Tag Archives: нийгэм

August, 2016

  • 31 August

    Нийслэлд 1 их наяд 229,3, тэрбум төгрөгийн эд хөрөнгө тоологджээ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 8 дугаар сарын 31-нд болж хуралдаанаар нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцлээ.  Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг явуулдаг байна. Энэ удаагийн тооллого нь зургаа дахь удаагийнх бөгөөд нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой 733 байууллага хамрагджээ. Нийслэлийн Өмчийн …

  • 31 August

    Хэв журмын урамшуулалт эргүүл маргаашнаас ажиллана

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Ухаалаг цагдаа” төсөл хэрэгжүүлж, хэв журмын урамшуулалт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Төсөл хөтөлбөрүүдийн талаар өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалангийн мэдээлснээр хэв журмын урамшуулалт эргүүл маргаашнаас ажиллаж эхэлнэ. Энэ онд нийт 2500 иргэнийг эргүүлд ажиллуулахаар төлөвлөж …

  • 31 August

    С Вирүсийн халдварыг эмчлэх эмийн үнийг бууруулахыг сайд хүслээ

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Гепатит С вирүсийн халдварыг эмчлэх эмийг импортлогч эм хангамжийн салбарын төлөөлөл ханган нийлүүлэх байгууллага Монос групп, Омбол ХХК, Монгол эм, импекс компанийн удирдлагуутай уулзаж АНУ-ын Гелиад Сайнс компаний Харвони болон түүний Женерик эм болох Ледвир, Вирпас, Хепсинат зэрэг эмийн үнийн талаар ярилцлаа.    Монгол Улсын Засгийн газраас хүн амыг вирүст хепатитаас сэргийлэх, элэгний өвчнийг эрт илрүүлэх, …

  • 31 August

    “Сахал” А.Мөнхбат улстөрд бошго халах гэнэ

    Хэдхэн хоногийн өмнө Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/ түүхт 95 жилийн ойгоо тэмдэглэлээ. Гэхдээ энэ баярын үеэр тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат хуучин нэрийг нь сэргээж “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэй болгож буйгаа зарласан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байна. Залуучуудын байгууллагыг ашиг хонжоо олох хэрэгсэл, улстөрийн намын үүр, сонгуулийн штаб болгосон нь багадаад хэт туйлширсан, коммунизмд уриалсан улстөрийн шинж агуулгатай ийм …

  • 31 August

    МҮЭ-ийн холбооноос мэдэгдэл гаргалаа

    Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Улсын их хурал, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлдээ  улс төржсөн хэрүүл маргаанаа хойш тавьж , улс орон ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө үүрэг хариуцлагаа биелүүлж ажиллахыг Монгол Улсын иргэн бүр сонгосон төр засгаасаа шаардаж байгааг МҮЭ-ийн холбооноос мэдэгдэж байна.  Мөн татварын  зохицуулалт хийж, нийгэмд орлогын шударга хуваарилалт бий болгох Засгийн газрын санал, алхамыг дэмжиж …

  • 31 August

    П.Сэргэлэн: ХАА-н бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг байгууллагатай болно

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа. -Өнөө жил хэдий хэрийн ургац авахаар байна. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэх үү. Есдүгээр сард нэлээд хэд хоног цочир хүйтрэх төлөв дуулдаж байна. Хөрсөн дээр цочир хүйтэрснээс ургац алдаж байсан жишээ ойрмогхон бий шүү? -Улсын ургацын комиссын анхдугаар хуралдаанаа хийсэн. Хуралдааны үеэр ургацын урьдчилсан балансыг танилцуулсан байгаа. Өнөө жил манай тариаланчид сайн ажиллаж, …

  • 31 August

    PAC (Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-ын үнэлгээнд амжилттай хамрагдлаа

    2016 оны 8 дугаар  сарын 22-ноос 26-ны өдрүүдэд PAC-ын гишүүн орнуудын итгэмжлэлийн байгууллагыг төлөөлсөн  Олон улсын экспертийн баг Монгол улсад ирж үнэлгээ явуулав. Тус үнэлгээнд Тайланд, Энэтхэг, Хятад, Япон, Шриланк улсын экспертийн баг СХЗГ-ыг РАС-ын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр /МLA/-т нэгдэн ороход итгэмжлэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэнийг шалгаж нотлохын тулд  Итгэмжлэлийн газар ба бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтыг хэрэгжүүлэгч “Барилга-Архитектур …

  • 31 August

    Эрүүл мэндийн сайд элчин сайд У Сунтай уулзав

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  У Сун-ийг хүлээн авч уулзаж, хоёр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.      Уулзалтын эхэнд  ноён  Элчин сайд Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргээд өмнө нь таныг чадварлаг сайн эмч гэдгийг олон хүнээс сонсож  байснаа хэлэхэд таатай байна. Хоёр улсын хоорондын хамтын ажиллагаанд эрүүл мэндийн салбар томоохон байр суурь …

  • 31 August

    Төрийн өмчийн цэцэрлэгүүд 17,620 хүүхдийг шинээр элсүүлжээ

    Энэ хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлт амжилттай зохион байгуулагдаж, 230 гаруй цэцэрлэгээс 97 нь “Элсэлтийн тасалбар” тарааж сугалаа зохион байгуулжээ. Төрийн өмчийн цэцэрлэгт: – Гурав хүртэлх насны буюу 2014 онд төрсөн 10,841 – Төрийн өмчийн цэцэрлэгт:  Гурав хүртэлх насны буюу 2014 онд төрсөн 10,841 – Таван хүртэлх настай 1,937 – Зургаа хүртэлх настай 2,397 буюу нийт 17,620 хүүхдийг шинээр элсүүлсэн байна. …

  • 31 August

    Нийслэлийн төвийн 6 дүүргийн 23 байршилд төмс хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай А/630 дугаар захирамж гаргалаа. Захирамжинд Улаанбаатар хотын иргэдийн төмс, хүнсний ногооны  хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхлэгчдийг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор 8 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын …

  • 31 August

    Ц.Цогтбаяр: А.Сүхбат намайг “Чадал чинь хүрвэл миний өмнө шалдал” гэсэн

    Өнөөдөр МЧБХ-ноос хэвлэлийн хурал зарлаж, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос ирсэн албан бичгийг уншиж танилцуулаад, хоёр дасгалжуулагчийн дасгалжуулах эрхийг хоёр жилээр хасах болсноо дуулгасан. Мөн энэ үеэр ард түмнийхээ итгэлийг дааж чадаагүйдээ хүлцэл өчиж, уучлалт гуйсан юм. Хэвлэлийн хуралд ирсэн Ц.Цогтбаяр, Б.Баяраа дасгалжуулагч болон МУГТ Г.Мандахнаран нар хурал дууссаны дараагаар үргэлжлүүлэн, байр сууриа илэрхийллээ. Ц.Цогтбаяр: -Г.МАНДАХНАРАНГИЙН БАРИЛДААН ЛУЙВАРТАЙ БОЛНО ГЭДГИЙГ МЧБХ-НЫХОН …

  • 31 August

    Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн автобусны стандартыг хангах шаардлага хүргүүлнэ

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын үеэр нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн автобусанд хийсэн шалгалтын талаар танилцууллаа. 2016 оны наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зогсоолын талбайд шалгалтыг явуулсан байна. Нийслэлийн долоон дүүргийн 43 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 103 автобус хамрагджээ. Сургуулиуд …

  • 31 August

    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөл үргэлжилнэ

    Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Раушанбек Маматкуловтой уулзаж, ЭМСХХ-VI буюу “Эмзэг бүлгийн  иргэдэд  хүргэх  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” нь төслийн  бэлтгэл  ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.     Манай улсын эрүүл мэндийн салбарт АХБ-аас үзүүлж буй буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “ЭМСХХ IV,V” төслүүд өмнө нь амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөөр байгаа. Шинээр хэрэгжих …

  • 31 August

    Сингапур Улс руу зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна

    Өнгөрсөн долоо хоногт Сингапур Улсад Зика вирусын халдвар дахин гарсан нь тогтоогдож, өнөөдрийн байдлаар тус вирусын нийт 56 тохиолдол илрээд байна. Сингапурын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зориулсан зөвлөмж гаргаж, Сингапурын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж, Зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах, дахин шинжилгээнд хамруулах, орон сууцанд шумуулны устгал явуулах, гудамж талбайд утаа тавих …

  • 31 August

    Нийслэл Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн захирал, суурин төлөөлөгч хатагтай Ашлэй Вэйлэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ардчиллыг бэхжүүлэх, иргэнд төвлөрсөн засаглалыг дэмжин ажиллахын тулд Засгийн газар, улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн үйл ажиллагаанд талархал …