НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан билээ. Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56,8 хувиар буурсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83,3 хувиар буурчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. …
Tag Archives: нийгэм
January, 2017
-
20 January
“Айс Эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/50 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ТӨ-8-р байрны суурийн давхарт үйл ажиллагаа явуулж буй “Ё Эс Би” ХХК-ийн караоке баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд баталгаажилтгүй “Айс Эйж” нэрийн савласан мөсний үйлдвэрлэлийг явуулж байсан. Иймд “Ё Эс Би” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Айс …
-
20 January
ШӨХТГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Монголын Хэрэглэгчийн Удирдлагын Академийн захирал Г.Замбага, Монголын хэрэглэгчийн эрх ашгийгхамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагватай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Мөн ШӨХТГ-н хамт олон МХУА-ийн үйл ажиллагаатай ирж танилцав. Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Өрсөлдөөний тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”, “Төрийн бус байгууллагын тухай хууль”, …
-
20 January
Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхим иж бүрэн засварлагдлаа
“Зүрх судасны төв, эх, нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжилт МОН005” төслийн хүрээнд Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Lux-Dev)-ийн санхүүжилтээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын заалны их засвар, дээврийн засвар үйлчилгээний ажил хийгдэн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нээлтээ хийлээ. Тус эмнэлгийн хурлын заал нь 1986 онд баригдсан бөгөөд энэ хугацаанд их засвар хийгдэж байгаагүй, зун …
-
20 January
Цэргийн тоо бүртгэл өнөөдөр дуусна
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 4-нээс эхэлсэн билээ. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-20-ны өдрүүдэд есөн дүүргийн 152 хороонд явуулж байгаа юм. Бүртгэлд 18-50 насны эрчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх юм. Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байна. …
-
20 January
Архи согтууруулах ундааг хориглосон өдрүүдэд 57 хүн саатуулагджээ
Нийслэлийн Баянгол дүүрэгт 4-н иргэн шингэн зүйлд хордож нас барсантай холбоотойгоор НИТХурлын Тэргүүлэгчидийн 2017 оны 01 дүгээр сарын 17 ны өдрийн 19 тоот “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг шалгах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга …
-
19 January
Хувийн хэвшлийн бага орлоготой хүмүүсийн цалин нэмэгдэх үү
Манай улсад тулгамдаж буй хамгийн гол асуудал ажлын байр. Иргэн нь тогтвортой орлоготой. Орлого нь амьдралд нь хүрэлцдэг бол нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудал шийдэгдэх сайн талтай. Энэ бүхэнд тооцоо судалгаа гаргаж, бодлого төлөвлөж хэрэгжүүлэх учиртай Монгол улсын Засгийн газар, нөгөө талаас иргэдийн эрх ашгийн төлөөх Ажил олгогч эздийн холбоо болон Үйлвэрчний эвлэл хамтран хоёр жилд нэг удаа хэлэлцээр …
-
19 January
Азийн сантай хотын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар хотын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд азийн сангийн зүгээс Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Мөн холбогдох бодлого болон төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн …
-
19 January
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг …
-
19 January
Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлагаас аян эхэллээ
Монгол улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоол, “Oсол гэмтлээс сэргийлэх өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 2 дахь долоо хоногт тодорхой сэдэв дор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Осол гэмтлийн өдрийг 2017 оны 01-р сарын 15-ны өдрөөс 02-р сарын 28-ныг хүртэл “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” уриан дор 1 сарын аяныг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Манай улсын осол …
-
19 January
Нялхсын эндэгдэл нэмэгджээ
Нялхсын эндэгдэл өнгөрсөн 2016 онд улсын хэмжээнд 1315 болж өмнөх оноос 81-ээр, 5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 1628 болж өмнөх оноос 152-оор өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нялхсын эндэгдэл ийнхүү нэмэгдэхэд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл өссөн нь голлон нөлөөлсөн гэв. Харин 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2016 онд 16.8 болж, өмнөх оноос 1.5 пунктээр, тав хүртэлх насны …
-
19 January
Цэргийн бүртгэл маргааш дуусна
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл маргааш буюу нэгдүгээр сарын 20-нд дуусна. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-20-ны өдрүүдэд есөн дүүргийн 152 хороонд явуулж байгаа юм. Бүртгэлд 18-50 насны эрчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ. Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд …
-
19 January
БНХАУ-ын хилийн боомт амарна
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны 1 дүгээр сарын 27-ноос 29-ны өдүүдэд, БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
-
19 January
Монгол Улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг 28 хүнд амжилттай хийсэн байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулуун нар төвийнхөө үйл ажиллагаа болоод тулгарч буй асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Монгол Улс элэг …
-
19 January
НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн анхааралд
Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төвөөс Татварын Ерөнхий Газрын орлогын хэлтэст мэдээллийг хүргүүлж, дахин нягталсны дараагаар Сангийн Яамны төрийн сангаар дамжуулан НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулах юм байна. Иймд, иргэн та 2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалаа авахын тулд мэдээллээ ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд орсон эсэхийг шалгаарай. Та яг одоо буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл