Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ, Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Хувь хүн, айл өрх бүр улиран одогч онд хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн бэлгэддэг шинэ жилийн баяр бол эргэцүүлэл, төсөөлөл, хүсэл мөрөөдөл, итгэл найдварын баяр билээ. Бид иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй, хариуцлагатай хандан, “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрт тусгасан амлалт, ажил, арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. …
Tag Archives: нийгэм
December, 2016
-
29 December
Бага ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлнэ
Ерөнхий боловсролын бага ангийн сурагчид өнөөдрөөс эхлэн амарна. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн аравдугаар сард баталж, хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт тогтвортой мөрдөгдөхөөр болсон. Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс …
-
29 December
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг чөлөөлж, Л.Нинжжамцыг томилов
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хуралдаж зарим тогтоол шийдвэрүүдийг гаргалаа. Өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын хорооны 07 тоот тогтоол, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын хамтарсан шалгалтын тайлан, Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооноос ирүүлсэн дүгнэлт зөвлөмжийг хэлэлцээд хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн ажлын хэсгийг байгууллаа. …
-
28 December
Ёслолын буудлагыг таван байршилд хийнэ
Нийслэлийн онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын31-ны үдэш Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Баярт зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатар талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Сүхбаатарын Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгой зэрэг газруудад хийх бөгөөд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд хяналт тавина …
-
28 December
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн 31-ний үдэш болно
Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглаж, шинэ оноо хамтдаа угтдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Цэнгүүний тайз заслын ажил өнөөдрөөс эхэлсэн байна. Ажлын хэсгээс явуулсан судалгааны дүнд үндэслэн …
-
28 December
Атрын III аяныг үргэлжлүүлнэ
Атрын III аяныг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Аяны хүрээнд эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлэх, үр, үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх, ус, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх юм. Ингэснээр нэгжээс авах …
-
28 December
“Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлнэ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян зохион, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана. Атрын III аяныг үргэлжлүүлнэ” гэж тусгасан. Энэ дагуу 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон …
-
28 December
Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн банк”-тай хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх, ногоон хөгжил, шинэ техник технологийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулж байна. Улаанбаатар хотод жижиг, дунд …
-
28 December
Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллана
Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон хүүхдийн түргэн тусламжийн утасны жагсаалтыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас та бүхэнд хүргэж байна. Энэ сарын 29-нөөс ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Хүүхдийн …
-
28 December
Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гэмт хэрэгтэй, тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн амар тайван байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 400 гаруй чиглэлд 1500 гаруй алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 400 гаруй сонсогч хөдөлгөөнт …
-
28 December
Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, зам барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан …
-
28 December
Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн …
-
28 December
2016 оны ОНЦЛОХ АМЖИЛТУУД
2016оны ажлын сүүлийн өдрийн мэнд хүргэе. Таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрсөн гэж найдаж байна. Тэгвэл 2016 оноо Монгол Улс ямар амжилтаар үдэж байна вэ. Улс төрийн хүрээнд өрнөл, адал явдал ихтэй жил байлаа. Алдаа, оноо бүгд давхцаж, гуниг харуусал, уур бухимдал ч байсан биз. Спорт, соёл урлагийн салбарт амжилтаар арвин байв. Гурван ч сонгуулийг амжилттай зохион байгууллаа …
-
28 December
Төрийн дээд одон медалиар 153 хүнийг шагналаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө салбартаа тэргүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулан өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор …
-
28 December
МХЕГ-ын албан хаагчид төрийн дээд одон, медалиар шагнууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МХЕГ-ын ажилтан, албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө. МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Алтангэрэл, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Энхбат нар шагналыг гардуулж, баяр хүргэж амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МХЕГ-ын ахмад ажилтан Ч.Баатар, Н.Жанцан, Дэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл