэ 7 хоногийн …

  • 23 January

    Хөдөө, орон нутагт зорчиж буй жолооч, зорчигчдийн анхааралд

    Нийт нутгаар цас их унаж, хүйтний эрч чангарсан, орон нутгийн замын гадаргууд цасан болон мөсөн бүрхүүл тогтож, хальтиргаа гулгаа үүссэн, зарим хэсгээр автозамын зорчих хэсэг нарийссан зэргээс шалтгаалан зам тээврийн осол, зөрчил гарч болзошгүй юм. Иймд аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс: ЖОЛООЧ ТА: – Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах; – Шатах тослох материалын нөөцтэй замд гарах; – Техникийн …

  • 23 January

    Энэ сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч татвараа төлнө

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар энэ сардаа багтаж …

  • 23 January

    Утааны эсрэг аав ээжүүд энэ сарын 28-нд жагсана

    2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа жагсаалаа зохион байгуулахаар болжээ. Г.Нараа

  • 23 January

    БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн ташаа мэдээлэл гэв

    Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  Уг мэдэгдэлд: Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно. Хоёр улсын иргэд харилцан зорчих …

  • 21 January

    Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

    Агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд иргэд ямар дадлыг хэвшүүлэх нь зүйтэй вэ? Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал учраас дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаал Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах …

  • 21 January

    Энэ сарын 27-ноос 29-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомт ажиллахгүй

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны нэгдүгээр сарын 27-ноос 29-ны өдүүдэд, БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор  ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

  • 21 January

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчилна

    Өнгөрөгч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Улсын их хуралд өргөн барьсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 1-р сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах …

  • 20 January

    “Монгол ур чадвар” тэмцээн өрөг, сантехникийн мэргэжлээр үргэлжилж байна

    Хөдөлмөр, нийгмийн яамны санаачилгаар техник мэргэжлийн байгууллагууд, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Монгол Ур чадвар-2016” тэмцээний сүүлийн шалгаруулалт энэ өдрүүдэд болж байна. Өчигдөр гагнуур, мужааны төрөл Улаанбаатар хотод, цахилгааны төрөл Дархан-Уул аймагт болсон юм. Харин өнөөдөр Барилгын технологийн коллеж дээр барилгын өрөгч, сантехникийн мэргэжлээр ур чадвараа сорьж буй залуучууд ялагчийн төлөө өрсөлдөж байна. Тэдний дундаас шалгарсан хоёр оролцогч …

  • 20 January

    Архи худалдахыг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй

    Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс мэргэжлийн байгууллагаас ирсэн урьдчилсан дүгнэлтийг үндэслэн санал хүргүүлсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал …

  • 20 January

    Сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин олголоо

    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн  аймгуудын малчин иргэдэд төрийн болон эрүүл мэнд нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Улсын нөөцөөс 11 аймгийн 15 суманд туулах чадвартай 15 автомашиныг олгохоор шийдвэрлэсэн. Эдгээр УАЗ маркийн …

  • 20 January

    Улаанбаатар хотын өрх бүр жилдээ нэг мод тарихад агаарын бохирдлыг 72 хувь бууруулж чадна

    Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг ээлжит мэдээллийн цагаар агаарын бохирдол түүнийг бууруулах арга замын талаар Дэлхийн банкны Улаанбаатар хотын Төслийг удирдах нэгжийн хяналт шинжилгээ үнэлгээ, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Нямсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэй, олон нийтийн оролцоо, сайн засаглалыг бэхжүүлэх хөтөлбөрийн чиглэлээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа судлаач юм. Өнөөдөр агаарын бохирдол …

  • 20 January

    “Архигүй” өдрүүдэд согтуу жолоочийн тоо 56,8 хувиар буурчээ

    НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан билээ. Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56,8 хувиар буурсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83,3 хувиар буурчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. …

  • 20 January

    “Айс Эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/50 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ТӨ-8-р байрны суурийн давхарт үйл ажиллагаа явуулж буй “Ё Эс Би” ХХК-ийн караоке баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд баталгаажилтгүй “Айс Эйж” нэрийн савласан мөсний үйлдвэрлэлийг явуулж байсан.  Иймд “Ё Эс Би” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Айс …